“Цагаан сар 2015” шатрын тэмцээн 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Буцах

  2015.02.11

Оюуны спортыг дэмжигч М-Си-Эс Интернэйшнл компани, “Монгол туургатны урамтай шатар” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар” шатрын тэмцээний аваргууд тодорлоо. 2015.02.02-05-ны өдрүүдэд зохиогдсон энэхүү тэмцээнийг шатрын холбооны мастер н.Төвсанаа, н.Мөнхгал, Буриадын их мастер Антон Шомоев Насанжаргал, М.Гүнбаяр, н.Эрдэнэ, Б.Хатанбаатар, Д.Жигжидсүрэн тэргүүтэй тамирчид тэргүүлсэн байна.

“Цагаан сар 2015” тэмцээнд эрэгтэй 2050, эмэгтэй 1850-аас дээш чансаатай тамирчид оюун ухаанаа уралдуулж, шатарчид талдаа 1 цаг 01 минутын цагийн хяналттайгаар, Швейцарь системээр 9 өрөг тогложээ.

“Айл бүр шатраа хоймортоо дээдлэн залъя” уриатайгаар тавдахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү тэмцээнийг анх төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан санаачлан 1996 онд зохион байгуулж байжээ. ОХУ, Казахстан, Узбекстан зэрэг орноос шилдэг шатарчид ирж оролцож байсан уг тэмцээнийг 2011 оноос  ийнхүү дахин сэргээж уламжлал болгон зохион байгуулж байгаа аж.