Анунгоо компани 20 нас хүрлээ

М-Си-Эс Группийн ууган компаниудын нэг Анунгоо компани Дэлхийн шилдэг брэнд болох P&G-н албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхлэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа эрхлээд 20 жилийг үджээ. Анх 60 нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн тус компани өнөөдөр P&G төдийгүй, Ipek, Ozden, Wrigley, Londa Wellaton, Gillete, Duracell брэндүүдийн албан ёсны дистрибьютер болж, дэлхийн 10 орны 40 гаруй брэнд бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын бүх худалдааны цэгүүд болон хөдөө орон нутгийн гэрээт борлуулагчдаар дамжуулан Монголын зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн тус компаниас бие даасан Анунгоо Фарм, Маркет Гейт компаниуд төрөн гарч, амжилттай өргөжин хөгжиж байна. Дэлхийн шилдэг брэндийг Монголдоо нэвтрүүлэн хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилготой Анунгоо компани өдгөө 330 гаруй ажилтантай, 30 орчим тэрбум төгрөгийн татварыг сүүлийн 5 жилд улсад төвлөрүүлсэн, Монголын ТОП150 ААН-ийн нэг болжээ.

https://youtu.be/8SeTD4WWeyA

 

Энержи Ресурс компанийн орлого 20 хувиар өсчээ

Энержи Ресурс компани 2019  оны эхний хагаст нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 орчим хувиар өсч, 325.6 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 870 орчим тэрбум төгрөгт хүрээд байна. Компанийн нийт ашгийн хэмжээ эхний хагас жилд 129.9 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 347 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны эхний хагас жилийнхээс 20 орчим хувиар өсөлт үзүүлэлт юм. Мөн хувь эзэмшигчдэд хамаарах ашгийн хэмжээ  өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 60 орчим хувиар өсч, 47.1 сая ам.долларт хүрлээ. Бид зөвхөн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолдог. Энэ утгаараа коксжих нүүрсний экспортын үнийг Монголдоо хамгийн өндөр тогтоож ирсэн. 2019 оны эхний хагаст баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын үнэ тонн тутамд дунджаар 147 ам.доллар байсан юм.

М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин компаниуд Мерседес Спринтер, Мицубиши Фусо автомашинаар парк шинэчлэлт хийлээ

М-Си-Эс Группийн хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд 2010 оноос эхлэн тээвэр түгээлтийн үйл ажиллагаандаа албан ёсны борлуулагчаар дамжуулан үйлдвэрээс шинээр гарсан автомашин худалдан авч автомашины парк шинэчлэлтээ хийж ирсэн билээ. Бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих, өсөлтийг хангах зорилгоор энэ удаад ачаалал даах чанартай, аюулгүй ажиллагаатай Мицубиши Фусо, Мерседес Бенз Спринтер маркийн 11 ширхэг автомашиныг “МСМ Групп” ХХК-иас хүлээн авч М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин ХХК-ийн жолооч нарт түлхүүр гардуулах ёслол өчигдөр боллоо.

“МСМ Групп” ХХК нь Мицубиши Фусо болон Мерседес Бенз Спринтер автомашинуудыг Монгол орны нөхцөлд ашиглахад зориулан Захиалагчийн техникийн шаардлагын дагуу Япон, Герман улсад захиалгаар үйлдвэрлүүлэн хүлээлгэж өгсөн болно. Эдгээр автомашин нь 2018 оны шинэ загвар бөгөөд Тотал Дистрибюшин, М-Си-Эс Кока-Кола компаниуд уг машины Монгол дахь анхны хэрэглэгчид болж байгаа аж. Германы Даймлер компанийн Спринтер загвар нь хотын төвөөр бараа бүтээгдэхүүн тээвэрлэх түгээхэд тохирсон, өндөр чанартай, шилдэг автомашин юм.

