Бетон шон нийлүүлэх үнийн санал авах тухай
Буцах
Төрөл
Үнийн санал
Захиалагч
Мэтагро ХХК
Зарласан огноо
04/06/2022
Бүртгэл хаах огноо
04/12/2022
Дугаар
RFQ/Metagro 2201
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг “Бетон шон" нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
№ | Бүтээгдэхүүний нэр | Тодорхойлолт | Х/н | Тоо |
1 | Бетон шон |
Урт 2м-ээс багагүй, 10см*10см талтай (12см*14см талтай байж болно), 4ш Ф10 арматуртай, уурын аргаар хатааж бэлтгэсэн, M250 бетон, хашаан тор бэхлэх зориулалтын нүхтэй. |
ш | 7,000 |
- Нийлүүлэх хугацаа: 2022/05/20-ны дотор
- Дээрх бүтээгдэхүүний зураг, хийцлэл болон хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Г.Эрдэнэсувд 8606-9406 утсаар холбогдон авах боломжтой.
2.
Оролцогч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Бетон үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй байх
- Бетон хийц, эдлэл хийх чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
3.
Оролцогч дараах материалыг доор заасан хугацааны дотор бүрдүүлж өгнө:
- ААН-ийн танилцуулга
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- 2021 оны санхүүгийн баталгаажсан тайлан
- Үнийн санал - гарын үсэг тамгаар баталгаажуулсан байх. Үүнд уг бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой хугацаа болон нийлүүлэхтэй холбоотой ачих, буулгах, тээвэрлэх ажил, баталгаат хугацаа, нэмэлт хөнгөлөлт санал болгох бол тусгах.
4.
Үнийн санал өгөх:
Нэр, албан тушаал: |
|
Утас: | 8606-9406 |
Имэйл: | Erdenesuvd.g@mcs.mn |
Үнийн санал өгөх хугацаа: | 2022 оны 04 сарын 12-ны 13:00 цагаас өмнө |
5.
Оролцогч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.