ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг шинэчлэн засварлав
Буцах

  2018.12.10

М-Си-Эс Интернэйшнл ХХК 25 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг 50 гаруй сая төгрөгөөр шинэчлэн засварлаж, хүлээлгэн өглөө. Эрчим хүчний сургууль нь дэлхийн хөгжингүй орнуудын дээд боловсролын байгууллагууд орчин үеийн хамгийн өндөр үр дүнтэй сургалтын арга хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрч буй сургалт ахисан түвшний CDIO буюу Conceive (Сэтгэ), Design (Зохио), Implement (Хий), Operate (Ажиллуул) арга зүйг нэвтрүүлж байгаа юм. Уг арга зүйг дэлхийн 150 гаруй их, дээд сургуулиуд нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улсаас анх удаа ШУТИС хэрэгжүүлж байна. Дэлхийн боловсролын арга зүйг Монголд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулан, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, асуудлыг бие даан шийдэх, мэргэжлээрээ дадал хэвшил олж эзэмших, онолын ойлголтоо бодит байдалд туршин судлах зэрэг давуу талыг суралцагчдад олгох лабораторийг ийнхүү шинэчлэн засварлалаа.