Ухаа худагийн цахилгаан станц 100,000,000 кВт/цаг цахилгаан үйлдвэрлэжээ
БуцахМонгол инженерүүдийн барьж байгуулсан анхны цахилгаан станц болох Ухаа Худаг станц энэ онд 100.000.000 кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээ.
Ухаа худагийн цахилгаан станц нь 2011 онд ашиглалтад орсон цагаасаа уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна. Монголдоо анх удаа дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боссон уг цахилгаан станц говь нутгийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэлттэй ашигладаг. Мөн цахилгаан станцын технологийн бүхий л шийдэл Дэлхийн Банк болон олон улсын байгууллагуудаас батлан гаргасан байгаль орчны стандартад бүрэн нийцдэг юм.
Уг станц ийнхүү гурван жил дараалан 100.000.000 кВт/цаг цахилгаан үйлдвэрлэсэн байна.