Дэлхийн жишгийн гольфын талбай нээгдлээ
БуцахОлон улсын “Championship” стандартын “Mount Bogd Golf Club” гольфын талбай 2013 оны долдугаар сарын 06-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ. Олимпын төрөл болох гольфын спортод амжилт гаргахуйц ирээдүйтэй тамирчдыг бэлтгэх, томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулах, хүүхэд залуус, насанд хүрэгчдийг сургалтын тусгай программаар хичээллүүлэх зорилготой нийгэмд чиглэсэн энэхүү төслийг М-Си-Эс Групп гадаад, дотоодын компаниудтай хамтран хэрэгжүүлсэн. Талбайн ерөнхий зураг төсөл, дизайн, төлөвлөлт, гүйцэтгэлийг АНУ-ын “Golf Plan”, Австралийн “Hydroplan” болон М-Си-Эс Проперти компани хийснээс гадна дотоодын туслан гүйцэтгэгч 143 компани бүтээн байгуулалтанд оролцсон юм. Олон улсын жишгийн гольфын талбай нь 18 нүх, 72 пар, 5 “tee box”, 76 банкер, “driving range”, “putting green”-тэй, мэргэжлийн дасгалжуулагч, багш нар ажиллах юм.