Группийн танилцуулга

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон Групп болоод байна. Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар, эдийн засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн салбар, нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт ажилласан он жилүүддээ бид тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон тэлжээ.

Өдөрт 2 тэрбум, сард 60 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, өөрийн 13,000 ажилтандаа сард 32 тэрбум төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 7000 гаруй бизнес эрхлэгчээс сард 128 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 20,000 хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж байна.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон групп болоод байна. Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар, эдийн засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн салбар, нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт ажилласан он жилүүддээ бид тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон өсчээ. Дэлгэрэнгүй

Өдөрт 1.3 тэрбум, сард 38.5 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, өөрийн 10,000 ажилтандаа сард 16 тэрбум төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 4400 орчим бизнес эрхлэгчдээс сард 83 гаруй тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 10,000 орчим хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 тэрбум орчим төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг бид оруулж байна.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

1993

онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр бизнесийн гараагаа эхэлсэн

13,000

үндсэн ажилтантай

30,000

шууд болон шууд бус ажлын байр бий болгосон

2022 онд нийт

2.3

их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн

дотоодын 5641 ААН, 1397 хувь хүнээс

1.5

их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд 2022 онд

656

тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засагт хийсэн байна.

Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниудын төлсөн татвар шимтгэл
2018 он
339 тэрбум төгрөг
2019 он
513 тэрбум төгрөг
2020 он
444 тэрбум төгрөг
2021 он
462 тэрбум төгрөг
2022 он
722 тэрбум төгрөг
М-Си-Эс Группийн сүүлийн арван жилд төлсөн татвар, шимтгэлийн нийлбэр дүн 3.6 их наяд төгрөг

Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниудын борлуулалт
2018 он
2.5 их наяд төгрөг
2019 он
3 их наяд төгрөг
2020 он
2.6 их наяд төгрөг
2021 он
2.1 их наяд төгрөг
2022 он
3.8 их наяд төгрөг