Энержи Ресурс компани зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд 920 сая төгрөг хандивлалаа

Зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэх “Бяцхан зүрх” төслийг Энержи Ресурс компани Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Зүрхний төрөлхийн өвчнөөр шаналж буй бяцхан үрс болон тэдний эцэг эхийг баярлуулах сайн үйлсийн энэхүү төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаад үндэсний компани анх удаа санхүүжүүлж байна. Төслийн хүрээнд 40 хүүхдийн эмчилгээний зардлыг иж бүрэн дааж, БНХАУ-д мэс засалд оруулан эмчлэх бөгөөд үүнд шаардагдах 920 сая төгрөгийн санхүүжилтийг Энержи Ресурс компаниас МУЗН-т гардуулан өглөө.

Энэ үеэр Энержи Ресурс компанийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж: “Бид Хүүхдийн баяраар хүүхдүүддээ бодит бэлэг барихаар зорьж ажилладаг. “Бяцхан зүрх” төсөл өмнөх жилүүдэд гадаадын санхүүжилтээр хэрэгжиж ирсэн гэдгийг сонсоод хүнд өвчтэй хүүхдүүддээ, ялангуяа амьдралын боломж бололцоо тааруу байгаа гэр бүлд туслах шийдвэрийг гаргасан. Сонгогдсон 40 хүүхдийн эмчилгээ, замын зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал буюу нийт 920 сая төгрөгийн санхүүжилтийг манай компани гаргана. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдийн сайн сайхны төлөө, ялангуяа амьдралын бололцоо тааруу айлын хүүхдүүдэд туслах зорилгоор уг төслийг санхүүжүүлж байгаа. Цаашид манай хувийн хэвшлийнхэн энэ төслөд хамтран ажиллах байх гэж найдаж байна” хэмээн ярилаа.

Төсөлд хамрагдах хүүхдүүдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажилладаг. Ингэхдээ байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзэх аж.

М-Си-Эс Групп сагсан бөмбөгийн аваргуудаа шалгаруулж, хандивын аянд нэгдлээ

Монгол Улс анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж буй энэ үед сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд тууштай, тасралтгүй хувь нэмрээ оруулж буй М-Си-Эс Группийн хамт олон дотооддоо сагсан бөмбөгөөр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа. Энэ онд 20 жилийн ой нь тохиож буй Группийн ууган компаниудын нэг “Анунгоо” компанийн хамт олон тэмцээнийг зохион байгуулсан юм. Анунгоо компанийн нэрэмжит энэ удаагийн тэмцээнд 17 компанийн 33 багийн нийт 400 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг Энержи Ресурс ХХК, хүрэл медалийг зохион байгуулагч Анунгоо ХХК хүртэж, 11 жилийн дараа медалийн буухиагаа ийнхүү үргэлжлүүлж байна. Харин эмэгтэй багийн төрөлд алтан медалийн эзнээр Группийн сагсан бөмбөгийн 9 удаагийн аварга Анунгоо ХХК-ийн бүсгүйчүүд хүртэж, 10 дахь удаагаа аварга болсон бол мөнгөн медалийн эзнээр Юнител ХХК, хүрэл медалийн эзнээр Орчлон сургуулийн баг тамирчид тодорлоо. Тэмцээний шилдэг тоглогчдоор Анунгоо ХХК-ийн Н.Шинэ-Од, Юнител ХХК-ийн н.Мөнгөншагай нар шалгарсан байна. Энэ жил 3х3 төрөл шинээр нэмэгдэн тэмцээн маш өрсөлдөөнтэй сонирхолтой үргэлжилж, Энержи Ресурс, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Проперти ХХК-ийн багууд бусдыгаа хошуучиллаа. Багаараа амжилттай оролцон “Шилжин явах цом”-ын эздээр “Түрүүлж алхана” уриатай Юнител компани шалгарч, шинэ цомыг анхлан хүртлээ. Анунгоо ХХК тэмцээний үеэр ажилтан, албан хаагчдад гэр бүлээрээ эрүүл агаарт цагийг өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэн Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулснаас гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулсан хандивын аяныг ажилтнуудын дунд зохион байгуулсан юм.

