Шилдэг аж ахуйн нэгжүүд тугаа мандууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгжүүдийг өргөмжилдөг “Entrepreneur” шалгаруулалтад М-Си-Эс Группийн дөрвөн компани шагнал хүртсэнээс М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарч мөнгөн Меркуригийн эзэд болсон билээ.

Тэгвэл 2023 оны онцлох аж ахуйн нэгжүүд тугаа мандуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр болж М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд Ханбогд Кашимер ХХК, Скай хайпермаркет ХХК, Оюу толгой ХХК, Монголын Алт ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Номин холдинг ХХК, Мобиком Корпораци ХХК, ХААН Банк ХК, ТЭСО ХХК, болон Грийн Групп ХХК-ийн хамтаар МҮХАҮТ-ын барилгын өмнө ийнхүү тугаа мандууллаа.

М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2024” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

М-Си-Эс Групп нь их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг олгодог “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

“MCS Internship” хөтөлбөрт хамрагдсанаар практикт суурилсан ажлын бодит туршлага болгон хуримтлуулахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, олон нийтийн ажилд оролцож, М-Си-Эс Группийн менторуудаас зөвлөгөө аван танилын хүрээгээ тэлэх зэргээр гурван сарын турш дадлагын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх юм. Түүнчлэн гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд зарим ажлын байранд зайнаас дадлагажих боломжтой.

М-Си-Эс Групп нь хүүхэд, залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж 300 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байсан бол 2022 оноос “MCS Internship” хөтөлбөрийг эхлүүлж, дотоод болон гадаадын их, дээд сургуулийн 149 оюутныг цалинтай дадлагажих боломжоор хангажээ. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах санал авч ажил, амьдралын гараагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.

Оюутан та хөтөлбөрт оролцох хүсэлтээ careers.mcs.mn вэб хуудсаар бүртгэл үүсгэж, анкетаа онлайнаар илгээн сонгон шалгаруулалтад оролцоорой.

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 2 сарын 11-ний өдрийг дуустал
Сонгон шалгаруулалт : 2024 оны 2-3 сард
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа:  2024 оны 3-5 сард

Холбоо барих:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 88338078-8833

М-Си-Эс Группийн дөрвөн компани “Энтрепренер” шагналын эзэд боллоо

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2023” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай дөрвөн компани  шагнал хүртлээ.

Тус шалгаруулалтын “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд шалгарч мөнгөн Меркуригийн эзэд болсон бол Эрчим сүлжээ компани “Эрчим хүчний салбарын Энтрепренер”, Мэтагро компани “Хөдөө аж ахуйн салбарын Энтрепренер”-ээр тус тус шалгарч, шагнал хүртлээ. Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компани “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр өргөмжлөгдөж, Меркури цомын эзэн болсон юм.

М-Си-Эс Кока-Кола компани нь усны эх үүсвэрийн нөөцийг хамгаалах, усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх зорилтынхоо хүрээнд дотоод аудитыг тогтмол хийхээс гадна Түүнчлэн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ялгарах хүлэмжийн хийн хэмжээгээ тооцож, эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө, зорилт дэвшүүлэн шат дараалалтай арга хэмжээг авч эхэлснээр хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах Монгол Улсын зорилтод өөрийн хувь нэмрээ оруулж байна.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байна. Мэтагро компани нь эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортоо байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлж, ажиллагсдадаа өндөр бүтээмжтэй, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчлан ажилладаг.

Энержи Ресурс компанийн хувьд орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, 2023 онд дэд бүтэц, тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр болон орон нутгийн худалдан авалт, хандив тусламж хэлбэрээр 30 гаруй тэрбум төгрөгийг олгосноос гадна Цогтцэций сумыг 24 цагийн тог цахилгаан, ундны цэвэршүүлсэн усаар хангаж буй юм.

Эрчим сүлжээ компани нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн, технологийн шинэчлэлийг салбартаа нэвтрүүлэхээр зорин ажилладаг. Тус компани хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж буй цахилгаан автомашины цэнэглэгчийн дэд бүтцийг бий болгох цогц төслийг хэрэгжүүлж, 2023 онд таван байршилд цэнэглэгчээ суурилуулаад байна.

