Интермед эмнэлэг
Буцах
Төслийн зорилго | Олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий төв эмнэлэг байгуулах |
Хугацаа | 2013 оны 4 дүгээр улирал |
Хүчин чадал | Интермед эмнэлэг нь дотор, ерөнхий мэс засал болон эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээр 91, амбулаторийн тусламж үйлчилгээгээр өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Амбулаторийн үйлчилгээнд дээрх үндсэн чиглэлүүдээс гадна нүд, шүд, чих хамар хоолой, мэдрэл зэрэг оношилгоо, эмчилгээний төрлүүд багтана. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн тасагтай бөгөөд уг тасаг нь өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэн оношилж, олон улсын стандартын дагуу болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн хянадаг нэгдсэн системтэй.
Оношилгооны хувьд сүүлийн үеийн бүх төрлийн дуран, хэт авиа, дүрс оношилгооны аппаратууд бүхий өндөр хүчин чадалтай радиологийн тасгаас гадна үйл онош зүйн лабораторийн шинжилгээнүүдийг хийх хүчин чадалтай. |
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг | · Олон улсын стандартад нийцсэн загвар эмнэлэг бий болгох;
· Орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэх; · Орчин үеийн эмнэлгийн мэдээллийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүхий “цаасгүй” эмнэлгийг бий болгох; · Эмч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх; · Үйлчлүүлэгч төвтэй эмчилгээ, үйлчилгээний соёлыг бий болгох; · Оношилгоо, эмчилгээний шаардлагаар гадаад улс орон руу явах үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бууруулах; |