Гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил, зохиогчийн хяналтын ажил хийж гүйцэтгэх үнийн санал авах тухай
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

Тотал дистрибюшин ХХК

Зарласан огноо

01/07/2022

Бүртгэл хаах огноо

01/30/2022

Дугаар

TD-2022-01

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил болон зохиогчийн хяналтын ажил хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Бараа, үйлчилгээний нэр Байршил Тодорхойлолт
 1 Гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил болон зохиогчийн хяналтын ажил Эрдэнэт хот Цэвэр бохир ус,  Дулаан, Цахилгаан, Мэдээлэл холбоо сүлжээ
 2 Хэнтий аймаг

2.

Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  1. Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
  2. Тусгай зөвшөөрлийн ;дуусах хугацаа 6 сараас дээш байх
  3. Заасан чиглэлээр сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  4. Үндсэн ажиллах хүч нь нийт ажиллах хүчний 30% -с дээш байх
  5. Санхүүгийн өр төлбөргүй байх /Татварын тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолтоор батлах/
  6. Хяналтын Инженерийн мэдээлэл /Мэргэшсэн инженер үнэмлэхтэй байх/

Хэрэв нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол дараах материалыг бүрдүүлэн, 3-т заасан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар авах боломжтой.

  • Бүрдүүлэх материал
  1. Компанийн танилцуулга
  2. Улсын бүртгэлийн гэрчилгэ
  3. Гүйцэтгэх захирлыг томилсон тухай тушаал болон иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Зураг дээр ажиллах инженер, техникийн ажилчдын мэдээлэл /хийж гүйцэтгэсэн ажлын зургууд/

3.

Үнийн санал өгөх

Нэр, албан тушаал:
  • А. Баярбилэг
  • Хяналтын ерөнхий инженер
Утас: 8888-3360; 8804-8218
Имэйл: info@totaldistribution.mn
Үнийн санал өгөх хугацаа: 2022 оны 01 сарын 30-ны 14:00 цагаас өмнө

4.

Нийлүүлэгч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.