Интермед эмнэлгийн өргөтгөл
Төслийн зорилго Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тасралтгүй найдвартай байдлыг дээшлүүлэх
Хэрэгжүүлсэн хугацаа 2022-2024 он
Хөрөнгө оруулалтын дүн 20 сая ам.доллар
Хамтран ажилласан байгууллага М-Си-Эс Проперти ХХК
Төслийн ач холбогдол Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх барилгаа өргөтгөснөөр жилд 30 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн Урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн цогц үзлэг оношилгооны төвийг шинээр нээн ажиллуулж байна. Энэхүү төв нь өндөр хүчин чадлын 100 гаруй дэвшилтэт төхөөрөмжтэй гэдгээрээ онцлог юм.

Түүнчлэн шинээр байгуулсан эмнэлгийн өргөтгөл нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Дурангийн оношилгоо эмчилгээний төв, Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний нэгдсэн тасаг, Сэргээн засах эмчилгээний төв, хэвтэн эмчлүүлэх 54 ортой тасаг, эмнэлгийн ажилтны тав тухыг хангасан оффисын хэсэг зэргээс бүрдэж байна.

“MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөр
Төслийн зорилго Их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох
Хугацаа 2022 оноос хойш
Хөтөлбөр зарлах хугацаа Жил бүрийн хоёрдугаар сард
Хөтөлбөрийн ач холбогдол Их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг энэхүү хөтөлбөрөөр дамжуулан олгож байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар практикт суурилсан ажлын бодит туршлага болгон хуримтлуулахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, олон нийтийн ажилд оролцож, М-Си-Эс Группийн менторуудаас зөвлөгөө аван танилын хүрээгээ тэлэх боломжтой.

“MCS Internship” хөтөлбөрт дотоод болон гадаадын их, дээд сургуулийн 230 орчим оюутныг цалинтай дадлагажих боломжоор хангасан. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах санал авч ажил, амьдралын гараагаа амжилттай эхлүүлсэн юм.

Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор
 Төслийн зорилго Олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх
Хугацаа 2021 оноос
Хөрөнгө оруулалтын дүн 200 тэрбум төгрөг
Хүчин чадал Нэг дор 5000 толгой үхэр бордох аж ахуй, өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10250 га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор.
Төслийн ач холбогдол Тус компани нь үхрийн аж ахуйдаа бэлчээрт өссөн бага залуу үхрийг малчдаас худалдан авч, жилийн дөрвөн улиралд тогтмол орлого олох боломжийг бүрдүүлдэг байна. Мөн Мэтагро компанийн Чандганы аж ахуйн цогцолбортоо ажилчдын тав тух, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангасан жишиг хотхоныг бүтээн байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болоод байна.
“Борх” нарны цахилгаан станц, “Цэнгэг” эрчим хүч хуримтлуурын систем
Төслийн зорилго Төвийн эрчим хүчнээс алслагдсан аймгуудад сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх
Хэрэгжүүлсэн хугацаа 2021-2022 он
Хамтран ажилласан байгууллага Японы Жэй Жи Си Корпорац, Эн Жей Кей Инсуляторс ХХК
Хүчин чадал 5 МВт-ын нарны цахилгаан станц, 3.6 МВт.ц хүчин чадалтай  эрчим хүч хуримтлуурын станц нь жилд 8.8 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тооцоотой.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Монгол Улсад суурилагдсан анхны эрчим хүчний хуримтлуур бүхий энэхүү станцын ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК болон Японы Жэй Жи Си Корпорац, Эн Жей Кей Инсуляторс ХХК-иуд хамтран консорциум байгуулж амжилттай хэрэгжүүлсэн. Улиастай хот дахь 3.6 МВт.ц хүчин чадалтай Эрчим хүчний хуримтлуурын станц нь оргил ачааллын үед хуримтлуулсан цахилгаан эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлж, импортоор авдаг цахилгаан эрчим хүчийг бууруулахад хувь нэмэр оруулж байна.
Интермед эмнэлгийн авто зогсоолын барилга
Төслийн зорилго Үйлчлүүлэгчдийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх
Хэрэгжүүлсэн хугацаа 2022 он
Хөрөнгө оруулалтын дүн 3.3 тэрбум төгрөг
Хамтран ажилласан байгууллага М-Си-Эс Проперти ХХК
Төслийн ач холбогдол Бага талбайд аль болох олон машин байрлуулах боломж бүрдүүлэхийн тулд гурван давхар, 98 автомашины ил зогсоолыг ашиглалтад оруулж үйлчлүүлэгчдэд зориулсан авто зогсоолын хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд хотын төвд байрлалтай бусад үйлчилгээний байгууллагуудад үлгэр жишээ болж байна.
Өртөө 240
Төслийн зорилго Авто зам дагуух үйлчилгээний жишиг цогцолбор
Хэрэгжүүлсэн хугацаа 2022 он
Хөрөнгө оруулалтын дүн  1 тэрбум төгрөг
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү жишиг өртөө нь олон улсын стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж, халуун ус, аялагчдад мэдээлэл өгөх булан, дэлгүүр, кафе зэрэг цогц үйлчилгээтэй. Авто замаар зорчигчид амарч тухлан, аян замын алжаалаа тайлж, аюул осолгүй зорчиход нь тус нэмэр болох зориулалттай юм. Энэхүү барилгын эрчим хүчийг нар, хий болон цахилгаан эрчим хүч хосолсон эко байдлаар шийдсэн бөгөөд  орон нутгийн 10 иргэнийг ажлын байраар хангасан.
Хийн зуухны төсөл
Төслийн зорилго Түүхий нүүрсний хэрэглээг халсан хийн зуух суурилуулах
Хугацаа 2019 – 2020 он
Хамтран ажилласан байгууллага М-Си-Эс Интернейшнл, М-Си-Эс Кока-Кола, Японы NTEC, БНСУ-ын DAEYEOL компаниуд
Төслийн үр дүн Агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр боллоо. Ийнхүү түүхий нүүрс хэрэглэхгүй болсноор М-Си-Эс Кока-Кола компани нь байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлж байна
Ойн зурвас
Төслийн зорилго Говь нутгийн цөлжилтийг бууруулах салхин хаалт байгуулах
Хугацаа 2011 оноос өнөөдрийг хүртэл
Хөрөнгө оруулалтын дүн 100 сая гаруй
Хамтран ажилласан байгууллага Орон нутгийн иргэд, албан байгууллагууд
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг: Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулсан “Ойн зурвас” төслийн цар жилээс жилд хүрээгээ тэлж, эдүгээ 20 орчим га талбайд 10 гаруй мянган мод, буттай томоохон төгөл бий болоод байна. Ойн зурваст үржүүлж буй мод сөөгний амьдралтын хувь 82 хувиас дээш байна. Мөн жил бүр газар тариалан эрхлэх хүсэлтэй орон нутгийн иргэд, албан байгууллагуудад талбай хуваарилан, төмс хүнсний ногоогоо тариалах боломжийг олгосоор ирсэн. 2021 онд гэхэд нийт 70 иргэн, хоёр байгууллага тариалалт хийж 20 орчим төрлийн 95 тонн ургац хураан авчээ.
Drive-Through шинжилгээ
Төслийн зорилго Коронавирусийн шинжилгээг автомашин дотроосоо гаралгүйгээр өгөх
Хугацаа 2020 оны арваннэгдүгээр сараас
Хамтран ажилласан байгууллага Интермед Эмнэлэг
Төслийн үр дүн Хүний бөөгнөрөл үүсгэлгүй, үйлчлүүлэгчийг эмнэлгийн орчинд оруулахгүйгээр шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлж, хүн амын дунд цар тахлын халдварыг цааш тархахаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
“Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр
Төслийн зорилго Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах.
Хугацаа 2019 оноос хойш
Хөрөнгө оруулалтын дүн 2.5 тэрбум төгрөг
Хамтран ажилласан байгууллага Монголын Урлагийн зөвлөл
Төслийн үр дүн Монгол Улсын Соёлын Яам, Соёлын өвийн үндэсний төв болон дотоод, гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх, экспертүүдийн дэмжлэгтэйгээр Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй нийт 15 төсөлд тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай гүйцэтгэлээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг хөгжүүлэх
Төслийн зорилго Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийг хөгжүүлэх, баг тамирчдыг олон улсад таниулах
Хугацаа 2005 оноос
Хөрөнгө оруулалтын дүн 3.7 тэрбум төгрөг
Хамтран ажилласан байгууллага М-Си-Эс Кока-Кола компани, Энержи Ресурс компани, Монголын сагсан бөмбөгийн 3х3 холбоо
Төслийн үр дүн Монгол Улс анх удаа 2020 оны Токиогийн Олимпод багийн спортоор оролцох эрх аваад байна. Мөн “UB Challenger”, Азийн аварга, Дэлхийн аварга зэрэг олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж дэлхий нийтэд өөрсдийн нөөц бололцоогоо бататган харуулсан.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн засвар, тохижилт
Төслийн зорилго Орон нутагт эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
Хугацаа 2019.10 – 2020.02
Хөрөнгө оруулалтын дүн 300 сая төгрөг
Хамтран ажилласан байгууллага “Итгэлийн танхим” ТББ
Төслийн үр дүн

 

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт бүрэн засвар хийж, тохижуулснаар Баянхонгор аймгийн 80 мянган хүн тохь тухтай, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүртэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Засвар, тохижилтын ажлаас гадна тасгийн урсгал хөдөлгөөн зөв болж, агааржуулалт, чийг зэрэг асуудлыг бүрэн шийдсэн юм.

 

Дурангийн хэт авиан шинжилгээг Монголд анх удаа нэвтрүүлэв
Төслийн зорилго Ходоодны сэжигтэй хэсгээс аюул эрсдэлгүйгээр эдийн шинжилгээ авч хавдрыг эрт илрүүлэн эмчилгээний оновчтой тактик боловсруулах боломжийг бий болгох
Хугацаа 2019 он
Хөрөнгө оруулалтын дүн 600 сая төгрөг
Хамтран ажилласан байгууллага Интермед эмнэлэг
Төслийн үр дүн Өмнө нь дурангийн хэт авиан оношилгоо, шинжилгээг Монгол улсад хийдэггүй байсан тул шаардлагатай тохиолдолд Япон, Солонгос гэх мэт гадны орон руу явж оношлуулдаг байсан. Харин одоо гадны орон руу явж, өндөр өртөгтэйгээр шинжилгээ хийлгэхгүй, эх орондоо оношлуулах боломж бүрдэж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр
Төслийн зорилго Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын утааг бууруулах ажилд бодит дэмжлэг үзүүлэх
Хугацаа 2018 оноос хойш
Хөрөнгө оруулалтын дүн 13 тэрбум төгрөг
Хамтран ажилласан байгууллага Энержи Ресурс ХХК, Монгол Улсын Засгийн Газар, Тавантолгой түлш ТӨХК
Төслийн үр дүн Сайжруулсан түлшний түүхий эд болох Ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний 13 тэрбум төгрөгийн үнэ бүхий 800 мянган тонн нүүрсийг Тавантолгой түлш компанид үнэ төлбөргүй нийлүүлсэн байна. Улаанбаатар хотын утааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд бодит хувь нэмэр оруулснаар нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байна.
Оюутолгойн далд уурхайн чухал барилга байгууламж
Хугацаа 2016 – 2019 он
Төслийн цар хүрээ Өмнөговь аймаг, Ханбогд суманд байрлах Оюутолгойн далд уурхайд бутлуурын байгууламж, галын болон үйлчилгээний усны систем, засварын төв, тэсэлгээний агуулах, уурхайн ус шавхах систем зэрэг байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