ФИБА 3х3 төрлийн ДАШТ Монголд анх удаа зохион байгуулагдаж байна

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна. ФИБА 3×3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Дээрх гурван тэмцээнд 34 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгчид оролцох бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны медиа баг дотоодын мэргэжлийн баг хамт олонтой хамтран тэмцээнийг дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатар хотын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа юм.

Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжин, “TLG-13” төрийн бус байгууллагатай 2005 оноос өнөөдрийг хүртэл 14 жил хамтран ажиллаж, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ. М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсийг тасралтгүй дэмжсэний үр дүнд Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3×3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгаран нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байгаа нь монголчууд бидний хувьд бахархмаар сайхан амжилт билээ.

М-Си-Эс Групп нэгтгэсэн дүнгээр ТОП-3 татвар төлөгчид багтлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны ТОП 150 ААН-ийг шалгарууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх хувь нэмэр оруулж буй ТОП аж ахуй нэгжүүдийн жагсаалтад М-Си-Эс Группээс Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, Юнивишн, Тотал Дистрибюшн, М-Си-Эс Проперти болон Юнисервис Солюшн, Анунгоо, Шангрила-Улаанбаатар Хотел компаниуд эрэмбэлэгдлээ.

2018 онд М-Си-Эс Группийн компаниуд нэгтгэсэн дүнгээр улсын төсөвт нийт 339 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ урьдын адил хувийн хэвшилээ манлайлж Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компанийн дараа орох амжилтыг үзүүлж, Монгол Улсын ТОП 3 татвар төлөгчид багтаж байна. Түүнчлэн 1.6 их наяд төгрөгийн худалдан авалт, үүнээс дотоодын 3000 орчим ААН, хувь хүнээс 972 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авчээ. Ажлын байраа тогтвортой хадгалах бодлогыг тууштай баримталж, 2018 онд 1000 орчим ажлын байр шинээр бий болгож, 9000 үндсэн ажилтантай болоод байна.

Өнгөрсөн онд Группийн компаниуд эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тэдгээрээс онцолбол,

М-Си-Эс Интернэйшнл компани Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг 85 МВт-аар нэмэгдүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд гардан оролцжээ. Тодруулбал, Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Сайншанд салхин парк 55 МВт-ын салхин цахилгаан станц, Хөшигийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц зэрэг төслүүдийг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын Эрчим хүчний салбарын “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”-аар шалгарсан юм.

М-Си-Эс Проперти компани “Оюу толгойн гүний уурхайн чухал барилга байгууламж” төсөлд гүйцэтгэгчээр оролцож одоогоор 3 сая хүн/цаг аюул осолгүй ажиллаад байгаа нь салбарын онцлох үйл явдалд тооцогдож байна. Уг төслийн гүйцэтгэлээрээ тус компани Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны “Civil Engineering Project Award” номинацид шилдгээр шалгарсан билээ.

Тотал дистрибюшн компани Монгол улс даяар 16 салбар, 12 гэрээт борлуулагчдаар дамжуулан орон нутгийн иргэдэд чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаж байна. 2018 онд Дархан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудад нийт 4500 м2 талбай бүхий сүүлийн үеийн агуулахуудыг 6,7 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагт ажлын байр нэмэгдүүллээ.

ТОП 150 ААН-ийг өнгөрсөн жилүүдэд компанийн төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байсан бол энэ жилээс компанийн нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дүгнэж эхэлжээ. М-Си-Эс Групп нь 2018 онд 25 жилийн ойгоо тохиолдуулан “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, таван жилийн хугацаанд 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгон түүх, соёлын дурсгалт өвүүдийн хадгалалт, хамгаалалт, дахин сэргээх ажлыг хийж байна.

Энержи Ресурс компани 2018 онд “Ид шидийн орон-2”, Говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, “Говийн таван гайхамшиг” зэрэг төслийг 1,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн ажиллаж байгаа нь нийгмийн хариуцлагын тэргүүлэх жишээ болсон юм. Энэ ч утгаараа 11 дэх удаагийн Global CSR Summit & Awards буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтаас ТОП шагналыг хүртээд байна.

