Шилдэг аж ахуйн нэгжүүд тугаа мандууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгжүүдийг өргөмжилдөг “Entrepreneur” шалгаруулалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, шилдгүүдээ тодруулсан билээ.

МҮХАҮТ-ын энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай найман компани 12 шагнал хүртсэнээс М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан бол Интермед эмнэлэг “Ази Номхон Далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн холбооны шагнал”-ын эзнээр тодорсон юм.

Тэгвэл 2022 оны онцлох аж ахуйн нэгжүүдийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, М-Си-Эс Кока-Кола, Интермед эмнэлэг, Энержи Ресурс компаниуд Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Хаан банк, Номин холдинг ХХК, Мобиком корпораци ХХК, Сүү ХК, Тэсо ХХК, Петровис групп ХХК болон Грийн групп ХХК-ийн хамтаар МҮХАҮТ-ын барилгын өмнө ийнхүү тугаа мандууллаа.

Нээлттэй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах нэгдсэн системтэй боллоо

M-Си-Эс Групп олон улсын жишигт нийцсэн, сонгон шалгаруулалтын careers.mcs.mnцогц системийг нэвтрүүллээ.

M-Си-Эс Группт ажиллах хүсэлтэй ажил горилогч бүр careers.mcs.mn сайтад нэвтрэн сонирхож буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Careers.mcs.mn системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байранд анкетаа илгээх, ажлын ярилцлагад орох, асуудал шийдвэрлэх чадварын тест бөглөх, нэмэлт сонгон шалгаруулалтад оролцох, ажлын санал авах зэрэг ажилд орох бүх үе шатаа хянах боломжтой. Түүнчлэн М-Си-Эс Группийн талаарх мэдээлэл, нээлттэй ажлын байрны зар, ажлын орчин ба хөнгөлөлт хангамж зэрэг хэрэгтэй мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо.

Бидэнтэй нэгдэх хүсэлтэй ажил горилогч та careers.mcs.mn сайтад яг одоо бүртгүүлээрэй.

М-Си-Эс Группийн найман компани Энтрепренер шагналын эзэд боллоо

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2022” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай найман компани 12 шагнал хүртлээ.

“ENTREPRENEUR-2022” шалгаруулалтад “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд шалгарч мөнгөн Меркуригийн эзэд боллоо. Харин М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Венчерс, Тотал Дистрибюшин, Ашид Капитал, Шангри-Ла Улаанбаатар Хотел компаниудыг салбарын болон оны онцлох “Энтрепренер”-ээр шалгаруулж хүрэл Меркури гардуулсан бол Интермед эмнэлэг “Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн холбооны шагнал”-ыг хүртлээ.

М-Си-Эс Кока-Кола компани 2022 онд 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд тус үйлдвэр ашиглалтад орсноор гадаад зах зээлд Vio Millenia усыг экспортлох боломж бүрдэх юм. Түүнчлэн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа бүрэн дахин боловсруулахх зорилтынхоо хүрээнд олон нийтэд зөв дадал хэвшил суулгах зорилготойгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг 2022 оны турш өрнүүлсэн юм.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Энержи Ресурс компанийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 278 тэрбум төгрөгийг улсад татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлээд байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн үлгэр жишээ болсон Чингэлэг тээврийн терминалыг барьж ашиглалтад оруулан улсад хүлээлгэж өгснөөр Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлж, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байна.

М-Си-Эс Группийн ууган компани болох М-Си-Эс Интернэйшнл компани Японы Жей Жи Си корпораци, Эн Жей Кей Инсуляторс компаниудтай хамтран Завхан аймгийн нутагт жилдээ 8.8 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 5МВТ-ын Нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын системийн төслийг 2022 оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгч төвийн эрчим хүчний системд цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг нээж өгсөн юм.

Монгол Улсад гарааны бизнес буюу стартапын экосистемийг бүрдүүлэх зорилготой М-Си-Эс Венчерс компанийн хувьд бизнесийн хөгжлийн үе шат бүрт дэмжлэг үзүүлж, өргөжүүлэх, тэдгээрт тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр IT салбарын хөгжүүлэгчдийг бэлтгэх Pinecone Academy (M Stars Academy) болон стартапын хурдасгуур хөтөлбөр MStars Hub төслийг санаачлан эхлүүлээд байна.

