Ажилчдын хувцас солих өрөөний засварын ажил
БуцахҮнийн санал
М-Си-Эс Кока-Кола ХХК
10/13/2022
10/20/2022
MCSCC-202211
1.
Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг ажилчдын хувцас солих өрөөний засвар хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
№ | Бараа үйлчилгээний нэр | Шаардлага | Хэмжээ |
1 | Ажилчдын хувцас солих өрөөний засвар | Зургийн дагуу | 33.75 м2 |
2.
Оролцогчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, сүүлийн 2 ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх
- Ажил гүйцэтгэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх
- Тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх
3.
Хэрэв нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол 2022 оны 10 сарын 20-ны дотор tselmeg.o@mcscocacola.mn хаягаар бүртгүүлэн, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
4.
Оролцогч саналаа доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ.
Нэр, албан тушаал: | О. Цэлмэг, Худалдан авалтын ажилтан |
Утас: | 8803-4619 |
И-мэйл: | tselmeg.o@mcscocacola.mn |
Үнийн санал өгөх хугацаа: | 2022 оны 10 сарын 20-ны 17:00 цагаас өмнө |
5.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.