М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин компаниуд Мицубиши Фусо автомашинаар парк шинэчлэлт хийлээ
Буцах

  2022.11.22
...

М-Си-Эс Группийн хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд 2010 оноос эхлэн тээвэр, түгээлтийн үйл ажиллагаандаа албан ёсны борлуулагчаар дамжуулан шинэ автомашин худалдан авч тасралтгүй парк шинэчлэлт хийж ирсэн билээ.

Бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих, өсөлтийг хангах зорилгоор энэ удаад ачаалал даах чанартай, аюулгүй ажиллагаатай Мицубиши Фусо маркийн 23 ширхэг автомашиныг “МСМ Групп” ХХК-иас хүлээн авч М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин ХХК-ийн жолооч нарт түлхүүр гардуулах ёслол өчигдөр боллоо.

“МСМ Групп” ХХК нь Мицубиши Фусо автомашиныг Монгол орны нөхцөлд ашиглахад зориулан Захиалагчийн техникийн шаардлагын дагуу Япон улсад захиалгаар үйлдвэрлүүлэн хүлээлгэж өгчээ. Тотал Дистрибюшин, М-Си-Эс Кока-Кола компаниуд Мицубиши Фусо маркийг автомашиныг 2019 онд анх авч, энэхүү автомашины Монгол дахь анхны хэрэглэгчид болж байсан юм.