Гадна, дотор хаяг болон тэмдэг тэмдэглэгээ хийх суурилуулах үнийн санал авах тухай
Буцах
Төрөл
Үнийн санал
Захиалагч
М-Си-Эс Эстэйтс ХХК
Зарласан огноо
04/01/2022
Бүртгэл хаах огноо
04/11/2022
Дугаар
RFQ/MCSЕ-22-01
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Гадна, дотор тэмдэг, тэмдэглэгээ хэвлэх, хийх, суурилуулах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
№ | Хийгдэх ажлын нэр | Тодорхойлолт | Х/н | Тоо |
1 | Гадна хаяг | Захиалагчаас тодруулга өгнө. | ш | 81 |
2 | Гараажийн тэмдэглэгээ | ш | 25 | |
3 | Зам заасан | ш | 469 | |
4 | Аюулгүй байдлын тэмдэглэгээ | ш | 126 | |
5 | Туслах тэмдгүүд | ш | 1175 |
- Ажил эхлэх хугацаа: 2022/04/15
- Ажил дуусах хугацаа: 2022/05/31
Дээрх ажлуудтай холбоотой задаргаа, зураг, хийцлэл зэргийг Ш.Лхагважав 8800-3240 утсаар холбогдон авах боломжтой.
2.
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Барилгын болон цахилгааны ажлын тусгай зөвшөөрөлтэй байх
- Метал хийц, хаяг реклам, хэвлэмэл бүтээгдэхүүний чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
3.
Бүрдүүлэх материал:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- Үнийн санал - гарын үсэг тамгаар баталгаажуулсан байх. Үүнд уг ажилтай холбоотой суурилуулалтын ажил, баталгаат хугацаа, нэмэлт хөнгөлөлт санал болгох бол тусгах
- Ажлын график
4.
Үнийн санал өгөх:
Нэр, албан тушаал: |
|
Утас: | 8800-3240 |
Имэйл: | Lkhagvajav.sh@mcsestates.mn |
Үнийн санал өгөх хугацаа: | 2021 оны 04 сарын 11-ний 13:00 цагаас өмнө |
5.
Хэрэв нийлүүлэгч та энэхүү худалдан авалтын талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол доорх утсаар холбогдоно уу.
Утас: | 8800-3240 |
Имэйл: | Lkhagvajav.sh@mcsestates.mn |
6.
Оролцогч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.