М-Си-Эс Интернэйшнл компани 25 жилийнхээ ойг тохиолдуулан ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг дэлхийн боловсролын стандартад нийцүүлэн 50 сая төгрөгөөр засч тохижуулжээ.

М-Си-Эс Кока-Кола компани 2006 оноос спортын хөгжлийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. 2018 онд Дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг гаргаж, багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн үндэсний шигшээ багийн хамт олныг 20 сая төгрөгөөр урамшуулж, Монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтнуудыг Дэлхийн аваргын цомтой танилцуулах “Трофи тур”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулсан байна.

Интермед эмнэлэг 5 нас хүрлээ

Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн оношилгоо, эмчилгээ бүхий “Интермед” эмнэлгийн 5 жилийн ой энэ онд тохиож байна. Иргэддээ эх орондоо чанартай, найдвартай эмнэлгийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилготой байгуулсан “Интермед” эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх 90 ортой бөгөөд мэс засал, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасгуудаас гадна нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай. Жилд 5000 хүнд хэвтэн эмчлүүлэх, 150000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэж байна. Интермед эмнэлэг нь 2016 онд олон улсын Joint Commission International (JCI) байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давж, “Алтан тамга”-ын эзэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг болсон билээ. Түүнчлэн таван жилийн ойгоороо “Forbes Mongolia Awards 2019” шалгаруулалтаас “Excellence in Healthcare” өргөмжлөл xүртлээ. Forbes Mongolia сэтгүүл Монголын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж нэвтрүүлсэн байдал, хүчин чадал, эмч ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тухайн байгууллагын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, орон тоо, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, тэдгээрийн эмчлэгдсэн байдал зэргийг харгалзан жагсаахад “Интермед” эмнэлэг ийнхүү шалгарсан байна. 

М-Си-Эс Проперти ХХК Азийн шилдэг инженерчлэлийн шагнал хүртлээ

М-Си-Эс Проперти ХХК-ийн хэрэгжүүлсэн “Оюу толгойн гүний уурхайн байгууламж” төсөл Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны “Civil Engineering Project Award” номинацид шилдгээр шалгарлаа. 

Тус компанийн Төслийн баг Оюу толгой болон Жакобс компанийн мэргэжилтнүүдтэй хамтран Шафт 1-ийн хацарт бутлуурын барилга байгууламж, галын болон хэрэглээний усан хангамжийн систем, уурхайн ус зайлуулах систем, түлш дамжуулах систем, тэсрэх бодисын агуулах, засварын цех, Шафт 2-ийн бутлуурын үйлдвэрийн хүдэр хадгалах савны суурийн металл хийц зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Төслийн хүрээнд нийт 929 гэрээг дотоодын ханган нийлүүлэгч компаниудтай хийж, 14,992 м.куб бетон цутгалт, 57,222 метр цахилгааны кабель, 50,132 метр холбоо дохиоллын кабель, 23,287 метр инженерийн шугам хоолой, 751,8 тн метал хийц угсралтын ажлуудыг хийсэн байна. Шагналыг Японы Токио хотод болсон Азийн барилгын инженерүүдийн ээлжит их хурлын (CECAR) үеэр гардууллаа.

Энержи Ресурс Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтаас ТОП шагнал хүртлээ

11 дэх удаагийн Global CSR Summit & Awards буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалт Малайз улсад болж өнгөрлөө. Тус шалгаруулалтад 30 орны 200 гаруй компани оролцсон бөгөөд Ази-Номхон далайн бүсээс бидний сайн мэдэх Samsung, Bridgestone, Adaro, Michelin зэрэг групп компаниуд өрсөлдсөн байна. Монголоос Энержи Ресурс компани өрсөлдөж “Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүд”-ээрээ Gold буюу ТОП шагналыг хүртлээ. Энержи Ресурс компани 2009 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон сууцны хороолол, сургууль цэцэрлэг гээд нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, уул уурхайн чиглэлд мэргэшүүлэн сургах урт хугацааны төсөл хөтөлбөрүүд нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. Шалгаруулалтыг хийхдээ тухайн компанийн хууль, дүрэм журмаа мөрддөг байдал, санхүүгийн чадавхи зэргийг харгалзахаас гадна төсөл хөтөлбөрүүд нь ганц удаагийн биш, урт хугацаанд бодит үр өгөөжтэй эсэхийг голчлон хардаг аж.