“Мэтагро” компани хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид”-ийг шалгаруулж, шагнал гардууллаа. Тус шалгаруулалтын орон нутгийн шилдэг үйлдвэрлэгч төрөлд Мэтагро компани нь махан бүтээгдэхүүнээрээ Хэнтий аймаг дахь “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, амт чанар, эрүүл ахуйн хувьд олон улсын стандартад нийцсэн мах үйлдвэрлэх зорилгоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм.

Хөрс хамгаалах тэг элдэншүүлэг технологи, ургац нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчлох ухаалаг газар тариалан, усалгааны систем, малын эрүүл мэнд, тавлаг байдал, био аюулгүй байдлыг хангасан бордох аж ахуй, тэжээлийн технологид суурилсан мах гантиглуулах аргачлал зэрэг хүнсний аюулгүй байдал, амт чанарыг сайжруулах олон талт арга ажиллагааг олон улсын зөвлөх компаниудын заавраар хэрэгжүүлж байна.

М-Си-Эс Групп шатар, волейболын аваргуудаа шалгарууллаа

М-Си-Эс Групп нь 30 жилийнхээ ойн хүрээнд нийт ажилтныхаа дунд и-спорт, сагсан бөмбөгийн 5х5, 3х3, ширээний теннис, шатар, волейбол зэрэг төрлөөр спортын цуврал тэмцээнүүдийг бүтэн жилийн турш амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн волейболын аварга шалгаруулах тэмцээнд нийт 34 багийн 340 тамирчин оролцон авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний эмэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, М-Си-Эс Проперти компани мөнгөн медаль, Энержи Ресурс компани хүрэл медаль хүртэж, М-Си-Эс Кока-Кола компани тусгай байрыг эзэлсэн бол эрэгтэй төрөлд Юнител Групп, М-Си-Эс Проперти, Энержи Ресурс компаниуд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж, М-Армор компани тусгай байранд шалгарлаа. Түүнчлэн тэмцээний нийлбэр дүнгээр Юнител Группийн тамирчид аваргын цомын эзнээр тодорч, шилжин явах цомоо үүрд хадгалан үлдэж байна.

Мөн энэ жилээс эхлүүлэн волейболын тэмцээнд шилдэг тоглогчдыг тодруулж, бэлгэдлийн багийг бүрдүүлдэг болсон нь тэмцээний онцлох хэсэг байсан юм.

Энэ удаагийн тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчдоор:

  • Шилдэг холбогч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Н.Энхмандах,
  • Шилдэг давуулагч – Юнител Группийн тамирчин Ж.Ганцоож,
  • Шилдэг хамгаалагч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Г.Чинсанаа,
  • Шилдэг хаагч – М-Армор компанийн тамирчин Б.Болдхүү,
  • Шилдэг довтлогч – Энержи Ресурс компанийн тамирчин А.Очирдорж,
  • Тэгш тоглогч – Юнител Группийн тамирчин Г.Эрдэмбилэг нар тус тус тодорч, бэлгэдлийн багийг бүрдүүлсэн юм.

Харин эмэгтэй бэлгэдлийн багт:

  • Шилдэг холбогч – Юнител компанийн тамирчин Д.Энхтүвшин,
  • Шилдэг давуулагч – М-Си-Эс Кока Кола компанийн тамирчин Ц.Одмаа,
  • Шилдэг хамгаалагч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Одончимэг,
  • Шилдэг хаагч – Юнител компанийн тамирчин Б.Баярчимэг,
  • Шилдэг довтлогч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Т.Одонцэцэг,
  • Тэгш тоглогч – Энержи Ресурс компанийн тамирчин О.Цэрмаа-Буд тус тус шалгарч, М-Си-Эс Группийн волейболын бэлгэдлийн баг тодорлоо.

Харин М-Армор компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг М-Си-Эс Группийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 21 компанийн 63 тамирчин оюунаараа уралдан М-Си-Эс Инвестмент компанийн тамирчид бусдыгаа тэргүүлэн алтан медаль хүртсэн бол, ДДэшТВ компанийн тамирчид мөнгө, М-Си-Эс Проперти компанийн тамирчид хүрэл медалийн эздээр шалгарлаа. Харин ганцаарчилсан төрөлд нэгдүгээр ширээний аваргаар Мэтагро компанийн шатарчин Г.Алтайхүү, хоёрдугаар ширээний аваргаар Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын шатарчин Б.Анхбаяр, гуравдугаар ширээний аваргаар М-Си-Эс Кока-Кола компанийн шатарчин П.Аззаяа нар тус тус тодорч энгэрээ мялаасан юм.