“Монгол кино HD” төсөл

 

Төслийн зорилго Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах
Хугацаа 2013 он
Хамтран ажилласан байгууллага Архивын Ерөнхий Газар
Төслийн цар хүрээ Юнител, Юнивишн компаниуд “Монгол кино HD” төслийн хүрээнд нийт 75 киног сэргээж, дуу дүрсний өндөр чанартайгаар HD формат руу хөрвүүлсэн билээ.
“Цэций” салхин цахилгаан станц
Төслийн зорилго Энэхүү төсөл нь Монгол Улсад баригдсан хоёр дахь том чадлын салхин цахилгаан станц бөгөөд төсөл хэрэгжсэнээр манай улс Япон улсын санаачлан хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчээр Азийн орнуудыг хангах “Азийн супер сүлжээ”-нд хүчтэй оролцогч байх зорилт нэг алхмаар урагшилна.
Хугацаа 2016 он
Хүчин чадал Тус бүр 2 МВт-ын хүчин чадал бүхий 25 салхин турбинаас бүрдсэн 50 МВт-ын хүчин чадалтай.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Салхин цахилгаан станц баригдсанаар жилд 120 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн ус хэмнэж, агаарт хаягдах нүүрсхүчлийн хийг 180 мянган тонноор бууруулах юм.

 

“Сайншанд салхин парк“ салхин цахилгаан станц
Төслийн зорилго Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг тогтвортой сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр өргөжүүлэн, тэлэх
Хугацаа 2017 он
Хүчин чадал Тус бүр 2 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 25 салхин трубинаас (салхин цахилгаан үүсгүүр) бүрдсэн  50 МВт-ын хүчин чадалтай.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг М-Си-Эс Интернэйшнл компани уг төслийн хүрээнд дэд станцын болон удирдлагын барилгын барилга угсралт, цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээг хангах цэвэр эрчим хүчийг салхины хүчээр үйлдвэрлэж, дулааны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 222.2 мянган тн нүүрсхүчлийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлж, 1.9 сая.м3 цэвэр ус, 78 мянга 416 тонн нүүрсний хэрэглээг хэмнэнэ.

 

“Гэгээн“ нарны цахилгаан станц
Төслийн зорилго Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хамгийн том нарны цахилгаан станцын төсөл
Хугацаа 2017 он
Хүчин чадал 15 МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тооцоотой.
Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг Тус цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл компани ажиллаж, хүлээлгэн өгсөн.

·         750 мянган тонн хүлэмжийн хийн бууралт

·         585 мянган тонн түүхий нүүрсний бууралт

·         3.6 сая тонн цэвэр усны хэмнэлт

 

Шангри-Ла Улаанбаатар зочид буудал
Төслийн зорилго Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж олон улсын, өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлыг нээх зорилготой бөгөөд Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь Монгол Улсын худалдаа аж үйлдвэр, соёл, санхүүгийн гол хэсэг болох Улаанбаатар хотын төвд байрлаж буйгаараа онцлог юм.
Хугацаа Нэгдүгээр хэсгийн барилгажилт 2014, хоёрдугаар хэсгийн барилгажилт 2015 он
Хөрөнгө оруулалтын дүн 500 сая ам.доллар
Хүчин чадал Зочид буудлын эхний 24 давхар бүхий нэгдүгээр хэсэг нь 275 өрөөтэй. Хоёрдугаар хэсгийн барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг, “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент, таван давхар худалдаа, үйлчилгээний хэсэгтэй байх бөгөөд худалдаа, үйлчилгээний хэсэгт найман танхимтай кино театр, электрон тоглоомын танхим, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газрууд, орчин үеийн тоноглолтой бялдаржуулах төв, дэлхийд танигдсан сүлжээ хоолны газрууд байна.