Тотал Дистрибюшин компани харилцагч бүрт түргэн шуурхай хүрч үйлчлэх, хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгалах, чанарын аюулгүй байдлыг хангах зорилготой “Сум төсөл”-ийг хэрэгжүүлж, 700 гаруй бизнес эрхлэгчдээр дамжуулан сумдын ард иргэд, харилцагч нарт шууд борлуулалт хийсэн ба 2022 онд 78 сая тн/км ачааг аюулгүй байдлын стандарт, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг ханган тээвэрлэсэн байна.

Ашид Капитал компани хэрэглэгчдэд дижитал зээл, бизнесийн зээл, автомашины зээл болон худалдан авалтын зээлийн бүтээгдэхүүн, маркетплэйс, харилцагчийн зөвлөх болон зээлийн тооцоолуур бүхий үйлчилгээг үзүүлж, хамгийн өндөр дүнтэй зээлийг, урт хугацаанд, хамгийн боломжит хүүгээр, хялбар шийдлээр авахыг санал болгож байна.

Шангри-Ла Улаанбаатар Хотел компани нь үйл ажиллагааны хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэгчдийн сүлжээг бий болгон хамтран ажиллаж, 600 орчим ажлын байрыг бий болгон ажлын гараагаа эхлүүлж буй оюутан залуус, бага насны хүүхэдтэй эсвэл бүтэн цагийн хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдэд нас, хүйс харгалзахгүйгээр хагас цагийн ажил эрхлэх боломжийг олгон Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Интермэд эмнэлэг 2022 онд JCI олон улсын магадлан итгэмжлэлийн 1200 гаруй стандартын шалгуурт тэнцэж, гурав дахь удаагаа Эмнэлгийн тэсламжийн чанарын баталгаа хэмээгддэг Алтан тамгаа хадгалж чадсан юм. Мөн 2022 онд Ковид-19-ийн Омикрон хувилбарын шинжилгээ, Менингимт, Сармагчны цэцэг өвчний зэрэг зургаан төрлийн шинжилгээг Монголдоо анхлан хийж, Ангиографийн тасгаа нээн гадаадад зарцуулж буй эрүүл мэндийн зардлыг бууруулах зорилготойгоор ажиллаж байна.

 

МЭДЭГДЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ М-Си-Эс Группийн нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл түгээсэнд харамсаж, залруулга хүргэж байна.

М-Си-Эс Групп нь даваа гаригт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн Сэнтрал Тауэр дахь ажилтнууддаа зайнаас буюу гэрээсээ ажиллах бололцоог олгосон.

Сэнтрал Тауэр нь олон нийтийн жагсаал, цуглааны үеэр удаа дараа халдлагад өртөж байсан тул нийт түрээслэгчдэдээ болзошгүй үймээн самуунаас урьдчилан сэргийлэх журам мөрдөхийг зөвлөсөөр ирсэн.

Иймд, М-Си-Эс Групп нь ажилтнуудаа ажлаа хаяхыг, жагсахыг шаардсан зүйл огт байхгүй бөгөөд Сэнтрал Тауэраас бусад бүх компани ердийн горимоор ажилласан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

М-Си-Эс Групп нь бизнесийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний экспортлогч Энержи Ресурс нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн хувьд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь нийтэд ил тод байдаг.

Нүүрсний хулгайн асуудал нааштай шийдэгдэх нь тус компанийн үйл ажиллагаанд зөвхөн сайнаар нөлөөлөх тул бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

 

М-Си-Эс Группийн Хэвлэлийн алба
2022.12.08

М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин компаниуд Мицубиши Фусо автомашинаар парк шинэчлэлт хийлээ

М-Си-Эс Группийн хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд 2010 оноос эхлэн тээвэр, түгээлтийн үйл ажиллагаандаа албан ёсны борлуулагчаар дамжуулан шинэ автомашин худалдан авч тасралтгүй парк шинэчлэлт хийж ирсэн билээ.

Бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих, өсөлтийг хангах зорилгоор энэ удаад ачаалал даах чанартай, аюулгүй ажиллагаатай Мицубиши Фусо маркийн 23 ширхэг автомашиныг “МСМ Групп” ХХК-иас хүлээн авч М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин ХХК-ийн жолооч нарт түлхүүр гардуулах ёслол өчигдөр боллоо.

“МСМ Групп” ХХК нь Мицубиши Фусо автомашиныг Монгол орны нөхцөлд ашиглахад зориулан Захиалагчийн техникийн шаардлагын дагуу Япон улсад захиалгаар үйлдвэрлүүлэн хүлээлгэж өгчээ. Тотал Дистрибюшин, М-Си-Эс Кока-Кола компаниуд Мицубиши Фусо маркийг автомашиныг 2019 онд анх авч, энэхүү автомашины Монгол дахь анхны хэрэглэгчид болж байсан юм.