Шатрын аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын их мастер Г.Билгүүн нүдээ боон, цээжээр гурван шатарчны эсрэг зэрэг тоглолт хийсэн бол Олон улсын мастер Г.Амартүвшин 10 хүнтэй нэгэн зэрэг тоглон ур чадвараа үзүүлсэн юм. Түүнчлэн Группийн ажилчдын хүүхдүүд дунд шатрын тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, нийт 32 хүүхэд оролцлоо.

Ёс зүй, гоо зүйг хослуулсан “Тоонот” брэнд мэндэллээ

Эх байгалиа дээдэлж, эрдэнэт малаа тавлаг өсгөхийг хичээн зүтгэдэг хариуцлагатай малчдаас түүхий эдээ авч, хойч үедээ ухамсарт хэрэглээг төлөвшүүлэхийг зорин бүтээсэн “Тоонот” брэнд нээлтээ хийлээ.

Манай улсын хөдөө аж ахуйн салбарын экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурыг бэлтгэх хэлхээнд оролцогч бүх талууд буюу малчдаас үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой үйлдвэрлэл, зохистой хэрэглээний дадал, шаардлагыг хэвшүүлэн дэлхийд ховор, үнэт түүхий эдийнхээ нэр хүнд, үнэ цэнээ хадгалах, бэлчээрийн доройтлоос сэргийлэх боломжтой.

М-Си-Эс Групп нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд “Тоонот” брэндийг үүсгэн байгуулж, “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандарт буюу мал, бэлчээр, малчдын ахуй байдлыг тал бүрээс нь тавлаг байлгах таван шалгуурыг хангасан түүхий эдээр дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголын ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэлд жишиг болгохыг зорьж байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд хөгжүүлсэн “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандарт болон малын гаралтай түүхий эдийг мөшгөх “RMTS” тогтолцоотой холбогдон, үйлдвэрлэлийн шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл мөшгөх системийг ТекПак Групп хөгжүүлснээр иж бүрэн мөшгөх тогтолцоо бүрдэж, бэлчээр дээрээс эхэлж хариуцлагатай замаар бий болсон бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болсон юм.

Тоонот брэндийн ноолуурын бэлтгэлд гурван хоршоо, анхан шатны боловсруулалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үндэсний долоон компани оролцож, загвар дизайныг Этоз брэнд болон Италийн Филио студийн дизайнер Симона нар хамтран гаргасан. Ийнхүү олон талын оролцоо, тууштай хамтын ажиллагааны дүнд ноолуурын салбарт сайн туршлага, тогтвортой хөгжлийг түүчээлэх Тоонот брэндийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж, нөхцөл бүрдлээ.

Уламжлалт нүүдлийн соёлоо хойч үедээ өндөр ёс зүйтэй өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж буй малчдын бэлтгэсэн түүхий эдээр гоо зүйн мэдрэмжтэй ноолууран бүтээгдэхүүн урлаж, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэдэг хэрэглэгчдэд хүргэх эхний алхмаа “Тоонот” брэнд ийнхүү эхлүүллээ.

Олон дахин ашиглах боломжтой сав баглааг хэрэглээнд нэвтрүүлэх, хаягдлыг бууруулах зорилгоор уут, тороо хөвөн даавуу болон дахин боловсруулсан хуванцраар хийсэн зэргээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг ноолуурын ширхэг бүртээ шингээн урласан “Тоонот” брэндийн бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл Шангри-Ла Моллд байрлах үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж сонирхоорой.

Мэтагро компани бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэллээ

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд байгуулсан хөдөө аж ахуйн цогцолборынхоо анхны бүтээгдэхүүн болох өндөр зэрэглэлийн үхрийн махны “Primeat” брэндээ зах зээлд нийлүүлж эхэллээ.

Олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж аухй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан Мэтагро компани нь дэлхийн хишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Тус компани нь хөрс хамгаалах тэг элдэншүүлэг технологи, ургац нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчлох ухаалаг газар тариалан, усалгааны систем, малын эрүүл мэнд, тавлаг байдал, био аюулгүй байдлыг хангасан бордох аж ахуй, тэжээлийн технологид суурилсан мах гантиглуулах аргачлал зэрэг хүнсний аюулгүй байдал, амт чанарыг сайжруулах олон талт арга ажиллагааг олон улсын зөвлөх компаниудын заавраар хэрэгжүүлж байна.

Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортоо байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлснээс гадна ажилтнууддаа өндөр бүтээмжтэй, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилж байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болоод байна.

Авьяастнуудаа шалгаруулах “MCS Stars” урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө

М-Си-Эс Группийн 30 жилийн ойн хүрээнд, түүний охин болон хөрөнгө оруулалттай компаниудын нийт ажилтны дунд зохион байгуулсан “MCS STARS” урлагийн наадам өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Авьяаслаг ажилтан, хамт олноо тодруулан өргөмжлөх, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх зорилготой энэхүү наадамд М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай 29 компанийн 870 гаруй авьяаслаг залуус оролцож, өөрсдийн үзүүлбэрээ нийт М-Си-Эсчүүддээ танилцуулаа.

Бүтэн өдрийн турш авьяас чадвар, ур ухаанаа сорин өрсөлдсөн “MCS STARS” урлагийн наадамд Юнител Группийн баг тэргүүн байранд шалгарч, үүрд хадгалагдан үлдэх цомын эзнээр тодорсон юм. Харин “Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын хамт олон дэд байр, М-Си-Эс Эстэйтс компанийн баг гутгаар байранд өргөмжлөгдөж, хамт олноо манлайллаа. Түүнчлэн ТекПак Групп, Топ Моторс компанийн хамт олон тусгай байрын эздээр шалгарсан юм.

Мөн урлагийн наадамд оролцож буй баг хамт олны дундаас шилдгийн шилдэг “Супер Од”-ыг шалгаруулах “SUPER STAR” шагналын эзнээр Скай Резорт компанийн ажилтан А.Ганбаатар рок-н-роллын хаан Элвис Преслигийн дүрийг бүтээн тодорлоо.

This slideshow requires JavaScript.

М-Си-Эс Групп 2023 оны 3х3 сагсан бөмбөгийн аваргаа шалгарууллаа

М-Си-Эс Группийн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. М-Си-Эс Группийн 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 багийн 156 тамирчин хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэй төрөлд алтан медалийг М банк, мөнгөн медалийг М-Си-Эс Интернэйшнл компани, хүрэл медалийг Энержи Ресурс компанийн тамирчид хүртэж, тусгай байрыг Е Базаар Трейд, Онтайм Технологи компанийн хамтарсан баг эзэллээ. Харин эмэгтэй төрөлд Юнител Групп, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Проперти компанийн тамирчид алт, мөнгө, хүрэл медалиар тус тус энгэрээ мялааж, ТекПак Групп тусгай байрын шагналыг хүртлээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Юнител компанийн тамирчид аваргын шилжин явах цомын эзнээр гурав дахь удаагаа шалгарсан бол М банкны тамирчин Б.Дарханбаяр, Юнител группийн тамирчин О.Түвшинзаяа нар тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан юм.

М-Си-Эс Групп тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ

Ирээдүй хойч үеийнхээ боломжийг хязгаарлалгүйгээр өнөө үеийн хэрэгцээ, шаардлагыг хангах, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд улс орнууд гэлтгүй бизнесийн байгууллагууд, олон нийт гар бие оролцох шаардлагатай болоод байгааг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бидэнд тогтмол сануулж байна.

М-Си-Эс Групп Монгол Улсын “Алсын хараа 2050” болон бусад бодлого, зорилтуудад хувь нэмрээ оруулах, “Net-Zero” компани болох урт хугацааны зорилттойгоор бизнесийн үйл ажиллагаагаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудтай уялдуулан БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын зарчмуудыг хэрэгжүүлж байна.

