“Мэтагро” компани хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа
Буцах
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид”-ийг шалгаруулж, шагнал гардууллаа. Тус шалгаруулалтын орон нутгийн шилдэг үйлдвэрлэгч төрөлд Мэтагро компани нь махан бүтээгдэхүүнээрээ Хэнтий аймаг дахь “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа.
М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, амт чанар, эрүүл ахуйн хувьд олон улсын стандартад нийцсэн мах үйлдвэрлэх зорилгоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм.
Хөрс хамгаалах тэг элдэншүүлэг технологи, ургац нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчлох ухаалаг газар тариалан, усалгааны систем, малын эрүүл мэнд, тавлаг байдал, био аюулгүй байдлыг хангасан бордох аж ахуй, тэжээлийн технологид суурилсан мах гантиглуулах аргачлал зэрэг хүнсний аюулгүй байдал, амт чанарыг сайжруулах олон талт арга ажиллагааг олон улсын зөвлөх компаниудын заавраар хэрэгжүүлж байна.