М-Си-Эс Групп 450 гаруй ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Бизнесийн олон салбарт амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй М-Си-Эс Группийн 17 компани 450 гаруй ажлын байрыг санал болгох нээлттэй өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 25-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд зохион байгуулна. Тус өдөрлөг 08:00-17:00 цагийн хооронд нэг өдөр л үргэлжлэх юм.

Энэ удаагийн “Нээлттэй ажлын байрны өдөрлөг – 2022” арга хэмжээ нь  Улаанбаатар хот болон Оюутолгой төслийн хүрээнд ажиллах боломжтой нарийн мэргэжил, тусгай ур чадвар шаардсан ажлын байруудыг зарлаж буйгаараа онцлог юм. Мөн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр тухайн өдөр зарлагдсан 450 гаруй ажлын байрнаас гадна “Нээлттэй ажлын байр” хэсэгт байрлах 172 зарын дагуу хандаж, мэдээлэл авах боломжтой.

? Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй

М-Си-Эс Групп 2022 оны сагсан бөмбөг, шатрын аваргуудаа шалгарууллаа

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургуульд амжилттай болж өндөрлөлөө.

Сагсан бөмбөгийн тэмцээнд 27 компанийн 330 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд М-Си-Эс Проперти компани алт, Юнител Групп мөнгө, Анунгоо компани хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй төрөлд алтан медалийг Анунгоо, мөнгө медалийг Энержи Ресурс, хүрэл медалийг Юнител Группийн баг хүртэж, тэмцээний нийлбэр дүнгээр Анунгоо компанийн баг тамирчид шилжин явах цомын эзнээр найм дахь удаагаа шалгарлаа. Түүнчлэн тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Түмэнбаяр, Анунгоо компанийн тамирчин Ш.Өнөрмаа нар шалгарсан юм.

Харин М-Армор компаниас уламжлал болгон зохион байгуулдаг шатрын багийн тэмцээнд 21 компанийн 63 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж М-Си-Эс Проперти компанийн шатарчид тэргүүн байр, Орчлон сургуулийн шатарчид дэд байр, Юнител Группийн шатарчид гуравдугаар байр эзэлж, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Харин ганцаарчилсан төрөлд нэгдүгээр ширээнд М-Армор компанийн шатарчин Д.Отгонсүрэн, хоёрдугаар ширээнд М-Си-Эс Проперти компанийн шатарчин Т.Түвшинтөр, гуравдугаар ширээнд Анунгоо компанийн шатарчин Б.Оюунбилэг нар тэргүүлж алтан медаль хүртлээ. Тэмцээний бодлогын уралдааны аваргаар Е Базаар Трейд компанийн шатарчин А.Ананд шалгарсан юм. Мөн шатрын тэмцээний үеэр олон улсын мастер Б.Мөнгөнтуул 10 шатарчинтай нэгэн зэрэг тоглон ур чадвараа үзүүлсэн юм.

 

М-Си-Эс Группийн “MCS 3×3 Cup” аваргын шилжин явах цомын эзнээр Юнител Групп тодорлоо

М-Си-Эс Группийн хоёр дахь удаагийн 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “MCS 3×3 Cup” тэмцээнд 23 компанийн 20 эрэгтэй, 16 эмэгтэй баг, нийт 144 тамирчин гурван өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэй төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг Энержи Ресурс компани, хүрэл медалийг Анунгоо компанийн тамирчид хүртсэн болэмэгтэй төрөлд Юнител Групп, Энержи Ресурс, Анунгоо компанийн тамирчид алт, мөнгө, хүрэл медалиар тус тус энгэрээ мялааж, нийлбэр дүнгээр Юнител компанийн тамирчид аваргын шилжин явах цомын эзнээр хоёр дахь удаагаа шалгарлаа. Түүнчлэн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Юнител компанийн тамирчин Б.Тулга, О.Түвшинзаяа нар шалгарлаа.

Ташрамд дурдахад М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компани, Монголын сагсан бөмбөгийн 3х3 холбоотой хамтран сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Монгол Улсад хөгжүүлж, баг тамирчдыг олон улсад таниулахаар 2005 оноос хойш хөрөнгө оруулалт хийн шигшээ багуудын байнгын бэлтгэл сургуулилт, бүс нутаг, тив дэлхий, олимпын тэмцээнд оролцох бүх боломжийг бүрдүүлж ирсэн билээ.

