Нийлүүлэгчээр бүртгүүлэх

Бид худалдан авах үйл явцыг улам хялбарчилж, нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтэй дотоодын бүх бизнес эрхлэгчид мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэж, байгууллага, хувь хүн бүрд нийлүүлэгчээр оролцох боломжийг бүрдүүлэн хамтран ажиллах явцыг хөнгөвчлөх зорилгоор олон улсын жишигт нийцсэн худалдан авалтын цогц системийг нэвтрүүлээд байгаа юм.

 

М-Си-Эс Группийн Нийлүүлэгчийн порталд бүртгүүлснээр та идэвхтэй худалдан авалтын мэдээллийг нэг дороос харах, бүртгүүлэх, үнийн санал илгээх, шалгаруулалтын үйл явцыг хянаж, тодруулга авах зэрэг М-Си-Эс Группийн компаниудын худалдан авалтад оролцох бүх үе шатыг нэг дороос хянах боломжтой.