Барилгын өргөн хэрэглээний туслах материал нийлүүлэх
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Холдинг ХХК

Зарласан огноо

07/19/2021

Бүртгэл хаах огноо

07/23/2021

Дугаар

MCS2107

1.

M-Си-Эс Группийн хэмжээнд барилгын өргөн хэрэглээний туслах материал нийлүүлэх тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. 1 жилийн дундаж хэрэглээ
Ангилал Төрөл Нийт тоо хэмжээ Нийт үнэлгээ
Барилгын өргөн хэрэглээний туслах материал 168 126,104 ~900 сая
Гар багаж 56 988
Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл 38 18,928
Нийт 262 146,102 ~900 сая
Шалгарсан 1 болон түүнээс түүнээс дээш нийлүүлэгчтэй 1 жилийн гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Оролцогчид тавигдах шаардлага:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • 2 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 200 сая төгрөгөөс доошгүй байх
  • Түгээлтийн тээврийн хэрэгсэлтэй байх
  • Бараа материал нийлүүлэх өөрийн гэсэн лангуу эсвэл нэгдсэн агуулахтай байх
  • Захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор заасан хаягаар хүргэж өгнө.
  • Төлбөрийн нөхцөл: 30 хоног

3.

  • Тендерт бүртгүүлэх:
Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2021 оны 07 сарын 23-ны дотор бүрдүүлэн тендерийн баримт бичгийг авч болно.
  • Бүрдүүлэх материал:
  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

4.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал:
  • Э.Анар
  • Худалдан авалтын ахлах ажилтан
Утас: 8888-6368
Имэйл: procurement@mcs.mn

5.

  • Тендер өгөх:
  • Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн тендерийн саналаа 2021 оны 7 сарын 26-ны 18:00 цагаас өмнө procurement@mcs.mn хаягаар илгээнэ.
  • Тендерийн саналыг тендерийн хороо хаалттай нээж, саналын хүчинтэй хугацааны дотор багтаан үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн санал ирүүлсэн компанийг шалгаруулна.
   

6.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.