“Вива Сити” хороолол
Буцах
2020.02.07

Төслийн зорилго | Нийгмийн тэр дундаа залууст тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлууд болох орон сууц, агаарын бохирдол, хотын төвлөрлийг сааруулах зэргийг цогцоор шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн инженерингийн иж бүрэн шийдэл бүхий бүрэн тавилгатай орон сууц, үйлчилгээний төв төвлөрсөн хотхон барьж, боломжийн үнээр зах зээлд нийлүүлэх, шинэлэг амьдралын хэв маягийг бүрдүүлэх зорилготой. |
Хугацаа | 2011-04.01-2013.06.01 |
Хөрөнгө оруулалтын дүн | 97 тэрбум төгрөг |
Хүчин чадал | 1614 айлын орон сууц, 21,300 мкв үйлчилгээний талбай бүхий нийт 91,100 мкв барилга байгууламж |
Төслийн үр дүн
|
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд барьж, байгуулсан энэхүү хороолол ашиглалтад орсноор олон мянган залуус иж бүрэн тавилгатай, төлбөрийн таатай нөхцөл, хөнгөлөлттэй зээлээр боломжийн үнэтэй орон сууцтай болсон. “Вива Сити” хорооллыг барьж байгуулахад дотоодын нийт 180 туслан гүйцэтгэгч компани оролцож, төслийн хугацаанд 7000 орчим ажлын байр бий болсон. |