М-Си-Эсчүүд “Сарнай” төв байгуулах сайн үйлсийн аянд нэгдлээ
Буцах
2017.05.31
М-Си-Эс Холдинг компанийн ажиллагсад санаачлан уриалга гаргаснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хагас болон бүтэн өнчин, орон гэргүй, аав ээждээ орхигдсон бага насны 30 гаруй хүүхдүүдийг өөр дээрээ авч өсгөж байгаа М.Сарнайн “Хүүхдийн төв” байгуулах сайн үйлсийг дэмжиж хандив өргөх нэг сарын аян тус группийн компаниудын ажиллагсдын хүрээнд өрнөж эхэллээ.