Газрын доорх усны эрэл-хайгуул, гидрогеологийн судалгаа, усны нөөц батлуулах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Мэтагро ХХК

Зарласан огноо

03/07/2022

Бүртгэл хаах огноо

03/11/2022

Дугаар

Metagro2202

1.

Захиалагч эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагыг газрын доорх усны эх үүсвэрийн ашиглалтын нөөц тогтоох эрэл-хайгуулын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруултад оролцохыг урьж байна.

Энэхүү тендер нь Захиалагчийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт төлөвлөж буй усалгаатай тариалангийн талбайн усны хэрэгцээг хангахад шаардлагатай дараах ажлуудыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэх зорилготой:

  1. Газрын доорх усны эх үүсвэрийн хүрэлцэхүйц ашиглалтын нөөц тогтоох эрэл-хайгуулын ажлыг гүйцэтгэх;
  2. Улмаар уст цэгийг тогтоож хайгуул-ашиглалтын цооног өрөмдөх;
  3. Газрын доорх усны нөөц тооцсон үр дүнгийн тайланг Усны нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
  4. Газрын доорх усны ордын ашиглалтын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоож батлуулах.

Захиалагчийн усны хэрэгцээ:

  • Усалгаатай тариалангийн ус ашиглах хугацаа нь жил бүрийн 04 сарын 01-ээс 10 сарын 31 хүртэл.
  • 2022 онд төлөвлөж буй 100га усалгааны системд ашиглах усны зайлшгүй хэрэглээ нь хоногт 1,007 м3–ээс багагүй байна.
  • 2023-2026 онд ашиглахаар төлөвлөж буй усны зайлшгүй хэрэглээ нь хоногт 19,360 м3–ээс багагүй байна.

Талбайн байршил: Хэнтий аймаг, Хэрлэн сум

Талбайн координат:

Цэгүүд MGRS координат
1 49TDN1786551435
2 49TDN1673765268
3 49TDN1742869310
4 49TDN2019371615
5 49TDN2877375899
6 49TDN3692873122
7 49TDN4468456063
8 49TDN4388649633

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх;
  • Усны эрэл-хайгуул, гидрогеологийн судалгаа, усны нөөц батлуулах эрх, тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Татварын өр төлбөргүй байх.
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 5 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх.
  • Тендерт ажлыг доголдол, хоцрогдолгүй явуулах өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжтэй, ажил гүйцэтгэхэд шаардагдах эрх, гэрчилгээ бүхий мэргэжилтэн ажиллах хүчтэй байх

3.

Тендерт бүртгүүлэх

Шаардлага хангасан оролцогч дор дурдсан материалыг бүрдүүлэн 2022 оны 03 сарын 9-ны дотор procurement@mcs.mn хаягаар илгээнэ.  Захиалагч мэдээлэл хүлээн авч, танилцсаны дараа тендерийн баримт бичгийг оролцогчид өгнө.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын товч танилцуулга
  • БОАЖЯ-ны усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар /усны эрэл хайгуул судалгаа явуулах, цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах чиглэлээр олгогдсон хүчин төгөлдөр байна/
  • Сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн усны эрэл-хайгуулын ижил, төстэй ажлын жагсаалт /УНЗ-өөр газрын доорхи усны нөөц батлуулсан ажлын жагсаалт/
  • Ажил гүйцэтгэх чадвартай мэргэжлийн боловсон хүчний талаарх мэдээлэл /баримтуудыг хавсаргана/
  • Хээрийн судалгааны ажил гүйцэтгэх тоног төхөөрөмжийн хувьд өрөмдлөг, технологийн өөрийн үндсэн техникүүдтэй тохиолдолд давуу тал болно /үндсэн техникүүд өөрийн эзэмшилд байгааг нотлох баримтуудыг хавсаргана/
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичиг.
Тодруулга

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар 2022 оны 03 сарын 10-ний дотор явуулна.

Нэр, албан тушаал: Анар, худалдан авалтын ахлах ажилтан
Утас: 8888-6368
Имэйл: Procurement@mcs.mn

4.

Тендер өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх хугацаа, хэлбэр:

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 03 сарын 11-ны 16:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: procurement@mcs.mn

5.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцана.