Эрхэм зорилго
ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ МОНГОЛД
Үнэт зүйлс
Мэргэшсэн өндөр чадавх

Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг

Багийн сэтгэлгээ

Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг

Манлайлал

Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог

Өөриймсөг үзэл

Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг

Санал санаачилга

Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг

Үнэнч шударга зарчим

Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг, М-Си-Эс группийн ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгодог.

Тогтвортой хөгжлийн зарчим

Нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажилладаг

Баримтлах зарчмууд
  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна.
  • Бид ажилтан бүрт хөгжиж, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно. Ажилтны өсөж хөгжих, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна.
  • Бид сайн ажилчин, ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж, бусдадаа үлгэр дууриал үзүүлнэ.
  • Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхиүлэн дэмжинэ.
  • Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Өндөр чадавх, олон ургальч санаа бодол бүхий гишүүдээс бүрдсэн, харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл нь бидний тогтвортой амжилтын үндэс юм.
  • Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.
  • Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
  • Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, Монгол Улсын хууль тогтоомж, М-Си-Эс Группийн Ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдөж ажиллана.
  • Бид ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг баримтална.
  • Бид нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэнэ.
  • Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана.
Бид алхам тутамдаа М-Си-Эс-ийн үнэт зүйлс, баримтлах зарчмуудыг дээдэлнэ.