М-Си-Эс Групп шатар, волейболын аваргуудаа шалгарууллаа
БуцахМ-Си-Эс Групп шатар болон волейболын аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Волейболын аварга шалгаруулах тэмцээнд 22 компанийн 39 баг, 400 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ тодруулсан юм.
Тэмцээний эмэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, М-Си-Эс Проперти компани мөнгөн медаль, Энержи Ресурс компани хүрэл медаль хүртэж, Орчлон сургууль тусгай байрыг эзэлсэн бол эрэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, Энержи Ресурс компани мөнгөн медаль, М-Си-Эс Интернэйшнл хүрэл медалийн эзэн болж, ТекПак компани тусгай байранд шалгарлаа. Шилжин явах цомын эзнээр багийн нийлбэр дүнгээр Юнител Групп тодорсон юм.
Мөн жил бүр уламжлал болгон шалгаруулдаг волейболын тэмцээний бэлгэдлийн багийн эздийг шалгаруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчдоор:
- Шилдэг холбогч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Э.Ундрах,
- Шилдэг давуулагч – Юнител Группийн тамирчин Б.Тунгалаг,
- Шилдэг хамгаалагч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Буянзаяа,
- Шилдэг хаагч – Сэлбэ сургуулийн тамирчин А.Баярсайхан,
- Шилдэг довтлогч – Юнител Группийн тамирчин А.Баярчимэг,
- Тэгш тоглогч – Энержи Ресурс компанийн тамирчин О.Цэрмаа-Буд нар тус тус тодорч, бэлгэдлийн багийг бүрдүүлсэн юм.
Харин эрэгтэй шилдэг тоглогчдоор:
- Шилдэг холбогч – Юнител Группийн тамирчин Ж.Ганцоож,
- Шилдэг давуулагч – М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Э.Чогланамжил,
- Шилдэг хамгаалагч – Энержи Ресурс компанийн тамирчин Ч.Болорчулуун,
- Шилдэг хаагч – Энержи Ресурс компанийн тамирчин Б.Сумъяа,
- Шилдэг довтлогч – ТекПак компанийн тамирчин Б.Батцэнгэл,
- Тэгш тоглогч – Юнител Группийн тамирчин Г.Эрдэмбилэг тус тус шалгарч, М-Си-Эс Группийн волейболын эрэгтэй бэлгэдлийн багаар тодорлоо.
Түүнчлэн М-Армор компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг М-Си-Эс Группийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулж, тэмцээнд 22 компанийн 61 тамирчин оюунаараа уралдсан юм. Шатрын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд ДДэшТВ компанийн Л.Мөнхзаяа алтан медаль, М-Си-Эс Проперти компанийн М.Намуун мөнгөн медаль, Анунгоо компанийн Б.Оюунбилэг хүрэл медаль, Анунгоо компанийн Л.Цамбасүрэн тусгай байранд шалгарсан бол тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Энержи ресурс компанийн Х.Болд алтан медаль, Сэлбэ сургуулийн Б.Анхбаяр мөнгөн медаль, Онтайм компанийн Н.Ууганжаргал хүрэл медаль, Бьюлдинг Мэйнтэнс компанийн С.Сод-Эрдэнэ тусгай байрын эзнээр шалгарлаа.
Энэ жил шатрын хурдан тоглолтын төрлийг анх удаа зохион байгуулсан бөгөөд Бьюлдинг Мэйнтэнс компанийн С.Сод-Эрдэнэ алтан медаль, Сэлбэ сургуулийн Б.Анхбаяр мөнгөн медаль, Энержи Ресурс компанийн Х.Болд хүрэл медаль, М-Си-Эс Проперти компанийн Т.Түвшинтөр тусгай байрын эзнээр тус тус шалгарлаа. Түүнчлэн Группийн ажилтнуудын хүүхдүүд дунд шатрын тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, нийт 36 хүүхэд оролцлоо.