М-Си-Эс Групп тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ

Бизнесийн байгууллагууд зөвхөн санхүүгийн үзүүлэлтдээ анхаарахаас илүүтэйгээр ирээдүй хойч үедээ үлдээж буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын тогтолцоог бүтээлцэхэд түүчээлэн оролцох шаардлагатай болж байгааг дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийн хямралт нөхцөл байдал бидэнд маш тодорхой харуулж байна.

Иймд М-Си-Эс Групп энэхүү үүрэг хариуцлагаа ухамсарлаж, жил бүр тогтмол нийтэлж ирсэн нийгмийн хариуцлагын тайлангийн цар хүрээг өргөтгөж, байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа хэмжин үнэлсэн Тогтвортой хөгжлийн анхны тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Тогтвортой хөгжилд нийцсэн бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, ажилчид болон харилцагч, ханган нийлүүлэгчид болон нийгмийн бүлгүүдэд чиглэсэн бодлого, сайн дурын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа болон нийгмийн хариуцлага зэрэг ажлаа бид энэхүү тайлангаар танилцуулахыг зорьсон юм.

М-Си-Эс Группийн зарим компани хүлэмжийн хийн тооллогыг анх удаа хийж, ялгарлаа бууруулах арга хэмжээг авч эхэлсэн нь тайлант онд хэрэгжүүлсэн онцлох төслүүдийн нэг байсан бөгөөд цаашид “Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 22.7 хувиар бууруулах” зорилтод тодорхой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.

Мөн “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хууль, эрчим хүчний хэмнэлтийн талаарх зохих журмуудын дагуу аудит хийлгэж, үүрэг хүлээн ажиллаж байгаа ба 2021 онд эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг суурилуулах, хөргөлтийн системийн сайжруулалт, дулаан алдалтыг бууруулах ажлуудыг хийж гүйцэтгэн эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээнд хэмнэлээ. Түүнчлэн түгээлтийн автомашины маршрутыг GPS систем ашиглан зөв зохион байгуулж, EURO-5 дизель хөдөлгүүрт шилжүүлж эхэлснээр түлшний хэрэглээг бууруулахаар зорьж байна.

Бид 2020 онд олон улсад тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Cerberus Capital Management компанитай түншилж, зарим бизнесээ нэгтгэн олон улсад болон дотооддоо нээлттэй хувьцаат компани болох эхлэлээ тавьсан нь бизнесийн өсөлтөө нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиг баримжаатай улам бүр нийцүүлэн ажиллахад нэгэн чухал алхам болж байна.

Та дээрх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг М-Си-Эс Группийн Тогтвортой хөгжлийн тайлангаас уншаарай.

For English version click here.

Хүний нөөцийн ажилтнуудын үндэсний чуулганыг хувийн хэвшил анх удаа зохион байгуулна

2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монголын хүний нөөцийн ажилтнуудын үндэсний чуулган аравдугаар сарын 14-ний өдөр Corporate Hotel and Convention Center-т болох гэж байна.

Энэ жилийн “HR Day 2022” арга хэмжээг М-Си-Эс Групп Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулганыг хувийн хэвшил анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

“СОРИЛТ-ШИЙДЭЛ-ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ жилийн чуулган дотоод, гадаадын судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудын удирдлага, үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагууд, хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд нэгдэн, хамтдаа хүний нөөцийн салбарт тулгарч буй асуудлыг тодорхойлж, тэргүүн туршлагаа хуваалцан шийдэлд хүрэх замаар салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой юм. Чуулганаар ажиллах хүчний хомсдол, ажилтны тогтвор суурьшил, байгууллагын дижитал шилжилт, байгаль орчин, нийгмийн харилцаа болон компанийн засаглал зэрэг мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан сэдвээр хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

Чуулганд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, PWC, Хас Банк, HR Management Lab, “Оюу толгой” ХХК, Тэсо групп, Юнител групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК, Ашид Капитал ББСБ, COREX Дижитал Бирж, Дижиталворкс, Ajly, Ариг Интернэйшл зэрэг байгууллагын удирдлагууд хүний нөөцийн салбарын өнөөгийн трэнд, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавин, хэлэлцүүлэгт өрнүүлнэ.

Мөн оройн хүлээн авалтад оролцсоноор танилын хүрээгээ тэлж, мэдлэг туршлагаа хуваалцан халуун дулаан уур амьсгал, хамтлаг дуучдын тоглолтын хамтаар өнгөрөөх юм.

