Скай Резорт цогцолбор
Төслийн зорилго Нийслэлчүүдийг өвлийн улиралд утаагүй, эрүүл орчинд чөлөөт цагаа идэвхтэй амарч өнгөрүүлэх, өвлийн спортын баг тамирчдыг дэмжих, хязгаарлагдмал өвлийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монголд анх удаа олон улсын стандартын цанын баазыг нээсэн.

Мөн дэлхийн жишигт нийцсэн гольфын талбайгаар дамжуулан Монгол Улсыг олон улсын өндөр зэрэглэлийн сегментэд таниулах, гольфын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих зорилготой.

Хугацаа 2009 он
Хөрөнгө оруулалтын дүн 46.3 тэрбум төгрөг
Хүчин чадал Цанын бааз нэг дор 1300 хүнд, өдөрт 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай.
Түүнчлэн олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбай, клабхаус өдөрт 180 хүртэлх гольфчид тоглох хүчин чадалтай.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Нийгмийн сайн сайхны төлөөх энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд залуучууд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо өвлийн улиралд чөлөөт цагаа идэвхтэй амарч өнгөрөөдөг орчин үеийн стандартыг хангасан уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай цогцолбор болж чаджээ. Уг төслийг хийж гүйцэтгэхэд дотоодын 144 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажилласан юм.

 

Интермед эмнэлэг
Төслийн зорилго Олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий төв эмнэлэг байгуулах
Хугацаа 2013 оны 4 дүгээр улирал
Хүчин чадал Интермед эмнэлэг нь дотор, ерөнхий мэс засал болон эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээр 91, амбулаторийн тусламж үйлчилгээгээр өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Амбулаторийн үйлчилгээнд дээрх үндсэн чиглэлүүдээс гадна нүд, шүд, чих хамар хоолой, мэдрэл зэрэг оношилгоо, эмчилгээний төрлүүд багтана. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн тасагтай бөгөөд уг тасаг нь өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэн оношилж, олон улсын стандартын дагуу болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн хянадаг нэгдсэн системтэй.

Оношилгооны хувьд сүүлийн үеийн бүх төрлийн дуран, хэт авиа, дүрс оношилгооны аппаратууд бүхий өндөр хүчин чадалтай радиологийн тасгаас гадна үйл онош зүйн лабораторийн шинжилгээнүүдийг хийх хүчин чадалтай.

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг ·         Олон улсын стандартад нийцсэн загвар эмнэлэг бий болгох;

·         Орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

·         Орчин үеийн эмнэлгийн мэдээллийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүхий “цаасгүй” эмнэлгийг бий болгох;

·         Эмч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх;

·         Үйлчлүүлэгч төвтэй эмчилгээ, үйлчилгээний соёлыг бий болгох;

·         Оношилгоо, эмчилгээний шаардлагаар гадаад улс орон руу явах үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бууруулах;

“Вива Сити” хороолол
Төслийн зорилго Нийгмийн тэр дундаа залууст тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлууд болох орон сууц, агаарын бохирдол, хотын төвлөрлийг сааруулах зэргийг цогцоор шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн инженерингийн иж бүрэн шийдэл бүхий бүрэн тавилгатай орон сууц, үйлчилгээний төв төвлөрсөн хотхон барьж, боломжийн үнээр зах зээлд нийлүүлэх, шинэлэг амьдралын хэв маягийг бүрдүүлэх зорилготой.
Хугацаа 2011-04.01-2013.06.01
Хөрөнгө оруулалтын дүн 97 тэрбум төгрөг
Хүчин чадал 1614 айлын орон сууц, 21,300 мкв үйлчилгээний талбай бүхий нийт 91,100 мкв барилга байгууламж
Төслийн үр дүн

 

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд барьж, байгуулсан энэхүү хороолол ашиглалтад орсноор олон мянган залуус иж бүрэн тавилгатай, төлбөрийн таатай нөхцөл, хөнгөлөлттэй зээлээр боломжийн үнэтэй орон сууцтай болсон. “Вива Сити” хорооллыг барьж байгуулахад дотоодын нийт 180 туслан гүйцэтгэгч компани оролцож, төслийн хугацаанд 7000 орчим ажлын байр бий болсон.

 

Ухаа худаг цахилгаан станц
Төслийн зорилго Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолбор төдийгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг найдвартай, байнгын эрчим хүчээр хангах.
Хугацаа 2011 оны 9 дүгээр сар
Хөрөнгө оруулалтын дүн 75 тэрбум төгрөг
Хүчин чадал 18 МВт буюу нэг аймгийн төвийн эрчим хүчний дундаж хэрэглээг 3 МВт гэж тооцвол нийт зургаан аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангах хүчин чадалтай.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Ухаа худаг уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна.

Энэхүү цахилгаан станцыг барьж байгуулахад дотоодын 80 гаруй компанитай хамтран ажилласан ба цахилгаан станц ашиглалтад орсноор нийт 140 гаруй ажлын байр шинээр бий болсны 30 орчим хувьд орон нутгийн иргэд ажиллаж байна.

Түүнчлэн дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боссон Монголын анхны цахилгаан станц тул энэ чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, дадлага туршлага хуримтлуулах, төслийн менежментийг цогцоор нь хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан томоохон ажил болсон.

 

Нүүрс баяжуулах үйлдвэр
Төслийн зорилго Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол нүүрсний үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Хугацаа 1-р модуль – 2011 оны 6 дугаар сар
2-р модуль – 2012 оны 2 дугаар сар
3-р модуль – 2013 оны 6 дугаар сар
Хөрөнгө оруулалтын дүн 450 тэрбум төгрөг
Хүчин чадал Жилд 15 сая тонн нүүрс угааж, боловсруулах хүчин чадалтай.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Баяжуулж, боловсруулснаар нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлох боломж бүрдэж байна.

