Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хамгаалалтын хувцас
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Кока-Кола ХХК

Зарласан огноо

03/05/2021

Бүртгэл хаах огноо

03/12/2021

Дугаар

MCSCC-202106

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хамгаалалтын хувцасны үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Алба, хэлтэс Өнгө Хэмжих нэгж Тоо
1 Түгээлтийн хэлтэс Үндсэн өнгө: Саарал Нэмэлт Оруулга: Улаан 3 хос (Куртик, хантааз, өмд) 281
2 Агуулах Үндсэн өнгө: Гүн хар хөх Нэмэлт Оруулга: Улаан 2 хос (Куртик, өмд) 75
3   Үйлдвэрлэлийн хэлтэс   Үндсэн өнгө: Хөх Нэмэлт Оруулга: Улаан 2 хос (Куртик, өмд) 135
4 Үйлдвэрлэлийн хэлтэс (ИТА)   Үндсэн өнгө: Хөх Нэмэлт Оруулга: Улаан 2 хос (Куртик, өмд) 15
5 Чанарын хэлтэс Үндсэн өнгө: Хар Нэмэлт Оруулга: Шар 2 хос (Куртик, өмд) 21
6 БОХАБЭА Үндсэн өнгө: Хар Нэмэлт Оруулга: Улбар шар 2 хос (Куртик, өмд) 5
7 Агуулах Гүн хар хөх ш 74
8 Үйлдвэрлэлийн хэлтэс Хөх ш 129
9 Лаборатори Улаан 2 хос (Цамц, өмд) 18
Дэлгэрэнгүй зураг үзүүлэлтийг худалдан авалтын ажилтан Э.Бат-Оюун Bat-oyun.e@mcscocacola.mn 8907-2170 дугаараар холбогдон авна уу.

2.

Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хамгаалалтын хувцаст тавигдах шаардлага:
  • Ерөнхий шаардлага.
    • Бүх төрлийн ажлын хувцас нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хамгаалалтын хувцас- Ерөнхий шаардлага MNS ISO 13688:2000 стандартад нийцсэн байх
    • Бат бөх хийгдсэн, эдийн засгийн үр ашигтай байна.
    • Хувцасны материал нь эрх бүхий байгууллагаар шалгагдаж баталгаажсан байна.
    • Хэрэглээний дараа цэвэрлэхэд хялбар байх. Энгийн болон химийн аргаар цэвэрлэх боломжтой байх
    • Хөдөлгөөн хийхэд саадгүй. Биед дээд зэргээр таардаг байх.
    • Төмөр буюу металл гадаргуутай хүрэлцэх үед хувцас нь цахилгаанжихгүй, үрэлтэд гэмтэх, цооролт өгөхгүй.
    • Хүний биед харшлахгүй байх.
    • Дээшээ авирах болон биеийн суусан болон бөхийх үед хөдөлгөөнд саад болохооргүй байна.
    • Хязгаарлагдмал ажлын талбай буюу хөдөлгөөнтэй машин техник, элементүүдэд орооцолдохгүй байх
    • Өвдөг тохой, өгзгийн хэсгээр нэмэлт давхарлагаатай байна
    • Харанхуй, гэрэлтүүлэг муутай үед хүний нүдэнд өртөх зорилгоор цээж болон нурууны ар хэсгээр гэрэлтдэг оруулгатай байна. Оруулгын өнгө саарал байна.
    • Хүрэмний ар нуруун дээр компанийн лого бүхий хатгамлыг биеийн цээж хэсгийг голлуулан байрлуулна.
    • Хүрэмний зүүн энгэрт байрлах алба, хэлтсийн нэр бүхий хатгамлыг зүүн энгэрт оёно.
    • Хувцасны материал 80%-аас багагүй хөвөн, 20%-аас ихгүй полиэстерийн хольцтой байна.

3.

Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх,
  • Тус чиглэлээр үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх,

4.

Үнийн санал өгөх
Нэр, албан тушаал: Э.Бат-Оюун Худалдан авалтын ажилтан
Утас: 8907-2170
Имэйл: Bat-oyun.e@mcscocacola.mn
Үнийн санал өгөх хугацаа: 2021 оны 03 сарын 12-ны 12:00 цагаас өмнө
Анхаарах зүйлс: Үнийн саналд дараах мэдээллүүд заавал багтсан байна.
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын мэдээлэл, ажиллах хүчний мэдээлэл
  • Нийлүүлэх боломжит, бодит хугацаа
  • Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй бүтээгдэхүүний дээжээс ирүүлэх боломжтой байх,
 

5.

Нийлүүлэгч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.