Сонгон шалгаруулалтын үе шат
1. Анкетын сонгон шалгаруулалт
Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм. Шалгаруулалтыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлагууд хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтын шийдвэрийг таны анкет бөглөсөн компанийн Хүний нөөцийн ажилтан мэдэгдэх болно.
2. Асуудал шийдвэрлэх чадварын тест
Асуудал шийдвэрлэх чадварын тест (АШЧТ) нь М-Си-Эс Группийн охин болон хараат бүх компанид мэргэжилтэн, менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт юм. Шалгалтын агуулга нь асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэх чадвартайг шалгах суурь шалгуур байх болно.
Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн манай Хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдана. Хэрэв та уг шалгалтын босго оноог даваагүй бол таван жилийн дараа дахин нэг удаа өгөхийг зөвшөөрнө. Таны шалгалтанд хамрагдах өдөр, цаг, байршлын талаарх мэдээлэл болон таны шалгалтын үр дүн таны бүртгэлийн “Миний зурвас” хэсэгт болон бүртгэлтэй имэйл хаягаар очих тул та өөрийн хаяг болон цахим шуудангийн мэдээллээ тогтмол шалгана уу. Шалгалтын талаар илүү төсөөлөл авч, бэлтгэлтэй байх үүднээс ДАДЛАГЫН ТЕСТ-ийг сайтар бэлдэхийг зөвлөж байна.
Асуудал шийдвэрлэх чадварын тест
3. Ярилцлага
Ярилцлагыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлага хамтран хийх бөгөөд ажлын байрны онцлогоос хамаарч хэд хэдэн удаагийн ярилцлага хийж болно. Ярилцлагын үе шатны шийдвэрийг Хүний нөөцийн ажилтан ярилцлагаас хойш ажлын 5 өдөрт багтаан танд мэдэгдэнэ.
4. Нэмэлт сонгон шалгаруулалт
Компани болон ажлын байрны онцлогоос шалтгаалан зарим ажлын байруудад нэмэлт сонгон шалгаруулалт явагддаг. Нэмэлт сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт авах, гэрийн даалгавар өгөх, илтгэл танилцуулга бэлдэх зэрэг хэлбэрээр явагдаж болно.
5. Шийдвэр гаргалт
Сонгон шалгаруулалтын өмнөх үе шатууд явагдаж дууссанаар компанийн Хүний нөөцийн ажилтан, удирдлагууд нэгдсэн шийдвэр гаргана. Хүний нөөцийн ажилтан танд эцсийн шийдвэрийг танилцуулна.
Та сонгон шалгаруулалтын аль ч үе шатанд Хүний нөөцийн ажилтантай холбогдон сонирхсон асуултаа асууж болно.
Нээлттэй ажлын байр
Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл онлайн анкетаа careers.mcs.mn хаягт хандан илгээнэ үү.
Дэлгэрэнгүй