Ерөнхий зохион байгуулагч: М-Си-Эс Групп

? Нэмэлт мэдээллийг: https://www.facebook.com/events/784824982768245

? Тасалбарыг: https://shoppy.mn/products/hr-day-2022

 

Уран зураг сэргээн засварлах анхны лаборатори байгуулагдлаа

ХБНГУ-ын Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламж, М-Си-Эс Групп болон Монголын Урлагийн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын анхны “Уран зураг сэргээн засварлах лаборатори”-ийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд амжилттай байгууллаа.

13 сарын хугацаанд хэрэгжих энэхүү төсөлд ХБНГУ-ын Гадаад хэргийн яам 100 мянган еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан сэргээн засварлах лабораторийн засварын ажлыг ивээн тэтгэж гүйцэтгэсэн юм.

Энэхүү иж бүрэн лабораторийг олон улсын стандартад нийцсэн багаж хэрэгсэл, материал, тавилга, орчин үеийн технологиор иж бүрэн тохижуулсан ба галд өртсөн Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зэрэг 300 гаруй уран зургийг сэргээн засварлах, шинээр бүтээх боломж бүрдэж байна.

Лабораторийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд гол хүчин зүйл болох хүний нөөцийн чадавхыг сайжруулах үүднээс ХБНГУ-ын сэргээн засварлагч хатагтай Сузанне Эрхардс Монголын Уран зургийн галерейн хоёр сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлэх эхний шатлалт сургалтыг зохион байгуулж, цаашид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулан эх орондоо уран зургийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломжтой боллоо.

М-Си-Эс Групп хамгийн том төрийн далбаа мандууллаа

Монгол түмний үндэсний их баяр наадмыг угтан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг 2009 оноос эхлэн “Төрийн далбаа”-нд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан М-Си-Эс Групп 11 дэх жилдээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон, 30х15 метрийн хэмжээтэй төрийн далбааг Сэнтрал Тауэр барилгын оройд мандууллаа. Энэ нь одоогоор хамгийн том төрийн далбаа юм.

Аливаа улсын төрийн далбаа нь тухайн ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх хамгийн чухал зүйлсийн нэг тул ийнхүү хүндэтгэн мандуулах нь эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархаж буйн хамгийн том илрэл билээ.

Дадлагажих хөтөлбөрийн оюутнууд М-Си-Эс Группт үргэлжлүүлэн ажиллана

М-Си-Эс Групп шинэ үеийг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж буй “MCS Internship-2022” цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдсан 63 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гурван сарын турш практикт суурилсан ажлын бодит ур чадварт суралцаж, М-Си-Эс Группийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдан, олон нийтийн ажлуудад оролцон дадлагын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөлөө.

“MCS Internship-2022” хөтөлбөрт хамрагдсан, энэ жил их сургуулиа дүүргэсэн дадлагажигч нар бүгд М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах санал авч, ажил, амьдралын гараагаа эхлүүлэхээр боллоо. Мөн ирэх жил их сургуулиа төгсөх 14 дадлагажигч төгссөн даруйдаа М-Си-Эс Группт ажиллахад нээлттэй гэдгийг Хүний нөөцийн албанаас онцолсон юм.

М-Си-Эс Группийн арван компани “топ-100”-д шалгарч, хувийн хэвшлээ манлайллаа

2021 он дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөлөөлөл үргэлжилж, хувийн хэвшил төдийгүй улс оронд тааварлашгүй сорилт, үүссэн хүнд нөхцөл байдлыг даван туулах бэрхшээл ихтэй жил байлаа.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг таван үзүүлэлтээр үнэлж, дүгнэдэг “Топ-100” шалгаруулалтад М-Си-Эс Группийн арван компани өргөмжлөгдөж, групп компанийн амжилтаар хувийн хэвшлүүдээ манлайллаа.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлахын зэрэгцээ аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, дотоодын аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Тухайлбал, 2021 онд нийт 1.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3700 орчим аж ахуйн нэгж, 700 хувь хүнээс 1 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжижээ.

Энэ жилийн шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Юнивишн, М-Си-Эс Проперти, Тотал Дистрибюшин, Юнисервис Солюшн, М-Си-Эс Интернэйшнл, Интернэйшнл Медикал Сентер компаниуд “Топ-100”-д өргөмжлөгдсөн байна.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн арван жилд нэгтгэсэн дүнгээр гурван их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөв төвлөрүүлснээс тайлант онд нийт 462 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төлжээ.

