Цэвэр усаа хэмнэх боломж хүн бүрт бий
БуцахУсны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Кока-Кола компани “Эх орныхоо усны ирээдүйн төлөө” уриатай аяныг санаачлан эхлүүлжээ. “Bonaqua” брэнд нь иргэд, олон нийтийн усны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зохистой зөв хэрэглээг хэвшүүлэх, цэвэр усаа хэмнэх үүднээс залууст илүү хүртээмжтэй вебсайт, сошиал хуудсаар энэ сэдвийн сонирхолтой мэдээллийг тогтмол хүргэж байна. Тухайлбал хүмүүс өглөө, оройдоо усны цоргоо хаалгүй шүдээ угаахад 5-10 литр, гараа угаахад 3-5 литр, аяга таваг угаахад 90-ээс доошгүй, машинаа даралттай усаар угаалгахад 500-аас дээш литр ус зарцуулдгаа анзаардаггүй аж. Цэвэр усыг хэмнэлтгүй урсгаж байгаагаа хүн бүр ойлгож аяганд тосч шүдээ угаавал жилд 6820 литр, шүршүүрт орох хугацаагаа гурван минутаар богиносговол жилд 13 000 литрийг хайрлан хамгаалж чадах юм.
М-Си-Эс Кока-Кола компани нь дэргэдээ Бохир ус цэвэршүүлэх орчин үеийн байгууламжтай бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг дахин цэвэршүүлж гарсан саарал усыг зам талбай цэвэрлэх, машин угаах зэрэгт хэрэглэдэг билээ.