Бид байгалийн үр өгөөжийг үнэлж, зөв зохистой ашиглах, хүлэмжийн хийн ялгарлаа тодорхойлон бууруулах, ажилтнуудаа дэмжиж, эрүүл, тэгш хүртээмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нээлттэй ил тод засаглалтай болох зэргийг Группийн БОНЗ-ын голлох чиглэлүүд хэмээн тодорхойлсон юм. Улмаар байгаль орчин, нийгэмдээ ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх хэв маягийг Группийн хэмжээнд төлөвшүүлж байна.

Үүний хүрээнд бид бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, ажилтнууд болон харилцагч, ханган нийлүүлэгчид зэрэг оролцогч талуудад чиглэсэн бодлого, нийгмийн хариуцлага зэрэг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн, тогтвортой хөгжилд нийцсэн ажлуудаа хоёр дахь жилдээ нийтэлж буй тогтвортой хөгжлийн тайландаа тусгахыг зорилоо.

Тухайлбал бид байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө тооцохоор хүлэмжийн хийн тооллогыг зарим компанидаа олон улсын арга зүйн дагуу хийсэн ба өнгөрсөн онд ялгарлаа бууруулах арга хэмжээг авч эхэлснээр, хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах Монгол Улсын зорилтод хувь нэмрээ оруулж эхэллээ.

Тэгш хүртээмжтэй, уян хатан ажиллах орчныг бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд Юнител Групп, М-Си-Эс Кока-Кола компаниуд бүсийн оффисуудыг байгуулсан, “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн бодлого”-ын хүрээнд байгууллагын дэргэдэх хоёр цэцэрлэгийг байгуулсан зэрэг нь өнгөрсөн оны онцлох ажлуудын нэг байв.

Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бизнесийн ёс зүйтэй, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бүрдүүлэхийн чухлыг ухамсарлаж, эхний ээлжинд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон мэдээлэл харилцаа холбооны компаниудынхаа хэрэгжүүлж, мөрдөх БОНЗ-ын бодлогыг баталлаа. Түүнчлэн БОНЗ хариуцсан олон чиг үүргийн багуудыг томилсноор тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан урт хугацааны зорилтуудаа тодорхойлж, гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдээ компани тус бүрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хянах боломжийг бүрдүүлээд байна.

Та дээрх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг М-Си-Эс Группийн 2022 оны Тогтвортой хөгжлийн тайлангаас уншаарай.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Сэцэн ханы ордон музейн гадна талбайг тохижууллаа

М-Си-Эс Групп Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготойгоор санаачлан хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр Сэцэн ханы ордон музейн гадна талбайн тохижилтын ажлаар үргэлжиллээ.

Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн ханы ордны нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, 5200м2 явган хүний зам, олон нийт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ. Мөн орчны тохижилтын гэрэлтүүлэг хийсний зэрэгцээ түүх, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Энэхүү тохижилтын төслийг амжилттай гүйцэтгэж дууссанаар “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд М-Си-Эс Группийн санхүүжилтээр нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Тодруулбал, Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төсөл, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн AR дижитал үзмэр бүтээх төсөл, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа, Монголын Уран зургийн галерейн уран зураг сэргээн засварлах лабораторийн дотоод засал чимэглэл, Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз зэрэг төслийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.

Сэцэн ханы ордны тухай

Сэцэн ханы ордон нь Халхын Сэцэн хан аймгийн угсаа залгамжилсан хануудын ажиллаж, амьдарч байсан зуны ордон өргөө ба 1828 онд баригдсан Монгол Улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг юм. Уг ордон нь анх 30 гаруй сүм, дуганаас бүрдсэн, гадуураа хэрмэн хашаатай, дотор талд нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм хэмээх гурван хэсгээс бүрдсэн цогцолбор газар байжээ. Одоо зөвхөн Сэцэн ханы сангийн болон шүтээний, гал тогооны сүмүүд болох таван сүм үлджээ. Уг ордныг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор уран барилгын хосгүй ховор дурсгал хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Microsoft корпораци М-Си-Эс Группийг онцолжээ

Программ хангамжийн чиглэлээр тэргүүлэгч “Microsoft” корпораци дэлхийн хэмжээний компаниудтай хамтран ажилласан түүхээсээ хуваалцдаг “Customer Stories” буландаа М-Си-Эс Группийн талаар онцлон бичжээ.