Бид өөрийн болон бусад эх үүсвэрүүдээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, түүнийгээ эдийн засгийн хүнд үеүд, өнөөгийн цар тахлын жилүүдэд хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд 10 мянган үндсэн ажилтнуудаас гадна 20 мянга гаруй иргэдийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж иржээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд группийн компаниуд нь нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж 2021 онд 70 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. М-Си-Эс Групп өнгөрсөн онд нийт 27 орчим тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулснаас 2021 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 1.7 гаруй тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бэлэн мөнгө, хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, арга хэмжээнд зориулж албан байгууллага, албан хаагчид, хувь хүмүүст хүргэсэн байна.

Ийнхүү бид өдөр бүр 1.3 тэрбум, сард 38.5 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 10 мянган ажилтандаа сард 24 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 4400 орчим бизнес эрхлэгчээс сард 83 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

М-Си-Эс Группийн 2022 оны гар бөмбөгийн аваргууд шалгарлаа

М-Си-Эс Группийн охин компаниудын нэг “Тотал Дистрибюшин” компанийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан М-Си-Эс Группийн 18 дахь удаагийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа. М-Си-Эс Группийн 22 компанийн, 38 баг оролцсон энэ жилийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 400 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг М-Си-Эс Интернейшнл ХХК, хүрэл медалийг Орчлон сургуулийн хамт олон хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалиар Орчлон сургууль, мөнгөн медалиар Юнител Групп, хүрэл медалиар Энержи Ресурс ХХКийн тамирчид энгэрээ мялаалаа. Ийнхүү М-Си-Эс Группийн гар бөмбөгийн аваргын шилжин явах цомын эзнээр Юнител групп гурав дахь удаагаа шалгарсан юм.

Тэмцээний “Шилдэг эрэгтэй холбогч тоглогч”-оор М-Си-Эс Интернейшнл ХХК-ийн тамирчин Э.Чогланамжил, “Шилдэг эмэгтэй холбогч тоглогч”-оор М-Си-Эс Проперти ХХК-ийн Э.Ундрах нар, “Шилдэг эрэгтэй тэгш тоглогч”-оор М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн тамирчин О.Алтангэрэл, “Шилдэг эмэгтэй тэгш тоглогч”-оор Орчлон сургуулийн О.Дашмаа нар шалгарлаа.

“MCS Internship 2022” хөтөлбөрт цалинтай дадлагажих 63 оюутан шалгарлаа

М-Си-Эс Групп залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай, санал санаачилгатай шинэ үеийг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж буй “MCS Internship-2022” цалинтай дадлагын хөтөлбөрт 63 оюутан шалгарч, гурван сарын турш ажлын бодит туршлага хуримтлуулж, хувь хүний багц сургалтад хамрагдахаас гадна менторуудаас зөвлөгөө авч, танилын хүрээгээ тэлэх боломжтой боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулах энэхүү хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулийн 621 оюутан анкет ирүүлснээс 582 оюутан хоёрдугаар шатанд шалгарсан юм. Тэднээс М-Си-Эс Группт ажилд орохоор хандаж буй ажил горилогчоос зайлшгүй авдаг ерөнхий ур чадварын “Асуудал шийдвэрлэх чадвар”-ын шалгаруулалтад 283 оюутан ярилцлагын шатанд тэнцжээ. Улмаар эцсийн шатны ярилцлагаас хичээл зүтгэл, санал санаачилгаараа манлайлах 63 оюутан есөн чиглэлийн ажлын байранд дадлагажихаар сонгогдсон юм.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “М-Си-Эс Групп нь дэлхийн хөгжлийг Монголд гэх эрхэм зорилгынхоо хүрээнд эх орноо хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ирээдүй хойч үедээ илүү сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажилладаг. Залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр нь үүний нэг тод жишээ болж байна” хэмээн онцоллоо.

Хөтөлбөрт хамрагдсанаар группийн бүрэлдэхүүн 16 компанид програм хөгжүүлэгч, бизнесийн шинжээч, цахилгааны инженер зэрэг чиглэлд ажлын бодит туршлага хуримтлуулан, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тэдгээрээс суралцах, багаар ажиллах чадвараа өргөжүүлэх зэрэг боломжтой болж байгаа юм.

