Хүүхэд багачуудад хөөр баяр нэмсэн хөтөлбөрүүд
Буцах

  2013.12.30

Хүүхэд багачуудад хөөр баяр нэмсэн хөтөлбөрийг М-Си-Эс Группын компаниуд Шинэ жилийн баяраар тогтмол зохион байгуулж хэвшсэн билээ. М-Си-Эс Пропертийз Холдинг компанийн залуус сайн үйлсийн төлөөх үйлсэд санаачилгаараа нэгдэн “MDD” буюу “Make a dfference day” аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад шинэ жилийн баярыг тохиолдуулан “Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус” ТББ-ын залуустай хамтран 500 хүүхдэд бэлэг гардууллаа. Тус компанийн “Оны шилдэг хамт олон”-оор шалгарсан маркетингийнхан шагнал хүртсэн мөнгөөрөө Чингэлтэй дүүргийн 15, 17, 18-р хорооны амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг худалдан авч өгч, тэдэнд инээд хөөр бэлэглэсэн юм. Залуус энэ удаагийн “MDD” сайн үйлсийн аянаа “Сайн Үйлс Дэлгэрүүлэгч Залуус” ТББ-аас гадна “Дугуйн холбоо”-той хамтран зохион байгуулжээ. М-Си-Эс Кока-Кола компанийхан “Бадамлянхуа” асрамжийн төвийн дүү нартаа шинэ жилийн уламжлалт бэлгээ гардууллаа. Байгуулагдсан цагаасаа эхлэн тус төвийн үе үеийн багачуудад чин сэтгэлийн гараа сунгасаар ирсэн тус компанийхан энэ жил “Happiness center”-т хүүхэд багачуудаа урьж, шинэ жилийн баяраа хамтдаа хөгжилдөн өнгөрүүлсэн юм. Арга хэмжээнд “Бадамлянхуа” асрамжийн төвийн 100 орчим хүүхэд уригдан ирж авьяасаа үзүүлэн, Санта өвөөгөөс шинэ жилийн бэлгээ гардан авчээ. М-Си-Эс Кока-Кола компани нь “Бадамлянхуа” төвийн хүүхдүүдийн сурах амьдрах орчинг сайжруулахад зориулж жил бүр 20 000 ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж иржээ.