Орчлон сургуулийн төгсөгчид шилдэг их дээд сургуулиудад шууд элсэх бэлтгэлтэй төгсдөг
БуцахОрчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллагын Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх салбарт 2017-2018 оны хичээлийн жилд нийт 1602 суралцагч, 358 багш ажилтан ажиллагсад, хүүхдүүд Монголын үндэсний болон Кембрижийн хөтөлбөр, Монтесори хөтөлбөрөөр хичээллэж байна.
Орчлон сургууль хос хэлтэй сургуулийн загвар болж, үндэсний хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг бөгөөд Кембрижийн Олон Улсын Дунд боловсролын хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багш сурагчдын сурч ажиллах орчныг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн 15,000 гаруй м2 талбай бүхий цогцолборыг Хан-Уул дүүрэгт байгуулж, 2015 -2016 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүрэг дэх салбар сургуулиа шинээр нээж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Зөв Монгол хүнийг хүмүүжүүлэн сургах, тэдний авьяасыг нээн дэмжиж, амьдрах ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй Дэлхийн Монгол иргэдийг бэлтгэх үйлсэд үндэсний чадварлаг Монгол багш нар, АНУ, Англи, Австрали, Филиппин, БНХАУ, Канад, Малайз, Нидерланд, Энэтхэг улсуудаас уригдан ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн багш нараар багаа бүрдүүлсэн билээ.
Сурагчид 5-р ангиа төгсөөд хөндлөнгийн сорилтод орж мэдлэг чадвараа шалгуулан Олон Улсын Бага боловсролын, 8-р ангиа төгсөөд Суурь боловсролын гэрчилгээ тус тус авдаг бол 9-10-р ангидаа Олон Улсын Бүрэн Дунд боловсролын хөтөлбөр, 11-12-р ангидаа Кембрижийн Олон Улсын А левелийн хөтөлбөрөөр хичээллэж Монгол Улсын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудад шууд элсэн суралцах бэлтгэлтэйгээр төгсдөг. Цахим сургуулийн төсөл, хүмүүжлийн цогц хөтөлбөр, таблет төсөл гээд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж суралцагчдын суралцах, судлах чадварыг нэмэгдүүлж байгаа нь 21-р зууны суралцагчийн бодот чадвар суухад томоохон түлхэц болж байгаа юм. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн 1, 2, 3 – р төслийн хүрээнд 100 гаруй сурагчийг тэтгэлгээр сургаж байна.