М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Ж.Од Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртлээ
БуцахТулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд өнөөдөр дипломат дээд цол хүртээжээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг МГИМО ассоциацын удирдах зөвлөлийн гишүүн, М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Жамбалжамцын Од хүртсэн байна.