 

М-Си-Эс-чүүд 130900 цагийн сургалтад хамрагджээ

Манай улсын хувийн хэвшлийн томоохон ажил олгогчдын нэг нь М-Си-Эс Групп юм. Тус Группт хөдөлмөрийн бүхий л насны, боловсрол, ажил мэргэжил өөр өөр 9000 орчим хүн ажилладаг. М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал 25 жилийн түүхийнхээ талаар ярихдаа, “Бид байгууллагын соёлоо бүрдүүлэхдээ хамт олны уур амьсгал, хоорондын харилцаагаа элэгсэг дулаан байлгахад чухал ач холбогдол өгч ирсэн нь өнөөдрийн бидний амжилтын үндэс байсан юм байна” хэмээн онцолсон. Үнэхээр ч М-Си-Эс Групп нь хамтын үнэт зүйлс, хамтын итгэл найдвар, намтын ойлголцолд суурилсан байгууллага юм. Энд хүмүүс хэрхэн ажиллах, харилцах зан үйлийг чиглүүлдэг биет бус хөрөнгө болох байгууллагын соёлыг туйлын эрхэмлэн үздэг. Тиймээс ч мэргэшсэн өндөр чадавхитай, санал санаачилгатай, багийн сэтгэлгээтэй, өөриймсөг, үнэнч шударга зарчмыг баримталдаг ажилтнуудыг төлөвшүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ бодлогынхоо хүрээнд ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх дотоод болон гадаад сургалтыг үе шаттай тогтмол зохион байгуулж ирсэн. Өнгөрөгч 2018 онд гэхэд давхардсан тоогоор 11,900 ажилтан дунджаар 11 цагийн сургалтад хамрагдсан байна. М-Си-Эс Академи буюу Группийн Сургалт хөгжлийн алба нь мэргэжлийн болон ерөнхий ур чадварын 30 гаруй сургалтыг зохион байгуулж, группийн үнэт зүйлсийг түгээн хөгжүүлж, дэлхийн жишигт хүрсэн байгууллагын чадавхийг хөгжүүлэх, группийн эрхэм зорилгыг дэмжин ажилладаг билээ. Тус Академиас жилд 150 орчим сургалт явуулж, 9820 хүн/өдөр цагийг сургалтад зарцуулжээ.

Энержи Ресурсын борлуулалтын орлого 24 хувиар өсчээ

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2018 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй болгож, албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани нийт 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулсан байна. Эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн нийлүүлсэн 1 тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 170.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 10 орчим хувиар өсгөжээ. Мөн хугацаанд тус компаниас БНХАУ-ын Ганцмод боомтын нөхцөлөөр борлуулсан баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 135.6 ам.доллар байжээ.

Ингэснээр Энержи Ресурсын борлуулалтын орлого 591 сая ам.долларт хүрч, 2017 оны санхүүгийн тайлантай харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус компанийн нийт ашиг 230 сая ам.доллар буюу одоогийн ханшаар тооцоход 605 гаруй тэрбум төгрөг бүртгэгджээ. Цэвэр ашгийн хэмжээ 83 сая ам.доллар байгаа нь 2017 онд зээлийн бүтцийн шинэчлэлээс олсон санхүүгийн олзыг оролцуулалгүй тооцвол өмнөх оныхоос 72.5 хувиар өссөн байна.

