Ажилчдын авто зогсоолын зураг төсөл хийх
БуцахҮнийн санал
М-Си-Эс Кока-Кола ХХК
03/07/2023
03/15/2023
MCSCC-20230301
1.
Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн ажилчдын авто зогсоолын зураг төсөл хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Авто зогсоолын иж бүрэн зураг төсөл хийж гүйцэтгэнэ. Зураг төслийн үнийн саналд доорх ажилбарын үнийг тус бүрд нь тооцож оруулна:- Явган хүний замын зураг
- Инженерингийн шугам сүлжээг чагнах
- Хөрсний шинжилгээ хийх
- Рендер гаргах
- Магадлал хийх
2.
Нийлүүлэгчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, сүүлийн 2 ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх
- Ажил гүйцэтгэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх
- Тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх
- Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх
3.
Тодруулга
Нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад саналаа өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
4.
Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
| Үнийн санал өгөх огноо, цаг: | 2023 оны 03 сарын 15-ны 15:00 цагаас өмнө |
| Нэр, албан тушаал: | О. Цэлмэг, Худалдан авалтын менежер |
| Утас: | 8803-4619 |
| Үнийн санал хүлээн авах хаяг: | tselmeg.o@mcscocacola.mn |
5.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.