Сэнтрал Тауэр барилгын магнайд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа
Буцах
Монгол түмний үндэсний их баяр наадмыг угтан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг 2009 оноос эхлэн Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан М-Си-Эс Групп Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон, 30х15 метрийн хэмжээтэй төрийн далбааг Сэнтрал Тауэр барилгын оройд мандуулдаг уламжлалтай билээ.
Тулгар төр байгуулагдсаны 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийнхээ төв хэсэгт төрийн далбааг ийнхүү мандууллаа.
Аливаа улсын төрийн далбаа нь тухайн ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх хамгийн чухал зүйлсийн нэг тул ийнхүү хүндэтгэн мандуулах нь эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархаж буйн хамгийн том илрэл билээ.