М-Си-Эс Групп Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
БуцахМ-Си-Эс Групп байгаль орчинд болон нийгэмдээ ээлтэй байхыг үнэт зүйлээ болгон эрхэмлэж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ)-ын тогтолцоог бүрдүүлсээр ирсэн.
Бид урт хугацаандаа “Net-Zero” компани болох зорилтдоо хүрэхээр хэрэгжүүлж эхлээд буй ажлын үр дүнгүүдээ хэмжин үнэлж, тэдгээр үнэлгээ болон хүрсэн амжилтуудаа Тогтвортой хөгжлийн тайлангаараа дамжуулан олон нийтэд тайлагнадаг.
Бид байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, нийгэмд үнэ цэнэ бүтээхээр зорьсон төсөл, хөтөлбөр зэрэг олон талт арга хэмжээг энэхүү тайландаа онцоллоо.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгаруулахаас зайлсхийх арга хэмжээг авч ажиллаж байна
М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулахад анхаарч, үүнд чиглэсэн тооцооллыг 2021 оноос олон улсын стандарт, арга зүйн дагуу хийж эхлээд байгаа юм. Түүнчлэн эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, малтмал түлшний хэрэглээг бууруулж сэргээгдэх эрчим хүч ашиглах, үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийг оновчлох зэргийг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахдаа голчлон анхаарах чиглэлүүд хэмээн тодорхойлж, ялгарлыг бууруулах, ялгаруулахаас зайлсхийх арга хэмжээг авч байна.
Ажилтнууддаа олгох урамшууллын нэгдсэн платформтой боллоо
Бид ажилтнууддаа хүртээмжтэй, уян хатан ажиллах орчныг санал болгохоос гадна ажилтны шинэ санал, санаачилгыг дэмжиж, ажилтан бүртээ хийж буй ажил, ажиллаж буй компанидаа сэтгэл ханамжтай, харилцан итгэлцэл, эерэг дулаан найрсаг баг хамт олон бүхий байгууллагын соёлыг бүрдүүлэн ажиллахыг чухалчилдаг.
Энэ хүрээнд бид ажилтанд зориулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжтой “MCS Benefits” платформыг тайлант онд нэвтрүүлээд байна. Түүнчлэн ажилтан энэхүү платформоос бараа, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, дэмжих зорилгоор 11 тэрбум төгрөгийг ажилтны үндсэн цалин дээр нэмэлт мөнгөн урамшуулал хэлбэрээр олголоо.
Нийгмийн хариуцлагын 45 төсөл, хөтөлбөрт 47 тэрбум төгрөг зориулсан байна
Бидний үнэт зүйлсийн нэг болох Тогтвортой хөгжлийн үзлийг бид бизнесийн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын үйлсдээ тууштай баримталж, нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьдог. Энэ хүрээнд 47 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, дижитал шилжилт, хүртээмжийг бий болгох болон соёлын өвийг хамгаалах зэрэг нийгмийн хариуцлагын 45 төсөл, хөтөлбөрт зориулсан байна.
Тэгш боломжийг хангах худалдан авалтын цогц системийг нэвтрүүллээ
М-Си-Эс Групп нь аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт бүртээ дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нь худалдан авахыг эрмэлздэг. Үүний хүрээнд 2023 онд бид 2.2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг дотоодын 8,600 компани болон хувь хүнээс худалдан авснаас гадна, нийлүүлэгчдэдээ өрсөлдөөний тэгш боломжийг хангах зорилгоор олон улсын жишигт нийцсэн худалдан авалтын цогц системийг шинээр нэвтрүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг М-Си-Эс Группийн 2023 оны Тогтвортой хөгжлийн тайлангаас үзнэ үү.
2024-10-07
Шангри-Ла зочид буудал “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартыг дэмжиж байна
2024-09-26
М-Си-Эс Групп “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
2024-09-16