“Монгол кино HD” төсөл амжилттай хэрэгжиж байна
БуцахЮнивишн компани нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч ирээдүйдээ өвлүүлэх зорилгоор “Монгол кино HD” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу Архивын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд “Алтан үе”-ийн гэж нэрлэгддэг хуучны кинонуудыг тоон системд хувирган, өндөр нягтралтай “HD” формат руу нийтдээ уран сайхны 182, баримтат 873 киноны дуу, дүрсийг сэргээн хөрвүүлэх юм.
Төсөл амжилттай хэрэгжиж одоогийн байдлаар “Зэрэг нэмэхийн өмнө”, “Гэрлэж амжаагүй явна”, “Сэрэлт” зэрэг киног сэргээн, “HD” форматаар үзэгчдэдээ хүргэжээ. Энэ оны хоёрдугаар улиралд “Ингэх гээд байсан юм”, “Зарлаагүй дайны оршил”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” зэрэг киног үзэгчдэдээ хүргэхээр бэлтгээд байна.