“Монгол кино HD” төсөл 23 киног сэргээжээ
Буцах

  2014.01.30

Юнител, Юнивишн компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол кино HD” төсөл улиран одогч могой жилд амжилттай үргэлжилжээ. 2013 оны 12-р сарын байдлаар 23 киног сэргээж, дуу дүрсний өндөр чанартайгаар HD формат руу хөрвүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Юнител, Юнивишн компаниуд нь “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг Архивын Ерөнхий Газартай хамтран эхлүүлсэн бөгөөд Алтан фондын нийтдээ 1000 орчим киног хамарна.

Өнгөрөгч жилд Юнител компани энэ төслөөс гадна нийгмийн хариуцлагын чиглэлээр 13 хөтөлбөр санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал, дэлхийн улс орнуудын номын сан, музейд хадгалагдаж буй Монголын үндэсний биет өвийг бүртгэх “Art Tour” төсөл, Холливудын хүүхэлдэйн киноны баатруудаар Үндэсний соёл амралтын хүрээлэнг чимэх, Их, дээд сургуулийн сурлагаараа манлайлагч оюутнуудад “Сонгодог” үйлчилгээний дугаарын эрх бэлэглэх зэрэг онцлох хөтөлбөрүүд багтаж байна.