“Гоёо”-гийн намар, өвлийн загварууд Гран При хүртлээ
Буцах

  2015.10.21

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн -2015” үзэсгэлэнд “Гоёо” компани амжилттай оролцож, ноос ноолуурын салбарын шилдгийн шилдэг Гран-при шагналыг хүртлээ.  Тус үзэсгэлэнг зохион байгуулагчид арьс шир, ноос ноолуурын салбарт шинээр нэвтрүүлсэн технологи, шилдэг бүтээгдэхүүнүүдийг салбар тус бүрээр шалгаруулахад Гоёо компани “Намар, өвөл-2015” шинэ коллекциороо ийнхүү манлайлсан юм. Энэхүү коллекцийг өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотноо “Гоёо фешн” шоугаар танилцуулсан бөгөөд  Итали мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн уг коллекцид нийт 150 гаруй загвар багтжээ. Коллекцийн гол онцлог нь сүлжмэл болон нэхмэл эдлэлийг хослуулж, сүлжмэлийн уян хатан чанарыг нэхмэл эдлэлийн хэлбэрлэг хэв шинжтэй зохицуулж урласанд оршино.

“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн -2015” үзэсгэлэн 2015 оны 10-р сарын 15-аас 19-ний  хооронд Мишээл Экспо төвд ес дэх жилдээ зохион байгуулагдаж, “Гоёо”, “Говь”, “Буян”, “Эвсэг”, “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг 120 гаруй  аж ахуйн нэгж оролцжээ.