Бараа хураах тавцангийн ажил
БуцахҮнийн санал
М-Си-Эс Кока-Кола ХХК
12/15/2022
12/29/2022
MCSCC-202215
1.
Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг бараа хураах тавцангийн ажил хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
| № | Бараа, үйлчилгээний нэр | Шаардлага | Хэмжээ |
| 1 | Шат тавцангийн ажил | Шат тавцангийн зориулалтын ган төмөр материалтай, суурьтай анкерийн боолтоор холбогдоно. | 576 м2 |
2.
Оролцогчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, сүүлийн 2 ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх
- Ажил гүйцэтгэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх
- Тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх
3.
Тодруулга
Та дээрх ажилд үнийн санал өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож план зураг болон төхөөрөмжийн жагсаалтыг авна уу.
4.
Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
| Нэр, албан тушаал | О. Цэлмэг, Худалдан авалтын ажилтан |
| Үнийн санал өгөх огноо, цаг: | 2022 оны 12 сарын 29-ны 17:00 цагаас өмнө |
| Утас: | 8803-4619 |
| Үнийн санал хүлээн авах хаяг: | Tselmeg.o@mcscocacola.mn |
5.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.