Гадна фасад эмульсдэх, цонхны амалгаа хийх ажлын үнийн санал авах тухай
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Эстэйтс ХХК

Зарласан огноо

04/21/2022

Бүртгэл хаах огноо

04/27/2022

Дугаар

MCSЕ-22-02

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг гадна фасад эмульсдэх, цонхны амалгааг хүрээлж төмөрлөх ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Хийгдэх ажлын нэр Х/н Тоо
1 Гадна тоосгон фасад эмульсдэх м2 1105
2 Цонхны амалгаа хийх, хүрээлж төмөрлөх ш 30

Дээрх ажлуудтай холбоотой задаргаа, зураг, хийцлэл зэргийг Ш. Лхагважав 8800-3240 утсаар холбогдон авах боломжтой.

  • Ажил эхлэх хугацаа: 2022/04/30
  • Ажил дуусах хугацаа: 2022/05/31

2.

Оролцогч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Барилгын ажлын тусгай зөвшөөрөлтэй байх
  • Өндрийн ажлын туршлагатай, барилгын хийцлэл, заслын чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.

3.

Оролцогч дараах материалыг доор заасан хугацааны дотор бүрдүүлж өгнө:
  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Тусгай зөвшөөрлийн хуулбар
  3. Үнийн санал - гарын үсэг тамгаар баталгаажуулсан байх. Үүнд уг ажилтай холбоотой суурилуулалтын ажил, баталгаат хугацаа, нэмэлт хөнгөлөлт санал болгох бол тусгах
  4. Ажил гүйцэтгэх хуваарь
 

4.

Үнийн санал өгөх:
Нэр, албан тушаал: Ш.Лхагважав Худалдан авалтын албаны дарга
Утас: 8800-3240
Имэйл: Lkhagvajav.sh@mcsestates.mn
Үнийн санал өгөх хугацаа: 2021 оны 04 сарын 27-ний 13:00 цагаас өмнө

5.

Оролцогч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.