М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2024” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Буцах

  2024.01.26
...

М-Си-Эс Групп нь их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг олгодог “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

“MCS Internship” хөтөлбөрт хамрагдсанаар практикт суурилсан ажлын бодит туршлага болгон хуримтлуулахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, олон нийтийн ажилд оролцож, М-Си-Эс Группийн менторуудаас зөвлөгөө аван танилын хүрээгээ тэлэх зэргээр гурван сарын турш дадлагын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх юм. Түүнчлэн гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд зарим ажлын байранд зайнаас дадлагажих боломжтой.

М-Си-Эс Групп нь хүүхэд, залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж 300 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байсан бол 2022 оноос “MCS Internship” хөтөлбөрийг эхлүүлж, дотоод болон гадаадын их, дээд сургуулийн 149 оюутныг цалинтай дадлагажих боломжоор хангажээ. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах санал авч ажил, амьдралын гараагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.

Оюутан та хөтөлбөрт оролцох хүсэлтээ careers.mcs.mn вэб хуудсаар бүртгэл үүсгэж, анкетаа онлайнаар илгээн сонгон шалгаруулалтад оролцоорой.

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 2 сарын 11-ний өдрийг дуустал
Сонгон шалгаруулалт : 2024 оны 2-3 сард
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа:  2024 оны 3-5 сард

Холбоо барих:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 88338078-8833