М-Си-Эс Групп “Best ESG Employer” боллоо
Буцах
2025.12.18
М-Си-Эс Групп нь хүн төвтэй соёл, байгальд ээлтэй шийдэл, ил тод засаглалыг үйл ажиллагааныхаа үндэс болгож, тогтвортой хөгжлийг бодитоор хэрэгжүүлж ирсний үр дүнд “Best ESG Employer” шагнал хүртлээ.
Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулдаг “Good Workplace Awards 2025” шалгаруулалтын Байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай шилдэг ажил олгогч (Best ESG Employer) номинацид М-Си-Эс Групп ийнхүү анхдагч болон шалгарлаа.
М-Си-Эс Групп нь байгаль орчны нөлөөллийг бууруулах, нөөцийг үр ашигтай ашиглах, ажилтны сайн сайхан байдал, тэгш оролцоог дэмжих, ёс зүйд суурилсан ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх чиглэлээр бодлого, санаачилгуудыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн.
Тогтвортой хөгжлийг бодит үйлдлээр хэрэгжүүлж, хариуцлагатай ажил олгогчийн жишгийг тогтоохыг эрмэлзэж буй бидний хүчин чармайлт нь зөвхөн өнөөдрийн үр дүнгээр хэмжигдэх бус, урт хугацаандаа нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө бий болгох зорилготой билээ.
Түүнчлэн, М-Си-Эс Группийн дараах компаниуд “Good Workplace Awards 2025” шалгаруулалтын дараах номинацид тус тус шалгарсан байна. Тодруулбал, М-Си-Эс Кока-Кола компани “Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч”, Юнисервис Солюшн компани “Тогтвортой ажлын байр бий болгогч шилдэг ажил олгогч”, Топ Моторс компани болон Интермед эмнэлэг “Дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч” номинацийн эзэд боллоо.