М-Си-Эс Групп өмнө нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 300 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байсан. Харин өдгөө илүү практик туршлага олоход чиглэсэн, туршлага хуримтлуулж өөрийгөө хөгжүүлэх, М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдах, менторуудтай танилцаж танилын хүрээгээ тэлэх зэрэг олон боломжийг санал болгон ажлын гарааны суурийг нь зөв эхлүүлэх үүднээс энэхүү цалинтай дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Д.Болор, М-Си-Эс Холдинг ХХК-д Нягтлан бодогч /дадлагажигч оюутан/

Би өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш М-Си-Эс группт ажилд орно гэсэн зорилттой анкетаа явуулж эхэлсэн. Өөрийгөө их сандрах байх гэж бодож байсан ч сонгон шалгаруулалтын үе шатуудыг амжилттай даваад гарсандаа баяртай байна.

М-Си-Эс Группийн эрхэм зорилго, үнэт зүйлсийн дагуу, өөрийн сурсан мэргэжлээрээ арван жилийн турш М-Си-Эс-тээ зориулан ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Том группийн үйл ажиллагаа цаанаа л өөр байдаг юм байна. Үнэхээр гайхалтай байлаа

 

Б.Тэмүүжин, М-Си-Эс Интернейшнл ХХК-д Механик инженер /дадлагажигч оюутан/

Хөтөлбөрт тэнцсэн гэдгээ сонсоод эхэндээ итгээгүй. Шалгарч чадсандаа маш их баяртай байна. Энэхүү хөтөлбөрөөр онолын хүрээнд сурсан мэдлэгээ практикт хэрэгжүүлж, М-Си-Эс Интернейшнл компанийн чадварлаг инженерүүдийн дор дадлагажин мэдлэгээ амьдралд буулгаж, гурван сарын дараа өөрийгөө инженер гэж хэлэх хэмжээнд хүрсэн байна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.

Хамт олон минь зөндөө зүйл зааж зөвлөн олон ур чадварт суралцах байх. Надад ч мөн бусдад заах мэдлэг гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс харилцан мэдээллээ солилцож мундаг инженер болно гэж бодож байгаа.

 

Э.Охиноо, Юнител группт хүний нөөцийн мэргэжилтэн /дадлагажигч оюутан/

MCS Internship 2022 хөтөлбөрт тэнцсэндээ маш их баяртай байна. Онолын хүрээнд сурсан мэдлэгээ практикт ашиглахаас гадна Монгол Улсын хамгийн том компанид ажиллаж, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, бизнесийн орчны талаар ойлголттой болж, цаашлаад хувь хүний хувьд өсөн дэвжих маш том боломж гэж харж байгаа. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад ирээдүйдээ энэ компанид ажиллах боломжийг олгож, хөдөлмөрөө зөв үнэлүүлж, дадлагажих боломж олгож байгаа нь маш их таалагдаж байгаа. Ийм том компанид дадлагажих боломж олдсон нь миний амьдралд тохиож буй гол үйл явдлын нэг гэж үзэж, ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийлээ гэж харж байна.

М-Си-Эс Групп цалинтай дадлагажих “MCS Internship 2022” хөтөлбөр зарлалаа

М-Си-Эс Групп их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих “MCS Internship-2022” хөтөлбөр зарлалаа. Тус хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуусын ажлын гарааг зөв, системтэй бэлтгэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх болон байгууллагын соёлд суралцах олон боломжийг олгох юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар хамт олон, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, өөрийн сурч буй мэргэжлийн чиглэлээр дадлага туршлагатай ажилтныг дагалдан ажиллах, М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдах, зочин менторуудтай уулзаж зөвлөгөө авах, танилын хүрээгээ тэлэх зэрэг сонирхолтой туршлагыг хуримтлуулна. Цаашлаад тус ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломж нээлттэй юм.

Мөн гадаад улсад суралцдаг оюутнуудыг хамруулах үүднээс Бизнесийн удирдлага болон Мэдээллийн технологиийн /IT/ зарим ажлын байранд 100 хувь зайнаас дадлагажих боломжийг олгож байна.

 

Боломжийг эрэлхийлэгч, тасралтгүй суралцагч оюутан  та бүхэнд амжилт хүсье!

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг: https://fb.me/e/4BEc2ZzpJ

Анкет илгээх: https://anket.mcs.mn/

Бүртгэлийн хугацаа: 2022 оны гуравдугаар сарын 17 хүртэл

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:  2022.04.08-2022.07.08

Сонгон шалгаруулалтын үе шат: Анкет -> Шалгалт -> Ярилцлага -> Хөтөлбөрийн нээлт

Холбоо барих:

И-Мэйл: hrmanager@mcs.mn

Утасны дугаар: 7777 8833

 

 

Мэдэгдэл

Сүүлийн үед М-Си-Эс Групп Хөгжлийн банкнаас 385 тэрбум төгрөгийн зээл авсан гэх үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл гарах боллоо.

