Нээлттэй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах нэгдсэн системтэй боллоо
Буцах
M-Си-Эс Групп олон улсын жишигт нийцсэн, сонгон шалгаруулалтын “careers.mcs.mn” цогц системийг нэвтрүүллээ.
M-Си-Эс Группт ажиллах хүсэлтэй ажил горилогч бүр careers.mcs.mn сайтад нэвтрэн сонирхож буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.
Careers.mcs.mn системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байранд анкетаа илгээх, ажлын ярилцлагад орох, асуудал шийдвэрлэх чадварын тест бөглөх, нэмэлт сонгон шалгаруулалтад оролцох, ажлын санал авах зэрэг ажилд орох бүх үе шатаа хянах боломжтой. Түүнчлэн М-Си-Эс Группийн талаарх мэдээлэл, нээлттэй ажлын байрны зар, ажлын орчин ба хөнгөлөлт хангамж зэрэг хэрэгтэй мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо.
Бидэнтэй нэгдэх хүсэлтэй ажил горилогч та careers.mcs.mn сайтад яг одоо бүртгүүлээрэй.
2026-09-14
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан"-д 500 сая төгрөг хандивлалаа
2026-07-20
М-Си-Эс Групп КакаоБанктай хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийн баримт бичигт гарын үсэг зурлаа
2026-06-15