Баримтлах зарчим
“Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ бид улс орны эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэн, татвар, шимтгэлээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, дэд бүтцийг хөгжүүлэхэд тууштай хөрөнгө оруулж хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэм болгодог.
13,000 үндсэн ажилтан
2023 он
966 тэрбум төгрөг
2023 онд төлсөн татвар шимтгэл
Манай үнэт зүйлсийн нэг болох Тогтвортой хөгжлийн үзлийг бид бизнесийн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын үйлсдээ тууштай баримтлахын зэрэгцээ компанийн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ сайн засаглалтай төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьдог.
Хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд
Итгэлийн танхим ТББ
Лантуун дохио ТББ
Миний клуб
Монголын улаан загалмай нийгэмлэг
Монголын Урлагийн зөвлөл
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн
Эрүүл үрс - Гэрэлт ирээдүй ТББ
Ээлтэй ертөнц ТББ
Нийгмийн хөгжлийн эс ширхэг болох хүний хөгжлийг дэмжих үйл ажиллагаа нь нэн тэргүүнд манай ажиллагсдаас эхэлнэ гэдгийг бид сайтар ухамсарлан, ажилтнуудынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, боловсрол, ур чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлдэг билээ.
Сургалтын мэдээлэл (2023 он)
1441
Нийт явагдсан сургалтын тоо
14311
Сургалтад хамрагдсан нийт ажилтны тоо
362
М-Си-Эс Академийн зохион байгуулсан сургалтын тоо
6990
М-Си-Эс Академийн сургалтад хамрагдсан ажилтны тоо
Ажилтнуудаа нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд сайн дураараа оролцож, нэмэр, хандив оруулах санал, санаачилгыг нь дэмжих зорилгоор ESV буюу Ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Группийн хэмжээнд жилд 80 мянган цагийг сайн дурын үйлсэд зориулах боломж бүрдсэн.