М-Си-Эс Группийн охин болон түүний хөрөнгө оруулалт бүхий компаниуд нь Хөгжлийн банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй, тус байгууллагатай төлбөр тооцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хөгжлийн банктай холбож байгаа АСЕМ Вилла хотхоны төслийн зээлийг Скай Резорт ХХК өөрийн хөрөнгийг барьцаалан “Худалдаа Хөгжлийн Банк”-наас авсан ба зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж, барагдуулсан болно.

М-Си-Эс Группийн Хэвлэлийн алба

Онцлох аж ахуйн нэгжүүд тугаа мандууллаа

Шинээр бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэлт, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого зэрэг үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлж, “2021 оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан байгууллагуудын туг мандуулах ёслол боллоо.

МҮХАҮТ-ын уг шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд 2021 оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарч мөнгөн Меркуригийн эзэд болсон юм. Ташрамд дурдахад “Энтрепренер-2021” шалгаруулалтаас М-Си-Эс Интернейшнл компани “Бүтээн байгуулагч Энтрепренер”, “Эрчим хүчний салбарын Энтрепренер”-ээр, М-Си-Эс Кока-Кола компани “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр тус тус шалгарсан билээ.

 

М-Си-Эс Группийн хоёр компани “2021 оны онцлох ААН”-ээр, хоёр компани салбарын Энтрепренер-ээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг МҮХҮАТ-аас шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер” шалгаруулалтаас М-Си-Эс Группийн гурван компани шагнал хүртлээ.

“Энтрепренер 2021” шалгаруулалтаас Энержи Ресурс болон М-Си-Эс Кока-Кола компаниуд “Оны онцлох аж ахуйн нэгж”, мөнгөн Меркуригийн эзэд болсон бол, М-Си-Эс Кока-Кола компани мөн “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр, М-Си-Эс Интернейшнл компани “Бүтээн байгуулагч Энтрепренер”, “Эрчим хүчний салбарын Энтрепренер”-ээр тус тус шалгарсан байна.

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд улс орон даяар цар тахлын нөхцөл байдалтай, экспорт зогсонги, үйл ажиллагаа хүндрэлтэй байсан хэдий ч Энержи Ресурс компани ажиллагсдынхаа ажлын байрыг бүрэн бүтэн хадгалснаас гадна 2020-2021 онуудад шинээр 429 ажлын байр бий болгож, нийт 300 орчим тэрбум төгрөгийг улсад татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлсэн байна. М-Си-Эс Кока-Кола компани 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 117 гаруй компаниас 300 гаруй нэр төрлийн барааны худалдан авалт хийж аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болон ажиллажээ.

Энержи Ресурс компани нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш татвар төлөлт, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хэмжээгээр Монгол Улсын Топ-5 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч, улс орны эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн засаг захиргаа, малчид, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг оролцогч талтай хамтран “Зүрх мартахгүй” төсөл, 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн албан ёсны түнш, “Сайн хөрш” хөтөлбөр, Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр зэрэг төслийг хэрэгжүүлсээр байна.

М-Си-Эс Кока-Кола компани 2020-2021 онд байгаль орчны менежмент, ногоон хөгжлийн чиглэлээр нийтдээ 760 гаруй сая төгрөгийг зарцуулж, Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, 2030 он гэхэд хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилттой ажиллаж байна. Мөн тус компани хийн түлшний зуухыг М-Си-Эс Интернейшнл компанитай хамтран хэрэгжүүлсэн нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлж байгаа манлайлал хэмээн өндөр үнэлж “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр шалгаруулжээ.

М-Си-Эс Группийн ууган компани болох М-Си-Эс Интернейшнл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхай, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулагч, ерөнхий гүйцэтгэгчээр оролцжээ. Тус компани 2020-2021 онд 75.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт нийт 18.6 тэрбум төгрөгийг татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд М-Си-Эс Группийн компаниуд өөрсдийн бизнесийн онцлогийг харгалзуулан зорилтуудаа тодорхойлон ажиллахдаа ногоон хөгжлийн чиглэлээр нэг удаагийн хандив тусламжаас илүүтэйгээр урт хугацааны хөгжлийг чухалчилж, тогтвортой, үр дүнтэй эргэх холбоог хэвшүүлэхийг эрхэмлэж байна.