Нийтлэлд М-Си-Эс Группийн цахим болон клауд шилжилтийг хурдасгах, ажилтнуудынхаа дижитал сэтгэлгээ, ур чадварыг нэмэгдүүлж, бизнес процессыг автоматжуулах зорилгоор 2020 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Citizen Developer” хөтөлбөрийг онцолсон байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дотоод сургалтуудыг үе шаттайгаар бэлтгэн, тогтмол зохион байгуулж, 2022 он хүртэл “Power Apps” чиглэлээр 283, “Power BI” ашиглалтаар 263 ажилтныг сургалтад хамруулсан нь үр дүнгээ өгч, ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллахад хялбар орчныг бүрдүүлж буй талаар дурджээ.

? https://customers.microsoft.com/en-us/story/1654762398320639005-mcs-group-microsoft365-en-mongolia

Сэнтрал Тауэр барилгын магнайд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа

Монгол түмний үндэсний их баяр наадмыг угтан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг 2009 оноос эхлэн Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан М-Си-Эс Групп Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон, 30х15 метрийн хэмжээтэй төрийн далбааг Сэнтрал Тауэр барилгын оройд мандуулдаг уламжлалтай билээ.

Тулгар төр байгуулагдсаны 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийнхээ төв хэсэгт төрийн далбааг ийнхүү мандууллаа.

Аливаа улсын төрийн далбаа нь тухайн ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх хамгийн чухал зүйлсийн нэг тул ийнхүү хүндэтгэн мандуулах нь эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархаж буйн хамгийн том илрэл билээ.

М-Си-Эс Группийн 2023 оны сагсан бөмбөг, ширээний теннисийн аваргууд тодорлоо

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургууль, UG Arena төвүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь М-Си-Эс Группийн 30 жилийн ойн жилд зохиогдсоноороо онцлог бөгөөд тэмцээнд 28 компанийн 512 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд М-Си-Эс Проперти компани алтан медаль авч, хоёр жил дараалан аваргаллаа. Харин М банк болон Ашид Капитал ББСБ-ын хамтарсан баг мөнгө, М-Си-Эс Интернэйшнл компани хүрэл медаль тус тус хүртсэн бол эмэгтэй төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг М-Си-Эс Проперти, хүрэл медалийг Анунгоо компанийн баг тус тус хүртсэн юм.

Тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Алтанцог, Юнител Группийн тамирчин Ц.Солонго нар шалгарлаа.

Сагсан бөмбөгийн тэмцээний нийлбэр дүнгээр М-Си-Эс Проперти компанийн баг, тамирчид шилжин явах цомын эзнээр шалгарч, 13 жилийн дараа ийнхүү хоёр дахь удаагаа Группийн компаниудаа аваргаллаа.

Түүнчлэн ширээний теннисийн тэмцээнд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй болон хосын төрлөөр 80 тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Ширээний теннисийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг Орчлон сургуулийн тамирчин Н.Саруул, мөнгөн медалийг М Банк болон Ашид Капитал ББСБ-ийн тамирчин Б.Ариунжаргал, хүрэл медалийг Энержи Ресурс компанийн тамирчин Г.Мөнхжаргал нар тус тус хүртлээ. Эрэгтэй төрөлд Энержи Ресурс компанийн тамирчин Г.Баярбаатар алтан медаль, М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин О.Билэгт  мөнгөн медаль, Юнисервис Солюшн компанийн тамирчин Б.Барсболд хүрэл медаль хүртлээ. Харин хосын төрөлд М-Си-Эс Проперти компанийн тамирчин С.Ганчимэг, М.Баярсайхан нар алт, Юнител Группийн тамирчин Б.Батсүх, Д.Нарантуяа нар мөнгө, М-Си-Эс Интернэйшнл компанийн Э.Чогланамжил, Э.Баяржаргал нар хүрэл медалийн эзэд боллоо.

ТОП-100 шалгаруулалтад групп компаниудын амжилтаар М-Си-Эс Групп нэгдүгээрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтад энэ удаа зөвхөн хувийн хэвшлийн байгууллагуудыг эрэмбэлэн өргөмжилсөн нь онцлог байв.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнивишн, Тотал Дистрибюшин, М-Си-Эс Интернэйшнл, Юнисервис Солюшн, М-Си-Эс Проперти, Интернэйшнл Медикал Сентер, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс зэрэг М-Си-Эс Группийн арван компани шилдгээр шалгарсан юм.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 2.5 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2022 онд 722 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид өөрийн болон бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, түүнийгээ эдийн засгийн хүнд үеүд, цар тахлын жилүүдэд ч хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталсан бөгөөд 13 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж байна.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал 2022 онд нийт 2.3 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 5600 гаруй аж ахуйн нэгж, 1397 хувь хүнээс 1.5 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч бизнес эрхлэгчдээ дэмжсэн байна.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд группийн компаниуд нь нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж 2022 онд нийт 32 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.

