Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэгч шалгаруулах тендер
БуцахТендер
М-Си-Эс Холдинг ХХК
01/10/2022
01/18/2022
MCS2202
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Группт газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төрөл | Хэлбэр | Тайлбар |
Жижиглэн |
|
Захиалагч нийлүүлэгчийн олгосон шатахууны карт, талоноор төрөл бүрийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчийн ШТС-аас худалдан авна. Гол хэрэглээ Евро 5, ДТ болон А-92. |
Бөөний | Захиалгаар | Нийлүүлэгч шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүнийг автоцистернээр Захиалагчийн заасан байршилд хүргэж нийлүүлнэ. |
Захиалагч шалгарсан нэг болон түүнээс дээш нийлүүлэгчтэй нэг жилийн хугацаанд гэрээ байгуулан хамтран ажиллана.
2.
Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх;
- Газрын тосны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
- Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд;
- Татварын өр төлбөргүй байх;
- Улаанбаатар хот Амгалан орчимд ШТС-тай байх;
- Орон нутагт 21 аймгийн төвтэй 50 км тойрогт ойролцоо ШТС-тай байх
3.
Шаардлага хангасан оролцогч дор дурдсан материалыг бүрдүүлэн 4-т заасан хаягаар бүртгүүлнэ.
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл
2022 оны 01 сарын 18-ны дотор хүсэлтээ илгээж бүртгүүлэх боломжтой.
4.
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар 2022 оны 01 сарын 18-ний дотор явуулна.
Нэр, албан тушаал: | Н. Цолмонгэрэл, худалдан авалтын менежер |
Утас: | 8810-6700 |
Имэйл: | tender2202@mcs.mn |
5.
Тендер өгөх огноо, цаг: | 2022 оны 01 сарын 19-ны 12:00 цагаас өмнө |
Тендер хүлээн авах хэлбэр: | Цахим |
Тендер хүлээн авах хаяг: | procurement@mcs.mn |
6.
Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.