М-Си-Эс Групп 2023 оны 3х3 сагсан бөмбөгийн аваргаа шалгарууллаа
Буцах

  2023.09.25
...

М-Си-Эс Группийн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. М-Си-Эс Группийн 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 багийн 156 тамирчин хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэй төрөлд алтан медалийг М банк, мөнгөн медалийг М-Си-Эс Интернэйшнл компани, хүрэл медалийг Энержи Ресурс компанийн тамирчид хүртэж, тусгай байрыг Е Базаар Трейд, Онтайм Технологи компанийн хамтарсан баг эзэллээ. Харин эмэгтэй төрөлд Юнител Групп, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Проперти компанийн тамирчид алт, мөнгө, хүрэл медалиар тус тус энгэрээ мялааж, ТекПак Групп тусгай байрын шагналыг хүртлээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Юнител компанийн тамирчид аваргын шилжин явах цомын эзнээр гурав дахь удаагаа шалгарсан бол М банкны тамирчин Б.Дарханбаяр, Юнител группийн тамирчин О.Түвшинзаяа нар тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан юм.