М-Си-Эс Групп шатар болон волейболын шилдгүүдээ шалгарууллаа
Буцах

  2025.10.14
...

М-Си-Эс Группийн шатар, волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Энержи Ресурс компанийн 20 жилийн ойн хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Волейболын аварга шалгаруулах тэмцээнд 30 багийн 360 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэй багийн төрөлд Юнисервис Солюшн компани, Орчлон сургууль, М-Си-Эс Проперти компанийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эздээр шалгаран М-Си-Эс Кока-Кола компанийн баг тусгай байрын эзэн боллоо. Харин эрэгтэй багийн төрөлд М-Си-Эс Интернэйшнл болон Эрчим сүлжээ компанийн хамтарсан баг, Энержи Ресурс компани, Юнител Группийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эздээр шалгаран тусгай байранд Орчлон сургууль шалгарчээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Орчлон сургууль шилжин явах цомын эзэн боллоо.

Түүнчлэн жил бүр уламжлал болгон шалгаруулдаг бэлгэдлийн багт дараах тамирчид шалгарчээ.

Эмэгтэй бэлгэдлийн багт

  • Шилдэг холбогч: Н.Энхрэлмаа /Юнисервис Солюшн/
  • Шилдэг давуулагч: Ц.Одмаа /М-Си-Эс Кока-Кола/
  • Шилдэг хамгаалагч: Э.Хандармаа /Орчлон сургууль/
  • Шилдэг хаагч: Т.Одонцэцэг /М-Си-Эс Проперти/
  • Шилдэг довтлогч: Х.Мичидмаа /Орчлон сургууль/
  • Тэгш тоглогч: Д.Арвин-Эрдэнэ /Юнисервис Солюшн/

Эрэгтэй бэлгэдлийн багт

  • Шилдэг холбогч: Д.Батбаяр /М-Си-Эс Интернэйшнл/
  • Шилдэг давуулагч: Х.Мөнхтулга /Орчлон сургууль/
  • Шилдэг хамгаалагч: Д.Нэргүй /Юнител Групп/
  • Шилдэг хаагч: Б.Сумьяа /Энержи Ресурс/
  • Шилдэг довтлогч: Ц.Цэнгэлсүрэн /Энержи Ресурс/
  • Тэгш тоглогч: Ц.Нямбаяр /М-Си-Эс Интернэйшнл/ нар тус тус тодорчээ.

Группийн шатрын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон блиц төрлүүдээр зохион байгуулагдан 23 компанийн 52 шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Шатрын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Анунгоо компанийн Б.Оюунбилэг алт, Анунгоо компанийн Л.Цамбасүрэн мөнгө, ДДэшТв компанийн Л.Мөнхзаяа хүрэл медаль, М-Си-Эс Кока-Кола компанийн Ч.Лхагвадулам тусгай байрын эзнээр шалгарчээ. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд Энержи Ресурс компанийн Х.Болд алт, Бьюлдинг мэйнтэнэнс компанийн С.Сод-Эрдэнэ мөнгө, Е Базаар Трейд компанийн Б.Булгантамир хүрэл медаль хүртсэн бол М-Си-Эс Проперти компанийн Б.Ган-Эрдэнэ тусгай байрын эзэн боллоо. Мөн блиц төрөлд М-Си-Эс Проперти компанийн Т.Түвшинтөр алт, Юбикаб компанийн Ц.Чулуунбат мөнгө, Сэлбэ сургуулийн Б.Анхбаяр хүрэл медаль, М-Си-Эс Кока-Кола компанийн Т.Дөлгөөн тусгай байрын эзнээр тус тус шалгарлаа.