Энержи Ресурс компани Цогтцэций суманд боловсролын цогц төсөл хэрэгжүүлж байна

Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуулийн 2,000 орчим багш, сурагчдыг хамарсан Боловсролын хөтөлбөр эхлүүллээ. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд говийн суманд чанартай боловсрол эзэмших боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр 2012 оноос хойш үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн шинэ үе шатны хүрээнд:

Цогтцэций сум одоогоор хоёр дунд сургуультай. 2013 онд Энержи Ресурс компани, Өмнөговь аймагтай хамтран “Мөрөөдөл” нэртэй сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчин үеийн цогцолборыг 9 гаруй тэрбум төгрөгөөр барьж байгуулсан байдаг. Мөн тус суманд хуучин байсан, Т.Борын нэрэмжит дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Төсөл энэхүү 2 сургуулийг хоёуланг нь хамрах бөгөөд Энержи Ресурс компанийн өмнө хэрэгжүүлж ирсэн Боловсролын төслийн шинэ үе  шат болж буйгаараа онцлог байна.

Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Бид Цогтцэций суманд “Мөрөөдөл” цогцолборыг барьж байгуулж өгөөд зогсолгүй, боловсрол, сургалтын менежментийг сайжруулах урт хугацааны төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэ төслийн маань шинэ үе шат ийнхүү эхэлж байгаад баяртай байна. Говийн алслагдсан суманд чанартай боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд энэ төслийн зорилго чиглэгдэж байгаа.

Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч: Манай суманд Энержи Ресурс компани том бүтээн байгуулалтуудыг хийж, урт хугацааны том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад ч бас хөтөлбөр шинээр үргэлжлэхээр болсонд сумын багш сурагчид, нийт ард иргэд бид их баяртай байна. Хувийн хэвшил нь ийм их ажил хийж байхад сумынхан бид бас зүгээр суухгүй гэж боддог. Багш нарынхаа ур чадварыг сайжруулах, гадаад, дотоодод сургалтанд хамруулах ажлуудыг бүх боломжоороо явуулж байна. “Мөрөөдөл” сургууль байгуулагдаж, боловсролын менежментийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сумын төгсөгчдийн чанар илт сайжрах болсон.

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

М-Си-Эс Группийг Хөгжлийн банкнаас 385 тэрбум төгрөгийн зээл авсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарт хамаатуулан гүтгэх боллоо. Хөгжлийн банкнаас М-Си-Эс Групп нь зээл авч байгаагүй, тус байгууллагатай төлбөр тооцоогүй болно.

Хөгжлийн банктай холбож байгаа АСЕМ Вилла хотхоны төслийн зээлийг Скай Резорт ХХК нь өөрийн хөрөнгийг барьцаалан Худалдаа Хөгжлийн банкнаас авсан. Арилжааны зээлийн хүүгээ цаг хугацаанд нь төлж, үндсэн зээлийг графикт хугацаанаас түрүүлж барагдуулаад явж байна.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

М-Си-Эс Групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, таван жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг 9 төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийсэн билээ. Уг судалгааны тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг хийх юм.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх удаах төсөл нь Богд хааны ордон музейн уран барилгад байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа бөгөөд мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ онд хэрэгжүүлнэ. Судалгаагаар музейн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм.

М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од, “Бид 20 жилийнхээ ойн хүрээнд үндэсний өв, соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. УДБЭТ-тай хамтран “Уран хас”, “Учиртай гурван толгой” зэрэг 50 орчим үндэсний дуурь, бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлсэн. Мөн “Монгол кино HD” төслөөр уран сайхны 182, баримтат 873 киноны дуу, дүрсийг сэргээн HD формат руу хөрвүүлсэн. Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг сурталчилж таниулах агуулгатай “Занабазарын нууц” төслийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ уламжлал болгон улам бүр өргөжүүлж, “Өв Эрдэнэ” соёлын өвийн хөтөлбөрийг санаачлан санхүүжүүлэхээр боллоо” гэлээ.

МУЗ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо “Өв эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын ард түмний эрдэм билиг, ур ухаан, оюун соёлын охь дээж болсон түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалуудыг нандигнан хамгаалж, сэргээн хямгадаж, арвижуулан дэлгэрүүлж үеийн үед түүчээлэн хүргэх сайн үйлсийн аян юм” хэмээн хөтөлбөрийн ач холбогдлыг үнэлсэн байна.

