mcsh.bold.partners цахим хуудас мобайл хувилбартай болов
БуцахМ-Си-Эс Группын www.mcsh.bold.partners цахим хуудас нь өнөөгийн мэдээлэл, технологийн дэвшил хөгжлийг тусгасан өөрчлөлтийг өнгөрөгч долдугаар сард хийж бүрэн шинэчлэгдсэн билээ. Уг шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн цахим хуудасны мобайл хувилбарыг энэ арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гаргалаа. Мобайл хувилбараас үндсэн сайтад гарсан М-Си-Эс Групптэй холбоотой цаг үеийн мэдээ, шинэ тутам зарлагдаж буй ажлын байр, нээлттэй худалдан авалтын мэдээллийг авах боломжтой юм.
Түүнчлэн залуусын “Вива Сити” хороололд болж буй аливаа сонирхолтой арга хэмжээ, тэнд үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, төвүүдийн хямдрал, урамшууллын талаархи мэдээллийг дэлгэрэнгүй, шуурхай хүргэх зорилготой www.vivacity.mn цахим хуудас нээгдлээ.
2025-07-03
М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ
2025-06-27
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамтай санамж бичиг байгууллаа
2025-06-24