Газар тариалангийн талбайн хашаа угсрах ажлын үнийн санал авах тухай
Буцах
Төрөл
Үнийн санал
Захиалагч
Мэтагро ХХК
Зарласан огноо
04/06/2022
Бүртгэл хаах огноо
04/12/2022
Дугаар
RFQ/Metagro 2202
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг “Газар тариалангийн талбайн хашаа угсрах ажил”-д үнийн санал ирүүлэхийг урьж байна.
№ | Хийгдэх ажлын нэр | Тодорхойлолт | Х/н | Тоо |
1 | Бетон шонгийн нүх ухах | Захиалагчийн өгсөн кадастрын мэдээллийн дагуу 70 см гүн 150мм диаметртэй нүхнүүдийг нэг эгнээнд тэгш байхаар ухна. | ш | 7,000 |
Нэг нүхийг 2-3 минутад багтаан ухаж чадах нүх ухах зориулалтын техник болон гар багаж ашиглана. | ||||
2 | Бетон шонгийн тээвэр | Бетон шон нь 70-80кг орчим жинтэй байх учир тээвэрлэх явцад ХАБ-н дүрэм мөрдөхөөс гадна бетон шонг хугалахгүйгээр ачиж буулгаж тээвэрлэнэ. | ш | 7,000 |
3 | Бетон шонгийн суулгалт | Урьдчилж ухаж бэлдсэн нүхэнд бетон шонгийн ёроолын 60см хэсгийг суулгахдаа төмөр тор боох зориулалттай чихнүүдийг талбайгаас гадагш харуулж суулгана. | ш | 7,000 |
Бетон шонгийн бэхэлгээг 0.5-10-20-н хольц бүхий хуурай хайргаар сайтар чигжиж хөдөлгөөнгүй болгоно. | ||||
4 | Төмөр шон суулгах | Төмөр шонг суулгахдаа урьдчилж цоолсон нүхтэй талыг талбайгаас гадагш харсан байхаар суулгана. | ш | 21,000 |
Төмөр шон нь урьдчилж нүх ухах шаардлагагүй шууд зоож оруулдаг тул тохиромжтой багажаар суулгана. | ||||
Төмөр шонг хэт хүчээр цохиж мурийлгах гэх мэт гэмтэл учруулж болохгүй. | ||||
5 | Тор татах | Хашааны торны эхлэл хэсгийг сайтар бэхэлж өгнө. | км | 70 |
Торыг тэгш, чанга татахын тулд ачааны авто машинд тогтоож жигд татаж нарийн төмөр утсаар бетон шон, төмөр шонд бэхэлнэ. | ||||
6 | Өргөст тор татах | Захиалагчаас өгсөн зургийн дагуу өргөст торыг татаж зориулалтын утсаар бэхэлнэ. | км | 224 |
Өргөст торны боодол дууссан тохиолдолд дараагийн торыг 10см орчим зөрүүлгэ хийж сайтар мушгиж бэхлэж өгнө | ||||
7 | Тэмдэг тэмдэглэгээ хийх | Газар тариалангийн талбайд мөрдөгддөг норм дүрмийн дагуу анхааруулах болон гэрэл цацруулах тэмдэг тэмдэглэгээг бэхлэж тогтооно. | ||
8 | Ажил гүйцэтгэх дараалал, хүний нөөц, багаж тоног төхөөрөмж | Бетон шонгийн нүх ухах, бетон шон тээвэрлэх, бетон шон суулгах, төмөр шон тээвэрлэх, төмөр шон суулгах, тор болон өргөст тор тээвэрлэх, тор татах, өргөст тор татах, тэмдэг тэмдэглэгээг тогтоох зэрэг ажлуудыг дэс дарааллын дагуу зэрэг хийхээр тооцож хүн хүч, багаж тоног төхөөрөмж, техникүүдийг хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байлгах. |
- Ажил эхлэх хугацаа: 2022/05/01
- Ажил дуусах хугацаа: 2022/06/15
- Дээрх ажлуудтай холбоотой задаргаа, зураг, хийцлэл зэргийг талаар дэлгэрэнгүй мэдээллийг Г.Эрдэнэсувд 8606-9406 утсаар холбогдон авах боломжтой.
2.
Оролцогч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөлтэй байх
- Уг ажлыг гүйцэтгэх үндсэн ажиллах хүч нь нийт ажиллах хүчний 50% -с дээш буюу 25-с 30 хүн байх.
- Шаардлагатай техник, тоног төхөөрөмж багаж хэрэгслийн тоо хэмжээ хангалттай байх
- Барилга угсралтын чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
3.
Оролцогч дараах материалыг доор заасан хугацааны дотор бүрдүүлж өгнө:
- ААН-ийн танилцуулга
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- 2021 оны санхүүгийн баталгаажсан тайлан
- Үнийн санал - гарын үсэг тамгаар баталгаажуулсан байх. Үүнд уг ажилтай холбоотой суурилуулалтын ажил, баталгаат хугацаа, нэмэлт хөнгөлөлт санал болгох бол тусгах
- Ажлын график
- Тухайн ажилд ашиглах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт, тодорхойлолтын хамт
4.
Үнийн санал өгөх:
Нэр, албан тушаал: |
|
Утас: | 8606-9406 |
Имэйл: | Erdenesuvd.g@mcs.mn |
Үнийн санал өгөх хугацаа: | 2022 оны 04 сарын 12-ны 13:00 цагаас өмнө |
5.
Оролцогч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.