Дэлхийн цасны өдрийг тэмдэглэлээ

Скай Резорт компани Монголын Цанын Холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороотой хамтран энэ сарын 19-нд “Дэлхийн цасны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. FIS буюу Дэлхийн Цанын Холбооноос санаачлан,

*Цасны спортыг хүүхэд залуучуудад сурталчлах, 
*Залуу үеэ байгаль орчныг хайрлан хамгаалахад сургах, байгальд ойр байлгах,
*Цасны спортын эрүүл мэндийн ач холбогдлыг таниулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт энэ өдрийг тэмдэглэдэг байна.

Скай Резортод Дэлхийн Цасны өдрийг тэмдэглэх хүрээнд хүүхэд багачуудад үнэ төлбөргүй цанын хичээл заах, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн зэрэг бүтэн өдрийн хөтөлбөртэй үйл ажиллагаа зохиожээ. Үйл ажиллагаанд 50 гэр бүл хамрагдаж, уулын цанын хөгжөөнт тэмцээн, гэр бүлийн тэмцээн, хүүхдийн гар зургийн уралдаанд оролцон эрүүл агаарт идэвхтэй амарсан байна.

Энержи Ресурс компани сүүлийн гурван жилд 6,2 тэрбум төгрөг хандивлажээ

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд дурдсанаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй уул уурхайн компаниуд:

Уул уурхайн компаниудын хандивын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсэн бөгөөд топ хандивлагч компаниудыг Оюутолгой ХХК тэргүүлж, Энержи Ресурс ХХК удаалж байгаа юм.

Уул уурхай эрхлэгч компаниудын хандивын зарцуулалт нь тухайн уурхай үйл ажиллагаа явуулж буй орон нутагт, тухайлбал сумдад илүүтэй төвлөрч байна. Энержи Ресурс ХХК нь үйл ажиллагаа эрхэлж буй Өмнөговь аймаг, Цогтцэций суманд Орон нутгийн жижиг бизнесийг дэмжих төсөл, Эмэгтэй операторуудыг бэлтгэх төсөл, Орон нутгийн багш нарыг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг тогтмол амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2018 онд “Говийн таван гайхамшиг”, “Ид шидийн орон-2”, Говийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн нярайн тасгуудад туслах зэрэг төсөлд 1,5 тэрбум төгрөг хандивласан юм.

“Энтрепренер-2018”-д М-Си-Эс Группийн 5 компани шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дүгнэдэг “Энтрепренер-2018” шалгаруулалтад М-Си-Эс Группийн 5 компани шалгарлаа. Уг шалгаруулалтын “Оны онцлох аж ахуй нэгж” номинацид Энержи Ресурс болон М-Си-Эс Кока-Кола ХХК-иуд шалгарсан байна. Мөн М-Си-Эс Интернэйшнл ХХК Эрчим хүчний салбарын онцлох “Энтрепренер”, Интернэйшнл Медикал Сентер ХХК Эрүүл мэндийн салбарын онцлох “Энтрепренер”, Юнисервис Солюшн ХХК Үйлчилгээний салбарын онцлох “Энтрепренер”-ээр тус тус шалгарлаа.

2018 онд М-Си-Эс Групп, түүний ууган компани болох М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн 25 жил, Энержи Ресурс ХХК-ийн 10 жилийн ой тохиосонтой холбогдуулан нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийгэмдээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувийн хэвшлээ манлайлан уриалж, хувь нэмрээ оруулж байна. М-Си-Эс Группийн компаниуд энэ онд нийт 80 орчим нийгмийн хариуцлагын ажлыг хэрэгжүүлж, нийт 1.5 тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй хандив, тусламж үзүүлээд байгаагаас хүүхэд хамгаалал, сургалт хөгжлийн “Ид шидийн орон-2” төсөл болон говийн бүсийн эмнэлгүүдийн нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийн санхүүжилт, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийн шинэчлэлт зэргийг онцолж болно. 

