“Viva City” хорооллыг үлгэр жишээ болгох нь зүйтэй гэв
Буцах

  2013.05.27

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монголын залуучуудын үндэсний Хороо болон Монголын залуучуудын Холбооноос хамтран 2013 оны 5-р сарын 09-ний өдөр Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулсан “Залуучуудад зориулсан орон сууц” нээлттэй хэлэлцүүлгээр залуусыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж буй бодлого, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцлаа. Нээлттэй хэлэлцүүлэгт М-Си-Эс Проперти компанийн удирдлага оролцож нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ гэр” төслөө танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон залуучуудын зүгээс иргэдийг тэр дундаа залуу гэр бүлийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах гарц, арга зам байгааг “Шинэ гэр” төслийн “Viva City” хорооллын бүтээн байгуулалт бодитоор харууллаа, тиймээс үлгэр жишээ болгон санаа авах нь зүйтэйг онцолсон юм.