Цахим хуваагдлыг бууруулах “UNITEL HUB” хөтөлбөр
Буцах

  2024.09.16
...
Төслийн зорилго Орон нутагт мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөө, орон нутгийн цахим боловсролын ялгааг багасгах
Хугацаа 2022 оноос
Хамтран ажилласан байгууллага Юнител Групп, НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Women in Tech хөтөлбөр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын газар
Төслийн үр дүн Орон нутгийн 12 аймагт UNITEL HUB төвийг байгуулсан бөгөөд шаардлагатай цахим төхөөрөмжүүд болон бие даан суралцах боломжтой сургалтын цогц материал, өндөр хурдны интернэттэй суурин компьютер бүхий сургалтын тав тухтай орчныг бүрдүүлсэн.

Түүнчлэн хүүхэд багачуудад шинжлэх ухаан, инженерчлэл, математик болон технологийн салбарын мэдлэг олгож, сонирхлыг нь дэмжих зорилгоор 8-14 насны хүүхдүүдэд электроник болон роботикийн талаар анхан шатны боловсрол олгох 30 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 323 сурагчийг хамруулаад байна.