Ногоон эрчим хүчийг 85 МВт-аар нэмэгдүүлэх тус бүр нь 15 МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станцын хоёр төсөл, Дорноговь аймгийн Сайншанд суман дахь 55 МВт-ын хүчин чадалтай Салхин цахилгаан станцын төслүүдэд ажилласан М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн амжилт Эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой юм. М-Си-Эс Кока-Кола ХХК нь сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчидтай 2020 оныг дуустал гэрээ байгуулан цалинжуулж байна. Өнгөрсөн онд тохиосон Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын цомын аялалыг М-Си-Эс Кока-Кола ХХК Монголд анх удаа зохион байгуулсан нь Монгол Улсын спортын түүхэнд чухал үйл явдал болсон юм. Эрүүл мэндийн салбарын онцлох “Энтрепренер”-ээр шалгарсан Интермед эмнэлэг өмнө нь Монголд хийгддэггүй байсан 10 гаруй төрлийн шинжилгээг шинээр нэвтрүүлснээс гадна улсын томоохон эмнэлэг, лабораториуд тогтмол хийдэггүй 10 төрлийн шинжилгээг байнга хийж эхэлжээ.

“Энтрепренер”-ээр шалгарсан М-Си-Эс Группийн компаниуд 2018 онд салбартаа олон улсын  стандартуудыг анхлан нэвтрүүлж, олон үзүүлэлтээр дэлхийн жишигт хүрч чадсан юм. Тухайлбал, Энержи Ресурс компани олон улсын Менежментийн нэгдсэн тогтолцоо, Юнисервис Солюшн компани нь олон улсын Чанарын менежментийн тогтолцоог тус тус нэвтрүүлжээ.

М-Си-Эс Интернэйшнл компани 200 гаруй инженерингийн төсөл хэрэгжүүлжээ

М-Си-Эс Группийн ууган компани болох “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн хамт олон энэ өдрүүдэд 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Анх 1993 онд эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани эрдэс баялаг, эрчим хүчний салбарын аливаа өөрчлөлт шинэчлэлтэд идэвхтэй оролцон өдгөө улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа үндэсний тэргүүлэх инженеринг компани болон хөгжжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус компанийн хамт олон орчин үеийн техник технологи бүхий цогц шийдлийн хүрээнд нийт 200 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ онд л гэхэд Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг 85 МВт-аар нэмэгдүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлээд байгаа юм. Тодруулбал, 2018 онд Замын-Үүд гэгээн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Сайншанд салхин парк 55 МВт-ын салхин цахилгаан станц, Хөшигийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станцын төслийг тус тус хэрэгжүүллээ. Инженерингийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ч мөн ухамсарлан 25 жилийнхээ ойг тохиолдуулан салбарын боловсон хүчинг бэлтгэж буй ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг дэлхийн боловсролын стандартад нийцүүлэн засч тохижуулан хүлээлгэн өгсөн билээ.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг шинэчлэн засварлав

М-Си-Эс Интернэйшнл ХХК 25 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг 50 гаруй сая төгрөгөөр шинэчлэн засварлаж, хүлээлгэн өглөө. Эрчим хүчний сургууль нь дэлхийн хөгжингүй орнуудын дээд боловсролын байгууллагууд орчин үеийн хамгийн өндөр үр дүнтэй сургалтын арга хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрч буй сургалт ахисан түвшний CDIO буюу Conceive (Сэтгэ), Design (Зохио), Implement (Хий), Operate (Ажиллуул) арга зүйг нэвтрүүлж байгаа юм. Уг арга зүйг дэлхийн 150 гаруй их, дээд сургуулиуд нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улсаас анх удаа ШУТИС хэрэгжүүлж байна. Дэлхийн боловсролын арга зүйг Монголд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулан, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, асуудлыг бие даан шийдэх, мэргэжлээрээ дадал хэвшил олж эзэмших, онолын ойлголтоо бодит байдалд туршин судлах зэрэг давуу талыг суралцагчдад олгох лабораторийг ийнхүү шинэчлэн засварлалаа.