Мөн энэхүү үйлдвэрийг барьж байгуулахад дотоодын 20 гаруй компанитай хамтран ажилласан.

Авто зам
Төслийн зорилго Тавантолгойн бүсээс Гашуун сухайтын хилийн боомт хүртэл ачаа тээвэрлэлтийг зохистой, үр ашигтай, аюулгүй байдлаар хангах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах.
Хугацаа 2011 оны 10 дугаар сар
Хөрөнгө оруулалтын дүн 160 тэрбум төгрөг
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Шинэ авто зам ашиглалтад орсноор уурхайн тээвэрлэлтийн хүчин чадал, бүтээмж нэмэгдэх боломж бүрдсэнээс гадна хайрган хучилттай зам ашигласнаас үүдэлтэй тоосжилтыг бууруулж, нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад бодитой хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн 100 хүртэлх тоннын даацтай автомашин зорчих боломжтой нүүрс тээврийн хатуу хучилттай замыг дотоодын нөөц бололцоогоор барьж байсан туршлага манай улсад байгаагүй гэдэг утгаараа энэхүү авто зам онцгой ач холбогдолтой юм.
“Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолбор
Төслийн зорилго Орон нутгийн боловсролын хөгжилд шинэ  шат ахиулах, ажилтнуудын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх
Хугацаа 2013 оны 1 дүгээр сар
Хөрөнгө оруулалтын дүн 9.2 тэрбум төгрөг
Хүчин чадал 700 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр
Төслийн онцлог “Мөрөөдөл” боловсролын цогцолборыг Энержи Ресурс компани, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамтын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан. Шинэ цогцолбор бий болсноор хүн амын төвлөрөл ихтэй, төвөөс алслагдмал Цогтцэций сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын үйлчилгээний ачааллыг хөнгөлөхөд томоохон хувь нэмэр оруулаад зогсохгүй нэг ээлжээр чанартай боловсрол олгох, хичээлийн бус цагаар төрөл бүрийн давтлага, сургалт, хүмүүжлийн ажлуудыг зохион явуулах боломж нээгдсэн. Цогцолборын барилгыг боловсролын байгууламжийн стандарт шаардлагад бүрэн нийцүүлж, хамгийн орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлсэн тул хүүхдүүдийн сурч, хүмүүжих ая тухтай орчныг дээд зэргээр бүрдүүлсэн.
Булган-Мөрөнгийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам
Төслийн зорилго Улсын төсвөөс жилд дунджаар 1.3 тэрбум төгрөгийн татаас авч цахилгаанаар хязгаарлалттай хангагдаж байсан Мөрөн хот, сумдын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн эрчим хүчний системд холбож, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах.
Хугацаа 2003-2004 он
Хүчин чадал Булган-Мөрөнгийн 110 кВ-ын ЦДАШ, 291 км, Мөрөн 6.3 МВт чадалтай 110/35/6 кВ шинэ дэд станц. Булган 110/35/10 кВ-ын дэд станцад 110 кВ иж бүрэн гаргалга.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Төвийн бүсийн эрчим хүчний системд Хөвсгөл аймгийн төв, сумдыг холбосон. Найдвартай эрчим хүчтэй болсноор дэд бүтэц хөгжиж, аж үйлдвэр, соёл, арилжаа, үйлчилгээний салбарууд сэргэж, шинээр хөрөнгө оруулалт хийх, улмаар эдийн засгийн хөгжилд дэвшил гарах суурь нөхцөл бүрдсэн. Улсын төсвөөс жилд дунджаар гардаг 1.3 тэрбум төгрөгийн татаасыг хэмнэсэн.

Орон нутагт, хүн ардад нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж, ажил эрхлэлт нэмэгдэж, тэдний амьдралын түвшин дээшлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Арвайхээр-Баянтээг-Баянхонгорын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам
Төслийн зорилго Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, алслагдсан орон нутгийн нэг Баянхонгор аймгийг төвлөрсөн эрчим хүчний хангамжид холбох.

Дизель станцад олгодог татаасыг үгүй болгох, мөн шинэ техник технологийг нэвтрүүлэх.

Хугацаа 2004-2005 он
Хүчин чадал Арвайхээр-Баянтээг-Баянхонгор 110 кВ-ын ЦДАШ, 205.7 км, Баянхонгор 6.3 МВА чадалтай 110/35/6 кВ-ын шинэ дэд станц, Баянтээг 6.3 МВА чадалтай 110/35/10 кВ-ын шинэ дэд станц, Арвайхээр 110/35/10 кВ-ын дэд станцад 110 кВ иж бүрэн гаргалга.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Улсын төсвөөс жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгийн татаас авч цахилгаанаар хязгаарлалттай хангагдаж байсан Баянхонгор аймгийн төв, сумдын айл өрх, аж ахуйн нэгжүүд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдож, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдсан.
Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам
Төслийн зорилго Дундговь, Өмнөговь аймгийн зарим сум болон Даланзадгад хотыг Төвийн эрчим хүчний системд холбож, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах.
Хугацаа 2011-2013 он
Хүчин чадал МГ-ТТ-ОТ 2 хэлхээт 220 кВ-ын 400км ЦДАШ, 220/110/35кВ болон 110/35/10кВ-ын дэд станцууд
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбож, говийн бүсийн хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Тавантолгой, Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоос хангаснаар борлуулалтын орлого нэмэгдэж, Хятад улсаас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулна.

Цаашид Цагаан суварга, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороор дамжин Төвийн болон Говийн бүсийн цахилгаан хангамжийн нэгдсэн системийг үүсгэснээр цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг  нэмэгдүүлнэ.