Газар тариалангийн талбайн бороожуулагчийн угсралтын ажлын тендер
БуцахТендер
Мэтагро ХХК
05/16/2022
05/19/2022
Metagro05
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Газар тариалангийн талбайн бороожуулагчийн угсралтын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
| д/д | Ажлын нэр | Тайлбар |
| Бороожуулагчийн угсралтын ажил | ||
| 1 | Бороожуулагч машины гидрантын суурь цутгах ажил-бетон бэхжүүлж хүлээх-7 хоног | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 2 | Насос станцын суурь цутгах ажил-бетон бэхжүүлж хүлээх 7 хоног | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 3 | Ус дамжуулах хоолойн газар шорооны ажил | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 4 | Ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажил | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 5 | Ус дамжуулах шугам хоолойг хий тавьж 3 хоног хүлээж шалгах, траншейны булалтын ажил | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 6 | Бороожуулагч машины угсралтын ажил | Угсралтын зааврын дагуу |
| 7 | Бороожуулагч машины ажиллагааны шалгалт, зүгшрүүлэлт | Угсралтын зааврын дагуу |
| 8 | Худаг, насос станц, бороожуулагч машины цахилгаан хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 9 | Насос станцын угсралт, цахилгааны монтажийн ажил | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 10 | Насос станцын ажиллагааны шалгалт, зүгшрүүлэлт | Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу |
| 11 | Цахилгааны шугам сүлжээний ажиллагаа, объект хоорондын зохицуулалт, аюулгүй байдал зэргийг шалгах, зүгшрүүлэлт хийх | Зүгшрүүлэлтийн ажил 72 цагийн хугацаанд үргэлжлэнэ. |
| 12 | Усан хангамжийн шугам сүлжээний ажиллагаа, объект хоорондын зохицуулалт, аюулгүй байдал зэргийг шалгах, зүгшрүүлэлт хийх | |
| 13 | Услалтын системийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж шалгах | |
| 14 | Услалтын системийг /Улсын, Техникийн/ комиссоор ашиглалтад хүлээн авах | |
2.
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
- Усны барилга, байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй компани байх
- Ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэл хүрэлцэхүйц байх
- Ажлыг гүйцэтгэх мэргэжлийн инженер, техникийн ажилчидтай байх
3.
Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 05 сарын 19-ний дотор бүрдүүлэн авч болно.
- Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4.
| Нэр, албан тушаал: | Г.Эрдэнэсувд, худалдан авалтын менежер |
| Утас: | 8606-9406 |
| Имэйл: | erdenesuvd.g@metagro.mn |
5.
Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
| Тендер өгөх огноо, цаг: | 2022 оны 05 сарын 23-ны 14:00 цагаас өмнө |
| Тендер хүлээн авах хэлбэр: | Цахим |
| Тендер хүлээн авах хаяг: | erdenesuvd.g@metagro.mn |
6.
Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.