Ийнхүү бид өдөр бүр 2 тэрбум, сард 60 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 13 мянган ажилтандаа сард 32 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 7000 гаруй бизнес эрхлэгчээс сард 128 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 30 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

М-Си-Эс Групп “Ойжуулъя, арчилъя, хамгаалъя” аяныг эхлүүллээ

М-Си-Эс Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан “Ойжуулъя, арчилъя, хамгаалъя” аяныг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо. Эхний ээлжинд Богдхан уулын Хүрхрээгийн аманд 1 га газарт 3000 мод бүхий төгөл байгуулах, мод тарих ажлаар тус аяныг “Үндэсний мод тарих өдөр”-өөр эхлүүлж, М-Си-Эс Группийн 24 компанийн 500 гаруй ажилтан оролцлоо.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй тус аян нь Энержи Ресурс компани 2030 он хүртэл нийтдээ 40 сая мод тарьж, ургуулах ажлын нэг хэсэг бөгөөд говийн бүсэд мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах, хангайн бүсэд ойжуулах, нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Энержи Ресурс компани нь говийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 оноос хойш нийт 220 мянга гаруй мод тарьж ургуулсан туршлагатай бөгөөд Цогтцэций суманд байгуулсан “Ойн зурвас” гэхэд жил тутам талбайгаа тэлж, өнөөдөр 100 мянга гаруй мод, сөөгтэй, 63 га талбай бүхий томоохон төгөл болоод байна.

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр хэлэхдээ, “М-Си-Эс Групп нь өөрийн үнэт зүйл, баримтлах зарчимдаа нийгэм болон байгаль орчиндоо ээлтэй байх хандлагыг тусган байнга хэрэгжүүлсээр ирсэн. Бид 2022 оны байдлаар Группийн хэмжээнд 100 мянга орчим мод тарьж, арчлан ургуулах ажлыг зохион байгуулаад байна. Манай Группт ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих журам хэрэгждэг бөгөөд мөн өнгөрсөн онд манай ажилтнууд 8300 гаруй модыг сайн дурын санаачилгаараа тарьжээ. Ойжуулъя, арчилъя, хамгаалъя аян нь М-Си-Эс Группийн урт хугацааны зорилт болон Тэрбум мод хөдөлгөөний зорилготой нийцэж байгаад баяртай байна” гэв. Тэрбээр, “Ойжуулъя, арчилъя, хамгаалъя” аян нь Богдхан уулын Хүрхрээгийн амны 11 га  газарт мод үржүүлгийн талбай байгуулж, ойжуулалтын тарьц, суулгацыг тогтвортой хангах төслөөр цаашид үргэлжилнэ” гэдгийг онцоллоо.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр болгондоо нийгэм болон байгаль орчинд ээлтэй байх олон улсын стандартыг ямагт хангаж ирсэн бөгөөд цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

This slideshow requires JavaScript.

М-Си-Эс Групп худалдан авалт, нийлүүлэлтийн цогц системтэй боллоо

М-Си-Эс Группийн нийлүүлэгчээр бүртгүүлж, худалдан авалтад оролцох боломжийг дотоодын байгууллага, хувь хүн бүрт олгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн худалдан авалтын цогц системийг нэвтрүүллээ.

Энэхүү Нийлүүлэгчийн порталд бүртгүүлснээр М-Си-Эс Группийн идэвхтэй худалдан авалтын мэдээллийг нэг дороос харах, бүртгүүлэх, үнийн санал илгээх, шалгаруулалтын үйл явцыг хянаж, тодруулга авах зэрэг худалдан авалтад оролцох бүх үе шатыг нэг дороос хянах боломжтой.

Мөн шинэ худалдан авалтын зарыг нийтлэгдсэн даруйд нь и-мэйлээр хүлээн авч, баримт бичгээ цахимаар бүрдүүлэн үнийн санал илгээх боломжийг нийлүүлэгчдэд олгосноор М-Си-Эс Группийн хэмжээнд зарлаж буй тендер, худалдан авалтад оролцох үйл явцыг хялбарчлах юм.

Нийлүүлэгч Таныг supplier.mcs.mn сайтад бүртгүүлж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

М-Си-Эс Группийн и-спортын тэмцээний шилдгүүд тодорлоо

М-Си-Эс Группийн и-спортын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 47 багийн 200 гаруй тамирчин “PUBG”, “CSGO”, “Dota2” төрлүүдэд өрсөлдөж, төрөл тус бүрээс эхний дөрвөн байр болон шилдэг тоглогчийг шалгаруулсан юм. “PUBG Mobile” төрөлд М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, Скай Резорт, Юнител компанийн багууд шилдгээр шалгарсан бол тус төрлийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин Н.Чойжамцыг тодруулсан юм.

Харин “Dota-2” төрөлд М-Си-Эс Кока-Кола, М банк, Pinecone, М-Си-Эс Проперти компаниуд шилдгээр тодорч, тус төрлийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин Н.Отгонбаатар шалгарлаа. Энэ удаагийн и-спортын аварга шалгаруулах тэмцээний хамгийн ширүүн тоглолтууд CS GO төрөлд өрнөж, Юнител, М банк, Intelmind, Ub Сab компаниуд шилдгээр шалгарч, “Үнэ цэнтэй тоглогч”-оор  Юнител Группийн тамирчин Б.Өнөболдыг тодрууллаа.

М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

М-Си-Эс Групп их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг олгодог “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрөө хоёр дахь жилдээ зарлалаа.

М-Си-Эс Групп өнгөрсөн жилүүдэд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 300 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байсан бол өдгөө оюутан залууст практикт суурилсан ажлын бодит туршлага хуримтлуулж, ажлын гарааны суурийг цогцоор нь зөв эхлүүлэх үүднээс цалинтай дадлагажих хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс Группийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдан, олон нийтийн ажлуудад оролцох, менторуудтай уулзаж танилын хүрээгээ тэлэх зэргээр гурван сарын турш дадлагын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх юм. Мөн гадаадын их, дээд сургуулиудад бизнесийн удирдлага, мэдээллийн технологийн /IT/ чиглэлээр суралцаж буй оюутнууд зарим ажлын байранд зайнаас дадлагажиж боломжтой.

Өнгөрсөн оны “MCS Internship” хөтөлбөрт дотоод болон гадаадын 10 орчим их, дээд сургуулийн 63 оюутан хамрагдсан ба М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах санал авч ажил, амьдралын гараагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байна.

Оюутан та хөтөлбөрт оролцох хүсэлтээ М-Си-Эс Группийн ажил горилогчдод зориулсан careers.mcs.mn вэб хуудсаар бүртгэл үүсгэж, анкетаа онлайнаар илгээн сонгон шалгаруулалтад оролцоорой.

 

Бүртгэлийн хугацаа: 2023 оны гуравдугаар сарын 15 хүртэл

Сонгон шалгаруулалт : 2023 оны 03-04 сард

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа:  2023 оны 04-07 сард

Холбоо барих:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 8833, 8078-8833

Шилдэг аж ахуйн нэгжүүд тугаа мандууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгжүүдийг өргөмжилдөг “Entrepreneur” шалгаруулалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, шилдгүүдээ тодруулсан билээ.

МҮХАҮТ-ын энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай найман компани 12 шагнал хүртсэнээс М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан бол Интермед эмнэлэг “Ази Номхон Далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн холбооны шагнал”-ын эзнээр тодорсон юм.

Тэгвэл 2022 оны онцлох аж ахуйн нэгжүүдийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, М-Си-Эс Кока-Кола, Интермед эмнэлэг, Энержи Ресурс компаниуд Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Хаан банк, Номин холдинг ХХК, Мобиком корпораци ХХК, Сүү ХК, Тэсо ХХК, Петровис групп ХХК болон Грийн групп ХХК-ийн хамтаар МҮХАҮТ-ын барилгын өмнө ийнхүү тугаа мандууллаа.